
“Автобус-1” компанийн жолооч, кондуктор нар дахин ажил хаялаа. Тэд яг нэг жилийн өмнө ингэж ажил хаяж байсан билээ. Автобусны жолооч, кондукторуудын ажил хаясан шалтгаан нь хууль бус олон ажиллагаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Тухайлбал цалингаас түлшний суутгал авдаг, орлогын нэмэгдэл өгдөггүй, цалингаа цагт нь тавьдаггүй мөн үндэслэлгүйгээр янз бүрийн суутгал авдаг гэх мэт шалтгаанаар ажил хаяжээ. Жолооч, кондуктор нар энэ талаар "Цалингаас 400 мянган төгрөгийг суутгалд үндэслэлгүйгээр авдаг нь удирдлагуудын хууль, бус ажиллагаатай холбоотой. Автобусаа буддаг мөртлөө цалингаа өгдөггүй. Энэ мэтээр бидний хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Асуудлыг хөндөхөөр тухайн үед галыг намжаагаад өнгөрдөг. Түүнээс биш асуудлыг огт шийддэггүй" гэв. Одоо асуудлыг шийдэхээр хотын дарга болон нийтийн тээврийн газрынхан тус компанийг зориод байгаа юм байна. Ажилчдын зүгээс хотын даргыг ирж асуудлыг нь шийдтэл ажилдаа гарахгүй гэв. Автобус-1 компани нь Чингэлтэй, Шар хад, Үйлдвэр Долоон буудал зэрэг чиглэлд үйлчилгээ үзүүлдэг билээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)