
УИХ-ын зарим гишүүд хамтран Монгол хэлний тухай хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулжээ. Үүндд мэргэжлийн хүмүүс, иргэдийн саналыг тусгахын тулд энэхүү хэлэлцүүлгийг явуулахаар болсон байна.
Хэлэлцүүлэг энэ сарын 15-нд 11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болох аж. Оролцох хүсэлтэй иргэдийг http://www.irgen.org/ цахим хуудсаар дамжуулан бүртгэж байна.
Сэтгэгдэл (1)