Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Байзада: Намайг тоогоогүй тайрмал үстэй охинд сарнай өгч Валентины баярыг тэмдэглэж байлаа

2014-2-13
0
ЖИРГЭХ
Дуучин Л.Байзадатай ярилцлаа.
BAGI9617Дуучин Л.Байзадатай ярилцлаа.

-Удахгүй болох “Улаан сарнай” тоглолтынхоо тухай манай уншигчдад сонирхуулаач?


-Энэ жил урлагийн тайзнаа гарсны маань 20 жилийн ой тохиож байгаа.  Ойн хүрээд хэд хэдэн цуврал тоглолтыг тавихаар төлөвлөөд байгаа бөгөөд “Улаан сарнай” тоглолт салхийг нь хагалж байгаа юм. Гэгээн хайрын өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд Сөүл ресторанд болох “Улаан сарнай” VIP тоглолтынхоо бэлтгэлд өнгөрсөн оны 11 сараас гарч өнөөдрийг хүртэл бэлдээд л байна.  Энэ бол дурлалт хосуудадаа зориулж буй дуучин Байздагийн бэлэг юм.  Хайрын өдрөөр тохиож байгаа учраас FLY хамтлагийн “Улаан сарнай” дуугаар тоглолтоо нэрлэсэн.  Тэр өдөр Сөүл рестранд хайр л бялхаж байгаасай гэж хүсч байгаа шүү.

-20 жилийн ой болж байна гэлээ. Тэгвэл 10 жилийн ойгоо хэрхэн тэмдэглэж байсан бэ?


-Тэр жил сонгууль болж таарсан. Тэгэхэд би Казакстанд ажиллаж амьдарч байлаа. Хэдийгээр өнөөдрийнх шиг  тэмдэглээгүй ч өөрөө өөртөө баяр хүргэж, бас нулимс дуслуулж суулаа. Мэдээж энэ хүртэл явахад амаргүй байсан. Гэхдээ баяр жаргалтай, амжилтын амтыг мэдэрсэн өдрүүд ч олон байсныг мартах аргагүй. Цаг хугацаа ч хурдан юмаа. Харин өнөөдөр 20 жилийн дараа би өөртөө бас нэг оноог тавьж, амьдрал уран бүтээлийн хувьд шинэ хуудсыг нээж байна. Хүн өөрөө өөрийгөө үнэлэх ёстой шүү дээ. Тэр утгаараа би “Байзда минь чи хөгжимдөө үнэнч сайн явсан байна” гэж үнэлсэн. Энэ л надад болоо. Тэрнээс энэ 20 жилийн хугацаанд би СТА боллоо, байр, машинтай боллоо гэж ярих нь сонин биш. Хөгжимдөө хайртай байж, үнэнчээр зүтгэсэн. Ирэх жилүүд ч ийм л байх болно. Мэдээж мэргэжлийн түвшинд олон жилийн настай сайхан уран бүтээлийг гаргахсан, мэргэжлийн тоглолтуудыг  тавихсан гэж төлөвлөөд байна. Энд сонирхуулахад би Монгол орныхоо хоёрхон суманд л очоогүй. Дорнодын Эрээнцав, Говь-Алтай Алтай суманд. Тэрнээс бүх аймаг, суманд очиж ая дуугаа өргөж, тоглосон байна. Намайг ирэхийг чих тавин хүлээж суудаг  монгол орны дөрвөн зүг, найман зовхист байгаа залуустаа талархдаг юм.

-Тэгвэл цаг хугацааг дахиад урагшлуулаад үзье л дээ. 20 жилийн өмнөх тэр жилийг дурсвал бас л сонин байх болов уу?

-Ёстой л арслангийн амыг ангайлгаж байгаад толгойгоо хэд, хэд  оруулаад гаргачихаар зоригтой үе байлаа. Одоо бодохнээ их мэдрэмтгий хүүхэд байсан санагддаг юм. Хэдийгээр хэцүү ажил гэдгийг мэдэрч байсан ч буцах зам байгаагүй санагддаг.  Тэр үед “Шигтгээ”-гийн Цогоо “Жирийн Монгол охин”-оо, “Цэцэг”-ийн Батболд “Заяа”- гаа гэхчилэн бүгд өөрсдөө дуугаа зохиогоод дуулдаг байлаа. Тэгэхээр би  ч өөрөө дуугаа хийх хэрэгтэй болсон. Энэ бол хамгийн эхний хүнд даваа байлаа. Гэхдээ энэ үед миний “Үүрдийн наран”, “Танилцъя охин”, Нисванисын Амгаагийн “Анхны хайр” олны хүртээл болж, одоо ч хүмүүсийн сонсох дуртай дуу хэвээр байгаад баярладаг. Эрэл хайгуулыг ч уйгагүй хийдэг байлаа. Ер нь намайг аварсан юм бол миний дуунууд гэж боддог.  Аливаа зүйл тэр дундаа урлаг хэцүүгийн цаанаас гарч ирэх тусмаа үнэ цэнэтэй болдог юм уу. Харин хамтлагийн тухайд миний амьдралын хамгийн жаргалтай үе тэр байлаа. Үнэхээр намайг урлагт хөл тавихад дэмжиж тусалсан хүмүүс бол манай хамтлагийнхан байсан юм. Тэднийг дурсахгүйгээр өнөөдрийн амжилтыг ярих учиргүй. Хамтдаа зүтгэсэн он жилүүдийг би одоо ч мартдаггүй. Тэр бол миний амьдралын алтан үе гэж хэлнэ. Энэ бүхнийг миний зарим нэг дуунаас харж болно.

