
Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлаагүйгээс улбаалж Хууль сахиулахын их сургуулийн багш нар цолоо хураалгаж, цолныхоо нэмэгдлийг авч чадахгүй боллоо гэх ойлголттой иргэд олширч байгаа юм. Тэгвэл албаныхан цолыг нь хураахгүй. Мөн цолных нь нэмэгдлийг ч энэ онд өгнө хэмээлээ. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дахин өргөн бариад байгаа аж. Уг хуульд бүх зүйлийг тодохой заасан байгааг ХЗЯ-ны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд хэллээ. Тухайлбал, тус сургуульд мэргэжлийн хичээл заадаг багш нар цагдаагийн цолтой байж болох төдийгүй нэмэгдлээ ч авах аж. Харин бусад багш нарт ур чадвараар нь нэмэгдэл олгоно гэдгийг тэрбээр онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/