
Хөдөлмөрийн яам, Үйлдэр хөдөө аж ахуйн яам хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаа нь хоёр газар нэгэн зэрэг явагдах бөгөөд “Мишээл экспо” төвд энэ сарын 14-24-нийг хүртэл, “Дүнжингарав” худалдааны төвд энэ сарын 14-30-ныг дуустал болох юм.
Үзэсгэлэн худалдааны үеэр жижиг дунд бизнес эрхлэгчид, үндэсний томоохон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалахаас гадна хөдөө орон нутгаас ирсэн малчид төрөл бүрийн цагаан идээг зах зээлийн үнээр худалдан борлуулах аж.