Улаанбаатар хотын зарим хэсгийн авто зам дагуу явган хүний гарцыг хааж хашаа хатгасан хэд хэдэн тохиодол гарсан. Үүнийг иргэд бухимдалтайгаар хүлээн авч хашааг буулгах хэрэгтэй хэмээн үзэж байсан юм. Тэгвэл өчигдөр болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр Хотын дарга Э.Бат-Үүл дээрх явдлыг хурцаар шүүмжиллээ. Учир нь явган хүний гарцын тооноос хасагдсан гарцыг тийнхүү хашаагаар хаахдаа ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй байсан юм.
Энэ нь тухайн гарцаар гарч буй иргэд автомашины осол аваарт өртөх магадлалыг нэмэгдүүлж байгааг Э.Бат-Үүл дарга сануулаад тэдгээр гарцуудад дахин тэмдэг тэмдэглэгээ хийхийг үүрэг болголоо.
А.Анар





















































Сэтгэгдэл (4)