зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын удирдлагууд ослын талаарх мэдээллийг сонслоо

2014-1-10
0
ЖИРГЭХ

p18dt0dgil3er3oc13k21j9ajdt1   Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан ослын талаарх мэдээллийг сонслоо. Мэдээллийг Нийслэлийн цагдааийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Батжаргал хийлээ.
 
“Нийслэлийн Цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд 2014 оны 01-р сарын 07-ны өдрийн 10 цаг 34 минутад “ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгаас төмөр унаж автомашины жолооч нас барсан” гэж мэдээлэл ирснийг хүлээн авч мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Л.Цогтсайхан, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нямханд нарын удирдсан бүрэлдэхүүн, Нийслэлийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллажээ.

 “Макс Өргөө” ХХК-ий захиалгаар баригдаж буй уг барилгын ерөнхий ажил гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК 12/8 дугаартай гэрээний дагуу 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг “Тус барилгын угсралтын  ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж барьж байгаа нь “Барилгын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 06/103/44 дугаартай актаар уг барилгын ажлыг түр зогсоосон байна.

Гэтэл захиалагч “Макс Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадны ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fasade in” ХХК-ий захирал Ким Хэ Жун нартай ажил гүйцэтгэх 13/08 дугаартай гэрээг 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, ерөнхий захирал Д.Ганбаатараар батлуулсан байх тул “Мээж класс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, тус компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон баривчилсан байна.

Барилгын гадна талд засвар хийхэд зориулж суурилуулсан дүүжинт өргүүр дээр тухайн үед “Мээж класс” ХХК-ийн туслах ажилтан Ч.Цэнд-Аюуш, Т.Тулга, Т.Отгонбаяр нар ажиллаж байсан бөгөөд Ч.Цэнд-Аюуш нь 4 дүгээр давхраас дүүжинт өргүүр дээр цонхны 41 ширхэг рам ачаад дээшээ өгсөх үед өргөгчийн баруун талын хэсэг хазайж, өргөгчийг дээврээс бэхэлсэн 4 ширхэг сум төмрийн баруун захын 7 метрийн урттай сум төмрийн түгжээ /шипилк/  салж унасны улмаас уг осол гарсан болох нь хэргийн газрын үзлэг, хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоод байна.

Барилгын гадна талын дүүжинт өргүүр нь барилгын гадна талын заслын ажил хийж байгаа ажилчид болон заслын ажлын багаж, заслын ажлын ачааг зөөх зориулалттай бөгөөд түүнийг сургалтанд сууж эрх авсан хүн ажиллуулах эрхтэй.  Гэтэл “Мээж класс” ХХК-ийн ашиглаж байсан уг дүүжинт өргүүрийг тусгай эрх бүхий хүн хариуцаж ажиллуулаагүй, мөн дүүжинт өргүүрийг зориулалтын дагуу ашиглаагүй, ачаа тээвэрлэж ашиглаж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байна.

Тус барилгын угсралтын ажлыг түр зогсоосон байхад Улсын байцаагчийн актанд тусгагдсан зөрчлийг арилгаагүй байж, 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Макс Өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа нь барилгын гадна талын шилэн фасадны ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fasade in” ХХК-ий захирал Ким Хэ Жун нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажлыг үргэлжлүүлсэн байхад Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улсын байцаагчийн гаргасан актын биелэлтэнд хяналт тавьсан байдал тогтоогдохгүй байна” гэсэн мэдээллийг өглөө.

 Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 сарын 01-ний өдрийн 151-р тогтоолоор батлагдсан  ”Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-нд 16 давхраас дээш барих барилгын зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яам олгож, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар хяналт тавина гэж заасан байдаг. Энэ тогтоолын дагуу дээрх барилгадБарилга, хот байгуулалтын яамнаас зөвшөөрөл олгож, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар хяналт тавин ажиллаж байжээ.

 Харин нийслэлийн ИТХ-аарбатлагдсан“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ыг мөрдөж ажиллах зөвлөмжийг 2013 оны 10 сарын 30-ны өдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус барилгын удирдлага, ажилтнуудад өгсөн байна.
 
Хуралдааны үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам” хэрэгжсэнээр өнгөрсөн онтой харьцуулахад ослын тоо харьцангуй буурсан талаарх дүн мэдээг танилцуулсан юм.
 
2012 онд барилгын салбарт 56 үйлдвэрлэлийн осол гарч 29 хүн нас барж, 27 хүн хүнд, хөнгөн гэмтэж байсан бол 2013 онд 25 үйлдвэрлэлийн осол гарч 14 хүн нас барж, 11 хүн хүнд, хөнгөн бэртжээ. Цаашид дээрх журмын хэрэгжилтийг сайжруулвал ослын тоо эрс буурна гэж албаныхан мэдээллээ.
 
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Засгийн газрын 2012 оны тогтоолын дагуу 16 давхраас дээш барилгын зөвшөөрөл, хяналтыг Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар хариуцдаг болсон. Гэвч тэдгээр барилгууд нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа учраас бид анхаарал хандуулах хэрэгтэй. Өмнө нь Тэнгис кино театрын урд талд баригдаж буй барилгаас мөн л төмөр унаж,  эрдэнэт хүний амь нас  эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тус барилгын зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон ч Засгийн газрын дээрх тогтоолоор Барилга, хот байгуулалтын яам зөвшөөрөл олгож, үргэлжлүүлэн баригдаж эхэлсэн. Сая осол гарсан энэ барилгад хуулийн мөн л яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар хяналт тавих үүрэгтэй. Тиймээс хуулийн байгууллагад шилжсэн энэ хэрэгт холбогдох хүмүүс хяналт тавин  ажиллах хэрэгтэй. Хэн ч байсан хариуцлагаас мултрах учиргүй“ гэдгийг тодотгон хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • АМ БААТАР (183.81.169.22)
    НМХГ-ЫН ӨӨДӨӨС ХАРСАН БАРИЛГУУД ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРООГООД БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭЭ. БАТ-ҮҮЛИЙН НӨГӨӨ ГЭР ХОРООЛОЛ, ОРОН СУУЦАН ДУНД БАЙДАГ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ КОЛОНКУУДЫГ ЦЭГЦЭЛНЭ ГЭДЭГ БОЛ БҮҮР МАРТАГДСАН ТҮҮХ БОЛЖЭЭ. ЭНЭ ЕР НЬ АМ БААТАР БОЛОХООС АШИГ ХОНЖОО ОЛОХ ГЭЖ ГҮЙГЭЭД ЯВАА ХҮН ШИГ САНАГДААД БАЙДАГ БОЛСОН. ТӨЛБӨРТЭЙ АВТО ЗОГСООЛУУД, АВТОМАШИНЫ ТАТВАР НЭМСЭН, АЧИЖ ТОРГОДОГ БОЛСОН, АСУУДАЛТАЙ БАРИЛГУУД ТАГ БОЛСОН, УРТ ЦАГААНЫ ЛУЙВАР, ӨМНӨХ ХОТЫН УДИРДЛАГУУДЫН ГАЗАР ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОЛГОЛТЫН УЛСАД ОРЖ ИРЭХ 350-ИАД ТЭРБУМЫН НӨХӨН ТӨЛҮҮЛЭЛТ ГЭХ МЭТ АСУУДЛУУД БАТ-ҮҮЛИЙН ГАРААР ЦАВЧИГДАЖ ШИЙДВЭРЛЭГДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
    2014 оны 01 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    6 цаг 10 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    17 цаг 42 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    18 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    18 цаг 43 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    18 цаг 58 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    19 цаг 6 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    19 цаг 34 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК