
Тус чуулганаас АЗХ-ны шинэ ерөнхийлөгч тодорно. АЗХ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон тохиолдолд тухайн гишүүн 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй болдог учир ихээхэн өрсөлдөөнтэй байгаа. Тухайлбал холбооны ерөнхийлөгчид УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн дарга Б.Баттүвшин нар нэр дэвшээд байна.
Уг албыг УИХ-ын гишүүн Б.Болор хашиж ирсэн бөгөөд бүрэн эрхийнх нь хугацаа дуусч буй юм. Чуулганд нийт 150 гаруй гишүүн оролцож байна.