
Ирсэн жуулчдыг улсаар нь авч үзвэл Турк, Энэтхэг, Герман, Польш, Япон, Казахстан, БНСУ-аас Монгол Улсыг зорьсон жуулчдын тоо дунджаар 16.2 хувиар өссөний дотор Туркын жуулчид 62.3 хувиар өссөн ажээ.
Харин эсрэгээрээ Монгол Улсад ирсэн нийт жуулчдын дийлэнхийг бүрдүүлдэг БНХАУ-ын жуулчдын тоо 2012 онтой харьцуулахад 22 хувиар буурсан байна.
Түүнчлэн хилийн боомтоор нэвтэрсэн иргэдийн урсгалд Монгол Улсаас гадагшаа гарсан иргэдийн тоо давамгайлж байна. Тухайлбал 2013 онд давхардсан тоогоор хоёр сая 176.2 мянган иргэн дотоодод зорчсон байхад хоёр сая 167.6 мянган иргэн гадагшаа зорчсон дүн гарчээ. Нөгөө талаас улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дотор ачааны машины нэвтрэлт зонхилж, ачааны галт тэрэг, суудлын машины хөдөлгөөн араас нь бичигдэж байна.