зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дундговь аймаг хувь хүний хөгжлийн хөтөлбөртэй боллоо

2014-1-09
0
ЖИРГЭХ

    IMG_7677Дундговь аймаг 2014 оныг “Иргэний хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ. Нутгийн иргэдийн зүгээс “Дундговь аймгийн иргэний хөгжлийн бодлого”-ыг гаргах саналыг аймгийн удирдлагууддаа тавьсан байна. Энэ дагуу тус аймаг “Хувь хүний хөгжлийн институт”-ын хөтөлбөртэй болж, хувь хүнд чиглэсэн бодлого, хувь хүний хөгжлийн шаталсан сургалтуудыг орон нутагтаа зохион байгуулахаар боллоо. Тиймээс хувь хүний хөгжлийн хөтөлбөртэй болж, Хувь хүний хөгжлийн институттэй цаашид энэ чиглэлд хамтран ажиллахаар болсон байна. Үүнийгээ баталгаажуулж, өнөөдөр санамж бичиг байгууллаа. Санамж бичиг  байгуулах ажиллагаанд Дундговь аймгийн Иргэдийн хурлын дарга С.Буджав, Хувь хүний хөгжлийн институтыг үүсгэн байгуулагч, Хүний эрхийн хуульч М.Ичинноров нар оролцлоо.

Хувь хүний хөгжлийн институт нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” хөтөлбөр хэрэгжүүлээд нэг жилийн хугацаа өнгөрч байгаа аж. Энэ хүрээнд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга  нарт “Энгийнээр удирдахуй”  удирдлагын  сургалт хийж,  орон нутгийн хувь хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Харин орон нутагт хувь хүний бодлогыг анхлан хэрэгжүүлэх аймгаар Дундговь аймаг тодорсон учраас ийнхүү үйл ажиллагаагаа тус аймагт явуулахаар болов.

Дундговь аймаг нь “Хувь хүний институд”-ын хөтөлбөртэй болсноор иргэдээ гурван чиглэлээр хөгжүүлэх боломж нээгдэж байгаа юм байна.

Үүнд:

1.    Иргэдийг мэдлэгжүүлэх. Сэтгэлгээг нь өөрчлөх.
2.    Иргэдээ орлоготой болгох санаачилгыг эхлүүлж, арга замыг зааж өгөх.
3.    Иргэдээ соёлжуулах.

С.Буджав: Хувь хүний хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр асар их өөрчлөлт орох юм

Энэ талаар Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджав “Төр, захиргааны ажилчид жилдээ 1-3 удаа сургалтад хамрагддаг. Харин иргэд тэр бүр хүссэн сургалтад суугаад байж чаддаггүй. Хүүхдэдээ хичээл заахаас эхлээд эцэг, эхэд үргэлж боловсрол дутагддаг. Тиймээс бид иргэнээ хөгжүүлэхийн тулд системтэй, тасралтгүй сургалтуудыг явуулахаар энэ ажлыг эхлүүлж байна. Ингэснээр иргэн хүний сэтгэлгээ, мэдлэг, оюун ухаанд асар их өөрчлөлтүүд орох юм. Хэрвээ хувь хүн хөгжиж чадвал сайхан амьдарна. Мөн байгууллагыг сайн удирдана, орон нутгаа ч хөгжүүлэхэд гар бие оролцох юм. Нийгэмд гэмт хэрэг их гарах болсон нь иргэдийн боловсрол, мэдлэг дутуу, дулимаг байгаатай холбоотой. Тэгэхээр бид иргэдээ хөгжүүлбэл энэ мэт олон зүйлээс сэрэмжилж чадах юм” гэлээ.

IMG_7677М.Ичинноров: Хувь хүн хөгжвөл улс орон хөгжинө

Харин М.Ичиноров “Хувь хүний хөгжлөөс нийгмийн болоод хувь хүний хөгжил хамаарна. Мөн хувь хүний хөгжлөөс бат бөх гэр бүл хамаарна. Тиймээс нийгмийн хөгжлийн гол түлхүүр нь хувь хүний хөгжил юм. Орон нутгийн хөгжлийн түлхүүр ч хувь хүний гарт байна. Тиймээс энэ философид үндэслэн бид “Хувь хүний хөгжлийн институт”-ыг байгуулсан юм. Энэ ажлынхаа хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг жил болж байна. Өнгөрсөн хугацаанд бид “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” сургалтыг танхимаар 1000 гаруй хүнд хүргэж,  10 000 оюутанд лекц уншлаа. Мөн 100 гаруй байгууллагад хувь хүний хөгжлийн, байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг хүргэсэн. Аймгийн засаг дарга нар болон аймаг, сум, нийслэл дүүргийн тамгын газрын дарга нарт “Энгийнээр удирдахуй” удирдлагын сургалтаа мөн хүргэсэн бөгөөд орон нутгийн хувь хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж эхэлж буй юм.  Мөн эмэгтэй, эрэгтэй хүмүүс болон гэр бүлийн гишүүд, өсвөр үеийнхэнд зориулсан сургалтууд манай байгууллага дээр явагдаж эхэллээ. Мөн манайхаас гаргаж байгаа “Амжилтын хөтөч” хуанлитай ном маань хувь хүний хөгжлийн чиглэлийн шилдэг бүтээлийн гран при шагнал авсан. Энэ мэт бидэнд хийж буй олон ажил байна. Харин орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилгыг анх Дундговь аймаг дэмжлээ. Аймгийнхаа хувь хүмүүсийг хөгжүүлэхэд ингэж идэвхтэй ажиллаж байгаад тус аймгийн удирдлагуудад баяр хүргэе. Одоо Дундговь аймагт хувь хөгжлийн талаар томоохон хэлэлцүүлэг, бодлого боловсруулах ажиллагаа явагдана. Тус аймаг т шаталсан сургалтуудыг манай байгууллагаас явуулах юм.   Ер нь хөгжсөн, төлөвшсөн хувь хүн бол шинэчлэлд оролцдог. Хөгжөөгүй хүмүүс ямар нэгэн зүйлд шүүмжлэх байр сууринаас ханддаг. Тэгэхээр Дундговь аймагт “Хувь хүний хөгжлийн хөтөлбөр” хэрэгжсэнээр олон  сайн үр дүн гарна гэдэгт бид найдаж байгаа” хэмээн ярив.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.169.54.13)
    Овоо доо нэг ч гэсэн аймаг нь хүнэ гэж байв*****
    2014 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 46 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 47 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 2 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 10 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 38 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК