
МУЕП-ын 2013 оны А/ 44 тоот тушаалаар УЕПГ-ын бүтцэд шинээр “Сургалт судалгааны төв” байхаар тогтоосон. Тэгвэл маргааш 09.00 цагаас УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн нээлт болох аж. Энэхүү “ Сургалт судалгааны төв”-ийн барилгын засварын ажлыг мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэсэн бөгөөд сургалтын иж бүрэн техник тоног төхөөрөмж байрлуулсны гадна прокуроруудад зориулан сургалт явуулах бүхий л нөхцлийг бүрдүүлсэн байна.
УЕПГ-ын дэргэдэх “Сургалт судалгааны төв” нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Г.Чагдаржавын гудамж , Клиникийн 1-р эмнэлгийн зүүн талд байрлах аж.
Д.Ундрах /24tsag.mn/