
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Цагдан хорин 461-р ангид ажилласан байна. Тэрбээр тус шоронгийн нөхцөл байдалтай танилцаж сэжигтнүүдтэй уулзан санал бодлыг нь сонсчээ. Энэ талаар "Тэнд олны шуугиан болоод байгаа хүмүүсийг ямар нөхцөлтэй хориж байгаатай танилцлаа. Шинэчлэх шаардлагатай олон ажил байна" хэмээн ярив. Цагдан хорих 461-р ангид хэрэг нь шүүхээр тогтоогдоогүй сэжигтнүүд байрладаг билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)