
Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсаал зохион байгуулах гэж байна. "Огцруулах уу, Оршуулах уу” нэртэй энэ жагсаалд 100 гаруй хүн оролцох бөгөөд Үндсэн хуулийн өдрийг урьтаж ийнхүү дуу хоолойгоо хүргэж байгаа аж. Тус холбооныхон Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн ч хариуцлага хүлээхгүй байна хэмээн үзэж байгаа юм.
Тэд жагсаал хийх албан ёсны зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас авсан байна.
Сэтгэгдэл (1)