
Клиникийн нэгдүгээр амаржих газарт өчигдөр буюу 2014 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр 29 хүүхэд мэндэлжээ. Өчигдөр 13 охин, 16 хүү ертөнцөд дуугаа хадаан уйлж, эцэг эхээ баярлуулан төрсөн гэж тус эмнэлгээс мэдээллээ. Шинээр төрж буй хүүхдүүдийн хүйсийн харьцаа ерөнхийдөө тэгш байгааг тус эмнэлгийн төрөлтийн мэдээнээс харж болох юм.
Монголын үрс маш олон болох болтугай.
Сэтгэгдэл (1)