
ЦЕГ-т Гэмт хэрэгтэй тэмцэх алба, Нийгмийн хэв журам хамгаалах алба, Дотоодын хяналт шалгалт- Аюулгүй байдлын алба, Судалгааны төв гэсэн шинэ бүтэц бий боллоо. Мөн ЦЕГ-ыг гурван дэд даргатай болгожээ. Тодруулбал, ЦЕГ-т өмнө нь ажиллаж байсан С.Баатаржав, Ж.Ганбаатар нар дээр нэмж Д.Эрдэнэбаатарыг дэд даргаар томилсон байна. Дэд хурандаа Д.Эрдэнэбаатар өмнө нь ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Харин ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Батжаргал, Нийгмийн хэв журам хамгаалах албаны даргаар хуучин дарга П.Энхтогтох, Олон нийтийн аюулгүй байдлын даргаар Дотоодын цэргийн штабын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан болсон байна. Харин бусад албаны даргаа хараахан сонгоогүй байгаа аж. Түүнчлэн, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар дэд хурандаа Ж.Эрдэнэболдыг томилжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)