
Хар шар өнгөний хослол болсон ноолууран хувцаснуудыг "Гоёо" ХХК үйлвэрлэсэн бөгөөд загварыг Итали зохион бүтээгч Стефано Угеттигээр хийлгэсэн юм байна.
Түүнчлэн тамирчид тэмцээн болон бэлтгэлийн хувцсаараа Японы алдарт “Мизүно” фермийг сонгожээ.
Манай тамирчид тав хоногийн өмнө эх орондоо ирсэн бөгөөд өдгөө “Скай резорт” цанын баазад бэлтгэлээ хийж байна. Сочигийн олимпод оролцох Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ажиллаж байгаа юм. Тамирчид энэ сарын 30-нд Сочигийн зүг хүлгийн жолоо зална.
А.Анар