Туркын нийслэл Истанбулаас Улаанбаатарын чиглэлд ниссэн Туркеш эйрлайнас компанийн онгоц өчигдөр өглөөний 10.25 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд буух ёстой байсан газардаж чадалгүй буцжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар онгоц ОХУ-ын Иркутскийн нисэх онгоцны буудалд 14.40 цагт газардсан бөгөөд Улаанбаатарт бууж чадаагүй нь нислэгийн зурвас утаанаас болж харагдахгүй байсантай холбоотой гэнэ. Уг нь онгоц утаа багасахыг хүлээн хоёр цаг эргэлдсэн ч утаа багасаагүй байна. Иркутскд буусан онгоц эргэж 17.30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ.
Дашрамд дуулгахад энэ явдал анхных биш бөгөөд сүүлийн үед хэд хэд гарсан байна.




















































Сэтгэгдэл (1)