
Шүүх, Прокурор мөн удахгүй байгуулагдах Тахарын алба бүгд тойргийн системд орохоор болсон. Тэгвэл энэ хүрээнд дүүргийн прокурорын байгууллагуудыг татан буулгаж, нэгтгэх ажил явагдаж байгаа аж. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрыг нэгтгэж тойргийн прокурорын газар байгуулах юм. Харин даргыг нь ирэх долоо хоногоос сонгох аж. Тэгвэл өнөөдөр УЕП Д.Дорлигжав прокурорын байгууллагын бүтцийг хуульд нийцүүлэх асуудлаар дүүргийн прокурорын газруудад ажиллаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/