Сурч боловсрох нөхцөл бололцоо муутай, захын гэр хороололд амьдардаг хүүхдэд зориулсан "Гэр номын сан" маргааш үүд хаалгаа нээх гэж байна. Тус номын санг Улиастайн шинэ эцэст Эмээгийн цэцэрлэгийн хажууд байгуулсан бөгөөд "Лантуун дохио" ТББ-аас санаачилан хэрэгжүүлжээ.
Гэр номын санг байгуулахад олон хүний нөр их хичээл зүтгэл шингэсэн бөгөөд номнуудыг сайхан сэтгэлт монголын ард түмний хандивласан юм. Номын сангийн нээлт маргааш 12.00 цагт болно




















































