Энэ сарын 11-нд УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвийн нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Тус төвийн нээлтийн ажиллагаанд Улсын Ерөнхий Прокурор,Төрийн Хууль Цаазын тэргүүн Д.Дорлигжав, Улсын Ерөнхий Прокурорын орлогч,Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий Прокурор орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Ц.Бямбацогт, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын Газрын дарга, Б.Үнэнбат, болон урилгаар Улсын Дээд Шүүхийн гишүүн, О.Зандраа, Хууль Сахиулахын их сургуулийн захирал Р,Чингис, Улсын Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Гүньбазар нар оролцлоо.Нээлтийн үйл ажиллагааны үеэр Улсын Ерөнхий Прокурор,Төрийн Хууль Цаазын тэргүүн Д.Дорлигжав хэлэхдээ:
Тус сургалтын төвийг байгуулах болсон талаараа болон цаашид тус төвийг тулгуурлан хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлынхаа тухай дэлгэрэнгүй танилцуулаад энэхүү сургалтын төв нь хуулийн бусад байгууллагуудын дотроос анх удаа томоохон хэмжээний иж бүрэн тоноглогдсон бүтээн байгуулалт болж байна гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн тус төв нь нийт 1850 мкв ашигтай талбайтай, 180-200 хүнийг нэг зэрэг хүлээн авах лекц, хурлын 20 танхим, танхимын болон зайны, бүлэг, хэсгийн, нэг хүнд чиглэсэн, онилсон сургалтуудыг явуулах техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсаныг дурьдлаа.
Д.Ундрах /24tsag.mn/




















































