
Өнөөдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 14 цагаас Хангарьд ордонд болох гэж байна. Энэ хурлаар Сар шинийн баярын өдрүүдэд авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм. Баярын өдрүүдэд Улаанбаатар хотын иргэдийн хувьд авто замын түгжрэл хамгийн том асуудал байдаг. Баярын бэлтгэлээ базаах гэсэн иргэдийн хөдөлгөөн бүр нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөнийг баярын өдрүүдэд хэрхэн зохицуулах тухай саналуудыг нийслэлийн захиргаанаас гаргаж эхэллээ. Тухайлбал, Цагаан сарын өмнөх хоёр амралтын өдөр улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийх санал боловсруулсныг өнөөдөр хэлэлцэх юм.
Харин Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бусад баярын адил дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.