Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс удахгүй болох үндсэн хуулийн өдрийг угтан зарласан эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт маргааш болох гэж байна. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид агсны нэрэмжит тус уралдааны эхний шатны шалгаруулалтаас судлаач, оюутны ангилалаас тус бүр зургаан илтгэл шалгарсан юм.
Шалгаруулалт маргааш 08.30-13.30 цагын хооронд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
Дашрамд сонирхуулахад 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурлаас ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталсан бөгөөд энэхүү өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан байдаг.



















