-Таныхаар амьдрал юун дээр тогтдог юм бэ?


-Би амьдрал хайр дээр тогтдог л гэж хэлнээ. Хэзээ ч мөнгөн дээр тогтохгүй ш дээ. Мөнгө хүнийг шаналгадаг. Тэгвэл хайр илүү их шаналгадаг юм. Жишээ нь эхнэр нөхөр хоёр мөнгөнөөс болоод муудалцаад байх нь цөөхөн болов уу. Яахав байж болох юм. Гэхдээ тэд бол азгүй хүмүүс. Харин хайраас үүдсэн асуудал ямар их билээ. Хайр бол мөнгөнөөс илүүтэйгээр амьдралыг дагуулдаг юм.

-Хайрыг ямар өнгөтэй адилтгаж болох болоо?

-Гал улаан юмуу. Нэг тийм их эрч хүчтэй, бас халуун дулаан мэдрэмж төрүүлэх өнгө хайртай зохицох юм шиг санагддаг.
-Байзадад энэ олон хайрын дуу зохиох эрч хүчийг хэн бэлэглэдэг вэ?
-Намайг эмэгтэй хүн хөглөдөг. Би эмэгтэй хүний дэргэд байхдаа их олон дууны шүлэг, аяа олсон. Тухайн эмэгтэй хүн бүрийн дотоод ертөнц өөр өөрийн өнгөтэй. Амьдрал хэцүү байна гээд нулимс дуслуулан зовлонгоо ярьж суугаа бүсгүй ч намайг “хөглөдөг”. Миний бодлоор бүсгүйчүүд энэ орчлонд эрчүүд биднээс илүү ажилсаг, тэвчээр хатуужилтай, амьдралд илүү их ачаа үүрэх гэж ирсэн юм шиг ээ. Магадгүй энэ ертөнцийг харуулахыг хичээдэг болохоор миний дуунд дуртай бүсгүйчүүд олон байдаг юм болов уу. Миний дуунууд сэтгэлийг нь тайвшруулж, хайж явсан асуултынх нь хариултыг өгдөг гэж боддог. Дууны санаа хэзээ ч ямар ч үед орж ирэхийн таашгүй л дээ. Би ийм дуу дуулна гэж хийдэггүй. Амьдрал өөрөө баян болохоор элдэв санаа алхам тутамд л төрж байдаг юм. Гол нь үүнийг өөртөө яаж мэдрэх үү гэдэг л чухал.  Гэхдээ энд миний ганц атаархдаг хүмүүс байнаа. \инээв\

-Тэд хэн юм болоо? 

-Яруу найрагчид. Хар л даа. Арлааны Эрдэнэ-Очир яагаад байгаа юм бэ. Дуулахгүй, хөгжим тоглохгүй байна. Зүгээр л бичсэн шүлгээ уншихад тэнд хөгжим эгшиглэж байна ш дээ. За тэгээд Дундговийн Ням-Лхагва, Бавуудорж, Ичинхорлоо, Мөнхцэцэг, Баяржаргал ах гээд олон мундаг яруу найрагчдын зохиол бүтээлийг унших бүртээ цагаахан атаархал төрдөг юм. Мэдээж алт, мөнгөн үеийн яруу найрагчдын тухай бол бүүр ч агуу. Үнэхээр лут хүмүүс шүү.

-Таны хитүүд болох “Танилцъя охин”, “Чиний зураг”, “Анхны хайр”-ыг яагаад шинэ залуу уран бүтээлчид дуулдаггүй юм бэ?

-Харин тийм шүү. Энийг би мэдэхгүй юм. Гэхдээ “Танилцъя охин” дууг маань “Мон та реп” дуулсан. Үнэндээ одоо ч “Танилцъя охин” гээд дуулахаар санаа зовох үе бий. Гэхдээ үзэгчид хүсч байхад дуулах л болно шүү дээ. Би хүүхэд байхын л Майкл Жексоны улаан фен байлаа. Нэг удаа Майклаас “Чи ямар дуунд дуртай вэ” гэж асууж л дээ. Тэгсэн Майкл “Би шинэ дуунд дуртай” гэсэн гэдэг. Тэрэн шиг би ч шинэ дуунд дуртай. Шинэ дуу хүнийг хөтөлдөг юм.

