
Харин энэхүү гэрээг Автобус нэг ОНӨҮГазар зөрчин 2014 оны 01 сарын 08-ны өдрийн өглөө албан ёсоор мэдэгдэлгүй ажил хаялт зарлажээ. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас нөхцөл байдалтай танилцаж, үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байна. Одоогоор “Автобус нэг”-ийн 8 автобус үйлчилгээнд гарсан бөгөөд нийслэлийн тээврийн газраас аж ахуйн нэгж байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу 40 тээврийн хэрэгслийг шугамд оруулжээ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.