
Цагдаагийн албаны тухай хуулиар ЦЕГ-ын бүтэц, орон тооны өөрчлөлтийг энэ сараас хийж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж Замын цагдаагийн газрыг татан буулгаж дүүргүүдийг цагдаагийн хэлтэст шилжүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхэлсэн. Тэгвэл албаны эх сурвалжаас дээрх мэдээллийн дагуу тодруулахад "Татан буугдсан зүйл байхгүй. Замын цагдаагийн ерөнхий газрын ажилчид одоо ч ажлаа хийж байна. Бүтцийн хувьд ямар ч Засгийн газрын агентлаг удирдлагын шийдвэрийн дагуу нэгдэж, бас салдаг. Гэхдээ үүнийг хүмүүс эмзэгээр хүлээж аваад байна. ЗЦГ нь нэгдсэн ч, салсан ч удирдлага зохион байгуулалтыг ЦЕГ хийдэг" гэв:
Д.Ундрах /24tsag.mn/