Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Султанбек: Япон руу зуучлуулсан 52 иргэн хөдөлмөрийн мөлжлөгт ороод байна

2014-2-19
0
ЖИРГЭХ
Монголчуудыг Японд ажилд зуучлах нэрээр худалдаалж, хөдөлмөрийг нь мөлжиж байгааг эсэргүүцэж хууль зүйн ”Nesa” ХХК болон зарим хохирогчид мэдээлэл хийлээ.
PhotoShare    Монголчуудыг Японд ажилд зуучлах нэрээр худалдаалж, хөдөлмөрийг нь мөлжиж байгааг эсэргүүцэж хууль зүйн ”Nesa” ХХК болон зарим хохирогчид мэдээлэл хийлээ.

Одоогоор Япон руу зуулчилсан компаниас болж 52 хүн хохироод байгаа бөгөөд 22 нь хүчээр харласан байгаа аж.

Иргэдийг "“ Ти энд Ди Си ” ХХК-ийн Л.Долгорсүрэн захирал зуучилсан байна. Гэвч тэрээр Итакура гэх япон эртэй хамтарч иргэдийг хөдөлмөрийн мөлжлөгт оруулаад нэлээд хугацаа өнгөрчээ. Харин иргэдийн хувьд мэхлүүлж байгаагаа Японд очсоныхоо дараа л мэдсэн байна.  Хохирогчид эхнээсээ өргөдлөө өгөөд хууль хяналтын байгууллагаар явж байгаа аж. Тухайлбал, хууль зүйн ”Nesa” ХХК-д л гэхэд одоогоор есөн иргэн яг энэ компаниар зуучлуулж хөдөлмөрийн мөлжлөгт орсон хэмээн мэдэгдээд байгаа гэнэ. Эдгээр хүмүүс нийтдээ 155 сая төгрөг Л.Долгорсүрэн захиралд луйвардуулжээ.

Юутай ч хэрэг явдлын талаар Монголын хуульчдын холбооны гишүүн, ”Nesa” ХХК-ий захирал Султанбектэй цөөн хором ярилцлаа.

-Таньд яг хэдэн хүн хохирсон тухайгаа хэлж, хандаад байгаа вэ. Энэ хэрэг хэзээнээс эхэлсэн бэ?


-Надад одоогоор есөн хүн хандаад байгаа. Интернетээр зургаан хүн хандаад байгаа. Хүмүүс 2013 оны долдугаар сараас хандаж эхэлсэн. Улмаар би материалаа бүрдүүлж, судалгаа хийж байгаад энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдэх хэрэгтэй гэж үзсэн.

-Энэ хүмүүс яг ямар байдлаар хохирсон талаар тайлбарлахгүй юу?


-Эдгээр хүмүүс Л.Долгорсүрэнтэй албан ёсоор гэрээ хийсэн байсан ч хүчинтэй гэрээ байсан эсэхээ нягтлаагүй байгаа юм. Улмаар гадаадад гарангуутаа Л.Долгорсүрэн хөдөлмөрөө мөлжүүж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Л.Долгорсүрэн гэгч этгээд зуучилсан хүмүүсийнхээ ажилласан цалингаас нь монгол мөнгөөр 1 сая төгрөг иддэг байсан байгаа юм. Тэгэхээр эдгээр иргэд цалин аваад байгаа ч цалин нь бага байсан хэрэг. Улмаар иргэд бидний цалин гэрээнд заасны дагуу биш яагаад ийм бага байгаа талаар компанийхаа захирлаас асуусан байгаа юм. Гэтэл тухайн компанийх нь захирал "та нарын цалингаас 60 мянган иен буюу 1 сая төгрөгийг та нарыг зуучилсан Итакура, Л.Долгорсүрэн нар сар бүр авдаг" гэсэн байгаа юм. Ийм л шударга бус байдал үүсчихээд байна.

-Л.Долгорсүрэн гэгчтэй та уулзаж үзсэн үү?

