
Засгийн газрын тогтоолоор аж, ахуй эрхлэгчдийн ус ашигласны төлбөрийг шинэчлэн баталсан. Хүнд үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага нэг шоо метр усанд 176 төгрөг 60 мөнгөний төлбөр төлөхөөр болжээ. Харин барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг бол ашигласан усныхаа шоо метр тутамд 103 төгрөг 30 мөнгө төлнө. Харин архи, пиво, согтууруулах ундаа үйлдвэрлэгчид шоо метр ус тутамд мөн 103 төгрөг 30 мөнгө төлөх аж. Шинээр баталсан энэ тогтоолоор хэн усыг үрэлгэн зарцуулж байна, тэр өндөр төлбөр төлөх юм байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)