-Таны шинэ дуунуудыг залуу уран бүтээлчид их дуулах болсон. Нууц биш бол таны дуу ямар үнэтэй вэ?


-Энэ удаагийн “Улаан сарнай” тоглолтонд миний сүүлийн үеийн уран бүтээлүүд ч дуулагдана.  Миний хайрын дууны ертөнц их гоё байгаа. Илүү аялгуулаг, мэргэжлийн талдаа болж байгаа гэж болно. Үүгээрээ Монголын рок попын урын санд өөрийн хувь нэмрээ оруулан, баяжуулахсан гэж хичээн ажиллаж байна. Жишээ нь 2013 онд гарсан “Гурван бүдүүн”-ий “Монгол ээж” цомгийг цаг гарган сонсоод үзээрэй л гэж хэлнэ. Энд миний хэд хэдэн дуу орсон. За тэгээд “Синк”-ийн “Хөөрхөн ширтэх чи”, “Гурван бүдүүн”-ий “Хайр татам”, “Аав минь ирж яваа”, Fly хамтлагийн “Улаан сарнай”, “Хайр минь хэвээрээ” гээд л олон дууг залуус маань дуулж байгаа. Би залуу уран бүтээлчдээ дэмжин ажиллах дуртай. Тийм болохоор дуугаа үнэгүй өгөх нь ч бий. Манай “Латиф” сан залуу авьяастнуудтайгаа хамтран ажиллахад ямагт таатай байдаг. Бид сангийнхаа дэргэд сургалттай болсон. Нэг ёсондоо Байздагийн школыг бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Одоо ч дуулах сонирхолтой бол тосоод авах хүмүүс олон болж дээ?

-Манай залуучууд алт, мөнгөн үеийнхний хийсэн сайхан юман дээр хөлбөрч байгаа азтай улс. Хар л одоо ч тэр жар далаад оны дуунууд эгшиглэсээр л байна. Гэхдээ шинэ гарч ирж байгаа хүүхдүүдэд урлаг хэцүү гэж дарамтлахаас илүү хүрээд ир заагаад өгье, туршлагаасаа хэлээд өгье л дөө. Мэдээж амаргүй болохыг урлаг өөрөө л ойлгуулаад өгнө. Тэрнээс урьтаж хүн айлгаад яах юм. Өнөөдөр биш гэхэд нөгөөдөр ойлгуулна. Гэнэт өндөр аваад тэнгэрт дүүлэн нисэж болно. Магадгүй жолоодлогогүй уруудах өдөр ч бий. Энэ үед мэргэжил л аварна. Өнөөдөр манай СУИС бөөнөөр нь аваад бөөнөөр нь төгсгөдөг гээд доголдолтой зүйл олон байна. Минийхээр академи шинжид орох ёстой л гэж боддог юм.

-Та  урлагийн төлөө олон зүйлийг золиосолсон уу?

-Тийм шүү. Олон зүйлийг золиосолсон. Гэр орон, байр сав, гэр бүл өөрийгөө хүртэл золиосолсон. Хичнээн шөнө нойр хоолгүй хонож ажиллан өөрийгөө зовоолоо. Гэхдээ энд би харамсдаггүй. Одоо надад буцах эрх байхгүй. Учир нь би сонсогч, үзэгчдийн өмнө өртэй хүн. Тэгэхээр миний дуунд дуртай олныг орхиод гадагшаа дотогшоо явж, эсвэл бизнес хийж “урвах” зүрх хүрэхгүй юм.

-Ингэхэд та Валентины баярыг тэмдэглэж байв уу? 

-Хоёр дахь удаагаа тэмдэглэх гэж байгаа нь энэ. Үүнээс өмнө намайг тоогоогүй тайрмал үстэй охинд сарнай өгч тэмдэглэж байлаа. Харин энэ удаад Монголынхоо нийт сайхан дурлалт хосуудтай тэмдэглэх гэж байгаа болохоор 14-ний өдрийг тэсэж ядан хүлээж байна.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (182.160.0.73)
    Baizadagiin amid hogjimtei togloltuud goyo yum bna lee
    2014 оны 02 сарын 13 | Хариулах
  • халх (182.160.33.54)
    байздаа мундаг мундаг
    2014 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.194.25)
    mongol bol mongoldoo hasag bol hasastaa amidar
    2014 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    4 цаг 11 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    5 цаг 38 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    6 цаг 8 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    6 цаг 25 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    6 цаг 27 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    6 цаг 33 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    6 цаг 50 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    7 цаг 33 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    7 цаг 39 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    8 цаг 15 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    8 цаг 38 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    9 цаг 22 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    10 цаг 39 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    10 цаг 53 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    11 цаг 22 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    11 цаг 26 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    11 цаг 41 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 51 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    12 цаг 4 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    12 цаг 28 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК