
УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл болон шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх асуудлаар өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус намын бүлгээс Цагаан сараас өмнө цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэх шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Бүлгийн дарга С.Бямбацогт "Сүүлийн үед ард иргэдийн орлого нэмэгдэхгүй байна. 2012 онд цалин тэтгэвэрийг 30 хувиар нэмснээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг нэмэгдсэнгүй. Валютын ханш өссөн. Хоёр сайдыг огцруулах асуудлыг ярьж эхлэх үед 80-100 төгрөгөөр буусан боловч эргээд 1700 төгрөг болж байна. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Засгийн газраас инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн. Гэтэл инфляци энэ онд хоёр оронтой тоо руу орж 12 боллоо. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Иргэдийн бодит орлого багассанаас бараа бүтээгдэхүүн худалдаж авах чадамж нь муудсан. Тийм учраас цалин, тэтгэвэрийг нэмэх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)