
"Автобус 1" компанийн ажилчид хоёр хоног ажил хаясан. Хамгийн сүүлд тус компанийн ажилчид таван
зүйлийг шаардаж ҮЭ-ээр дамжуулан удирдлагууддаа хүргүүлсан. Тэдний тавьж буй шаардлагууд зөвхөн цалин бус, шийдвэл зохих нийгмийн
хамгааллын олон асуудал байгаа юм. Тэгвэл өнөөдөр , НИТХ-ийн МАН-ын бүлгийн гишүүд тус компанид ажиллалаа. Уулзалтын үр дүнд тус компанийн удирдлагууд ажилчдын зүгээс тавьж буй саналыг ажлын гурван хоногт багтаан шийдэж өгөхөөр болсноор бүх ажилчид ажилдаа гарсан байна. "Автобус-1"-ийн ажилчид удирдлагууддаа тавьсан шаардлагын хариуг гурван хоногийн дараа авах бөгөөд тэр хүртэл ажлаа хэвийн үргэлжлүүлнэ гэсэн юм. Мөн шаардлагын хариунаас шалтгаалж цаашид ажиллах, эсэхээ шийдэх аж.
Т.Хулан