-Хэд хэдэн удаа уулзахад өөрийнхөө энэ байдлыг ерөөсөө хүлээн зөвшөөрчихсөн тоосон ч шинж байхгүй байсан. Надад хэлэхдээ "Итакура бид хоёрын дунд хувийн гэрээ бий. Би эдгээр хүмүүсийг зуучилж өгсөн, явуулсан.  Бусад нь надад хамаагүй" гэж хэлсэн. Гэтэл энэ Л.Долгорсүрэн хүмүүсийг зуучлахдаа тус бүрээс нь 2000 доллар, барьцаа хөрөнгө авсан байгаа. Ер нь гадаадад зуучлуулж байгаа хүмүүс яагаад Монголын компанид барьцаа хөрөнгө өгөх ёстой юм. Би гайхаад байна. Зарим хүмүүс барьцаа мөнгөө өгчихөөд авчихаж ч чадаагүй байгаа. Түүнчлэн үйлдвэрлэлийн дадлагаар хүмүүсийг явуулдаг. Нийтдээ 24 ээлжийн хүмүүсийг зуучилсан гэж сонссон.

-Таньд энэ хоёр хүний хууль бус ажиллагааг гэрчлэх өөр зүйл байгаа юу?

-Олон баримт, гэрч, хохирогч бий. Энэ хоёрын мөнгийг хүлээлгэж өгдөг байсан этгээд ч гэрчээр Монголд ирчихсэн байгаа.

-Зуучлуулсан хүмүүс ямар ажилд, хэдэн төгрөгийн цалинтай орно гэж явсан бол?

-Бүгд барилгын туслах ажилтнаар явсан. Цалин гэж сард монгол мөнгөөр 3 сая төгрөг авна гэж гэрээ хийсэн байгаа. Гэвч очоод 2 сая ч хүрэхгүй мөнгө авч, түүнийгээ байр хоолондоо зарцуулсан байдаг. Үүгээр зогсохгүй очоод зарим нь хоёр сар гаруй ажилгүй байсан. Бүр очингуутаа ажил олдохгүй буцаж Монголдоо ирсэн хүмүүс ч байгаа.

-Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэсэн үү?


-Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа. Хохирогчдоос мэдүүлэг аваад эхэлчихсэн.

-Монгол иргэдээ луйвардсан Н.Долгорсүрэн гэгчийн талаар өөр мэдээлэл байгаа юу?

- "Ти энд Ди Си” гэдэг гадаад хөдөлмөрийн зуучлалын компанийн захирал. Өөрөө гадаадад зуучлах зөвшөөрөлтэй компани юм билээ. Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрладаг. Энэ компани одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Ер нь зуулчлалын компаниуд иргэдээ эргэж тойрч, анхаарч байх хэрэгтэй. Н.Долгорсүрэн гэгч зуучилсан иргэдээ эргэж тойрч байсан  болов уу?

-Зуулчах гэрээнд заасны 4/2-т зааснаар байнга араас нь уулзаж, холбоо барих ёстой. Гэтэл Л.Долгорсүрэнд тийм зүйл огт байгаагүй. Итакура гэдэг хүнтэй л нууц гэрээ хийгээд Монголчуудаа мөлждөг байж. Ерөөсөө л анхнаасаа санаатайгаар иргэдийг луйвардая гэж төлөвлөсөн нь илт харагдаж байгаа.

-Иргэд бүгд л зээлийн журмаар Япон руу явсан байгаа. Одоо хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ бодно биз дээ?

-Бүгд л өр, зээл тавьж явсан. Гэтэл тэнд очоод харлаж байгаа нь маш хүндрэлтэй асуудлыг бий болгоно. Харлана гэдэг чинь нийгмийн болон эрүүл мэндийн баталгаагүй болж байгаа хэрэг. Энд төр засаг анхаарал хандуулах хэрэгтэй байна.

-Тэнд нөхцөл байдал ямар байсан талаар хохирогчид хэлж байна уу?


