
Ховд аймгийн прокурорын газарт Монгол улсын Ерөнхий прокурорын 2013 оны 10 дугаар сарын 11 өдрийн Б/144 тоот тушаалаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газарт мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокуророор томилогдсон Д.Дуламжав, Ерөнхий прокурорын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/170 тоот тушаалаар Ховд аймгийн прокурорын газарт мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ нарын тангараг өргөх ёслолын ажиллагааг 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт зохион байгуулав.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Ховд аймгийн хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд болон Прокурорын газрын хамт олон оролцож аймгийн Прокурор Б.Ганбаатар шинээр томилогдсон прокуроруудад баяр хүргэн, ажлын амжилт хүсэж дурсгалын зүйлс гардуулав.
Д.Дуулим