-Маш хүнд. Японы ажилгүйчүүдийн тэтгэмж өгдөг мөнгөнд дүйцэх мөнгийг Монголчууд өдөржин ажлаад авдаг. Мөн нэг хүнд барилга дээр 20 кг ачаа үүрэх ёстой байтал Монголчуудаар 100 кг ачаа үүрүүлдэг байсан байгаа юм.
Г.Лхагвадорж /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (66.181.185.111)
    ядуу монгол улсын ядуу хөөрхийлөлтэй иргэд хөгийн монголдоо хулхидуулаад хүний газар үйлээ үзэж явах гэж, энэ улс орных нь байгаа царай баахан ажилгүй диплом өвөртөлсөн хөөрхий залуус, юу хамаагүй хийж ар гэр амьдалаа сайжруулах гэж явцгааж байна, энэ улсын төрийн тэргүүнүүд юу хийдийн бүү мэд, шинээр ажлын байр бий болгох үйлдвэрлэл хөгжүүлэх тал дээр хийж байгаа зүйл огт алга хэрнээ баахан их дээд сургуулиуд баахан залуусыг төгсгөөд эргээд тэд нарт ажлын байр байхгүй, энэ олон залуучуудаа бид одоо яах ёстой юм бэ, төр засгийн бодлого юу ч алга.
    2016 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.57.93.60)
    Лаларууд үх
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.57.93.60)
    Лаларууд үх
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • boldoo (202.21.112.2)
    sultanbek axaa exleed zaluu exneree zasaad daraa n ynen zob medeelel yariachee ter bayanolgii doo ochij gutsaach
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • Bataa (112.72.13.78)
    Za bolij uzdee, bi naad kompaniar chini japan yawaad mash ih zuiliig surj medeed irsen hun bn. Barilgaar yawsan garuud chini bugd hel muutai uursduu archaagui bsan bolhoor kompaniasaa huugdsiimaa, ter 1 saya tugrug awdag bsan ni dolgorsuren bish itakura gegch japan nuhur l awdag bsii, gehdee 1saya bish 500myanga orchim. Juuchlaliin kompaniud ugaasaa ter mungun deer chini orshin togtnodog yum l daa, Dolgorsuren itakuratai zunduu huutsulduud yawj bsniig ni bi nudeer harj blaa, Anh 3 sayiin tsalin awna ntr geed ulger zohiohoo bolidoo, ugaasaa 1.500.000-2.000.000 orchimiig awna gedgiig bugd l medej ircheed bitgii ingej hugiin zan gargaj bgaach, ajlaa hiij chadku butsaj ircheed olon yum hutshaa boli, anh yawhad 2000$ tulsuun, unen, gehdee unegui yum gej baidguil bzdee, usa ih britani yawii gewel 10000$ enuuhend tulnu bzdee, ter 2000s chini ongotsnii tiz, orchuulga, huutsulduh ajluu geed ih yum orson, harin ch bagadsan une za!
    2014 оны 02 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Пизда чинь хуцаад байгаарай чи нөгөө луйварчин л бна шдэ boldoo bataa нтр гэж худлаа нэр шаагаад
      2014 оны 02 сарын 23
  • Зочин (103.23.51.5)
    uneniig yrisan bolohoos zohioj yrisan zuil bhgui
    2014 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    ene hun uneniig l yrij bna ter oyunsuren bolood t and c d-g yaralt shalgaj daraagiin luivraa hiihees ni uridah heretg shdee
    2014 оны 02 сарын 22 | Хариулах
  • kkkk (202.21.116.150)
    yana ene sultanbek neeree ichedgvv gar shvv shal hudlaa medeelel gargaj setgevvlchdiig tenegtvvlkeed amjiltgvidsen. zarin neg zalhuu setgvvlchid vgend n itgeed terendee taarsan medee bicheed suuj bhiin ydaj ter T&DC gedeg baiguullagaa medhiimuu
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • boldbaatar (202.21.112.2)
    sultanbek guai avgai nyamsuren 2 iin eeljit shound ene kompany orchixson bna
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • irgen (182.160.38.164)
    naad medeelel chini shal hudlaa, niigemd ner tur olj abakh gesen yalikhgui jijig huulich nertei amitnii reklam bna shuu de...
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • dorjoo (202.21.112.2)
    SULTANBEK GEDEG XASAG CHIN YAMARCH XUULIIN MEDLEGGYI YAMARCH NOTLOX BARIMTGUI XARUULAX UMAA YZYYLEECHEE AVGAITAIGAA NIILEED GYTGELEG LUIVAR XIIJ BNA SHYYDEE XURAL XIIGEED BGAA N AVGAI N UM BNA LEE XOXIROGCH GEED BGAA N DAGAVAR XYYXED N UM BNAA
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.40.127)
    Хасагууд Казахиел руугаа марш
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • HREWYH (203.194.114.54)
    NAAD XASAG CHIN OOROO CH OLIGTOI AMITAN BISH DEE
    2014 оны 02 сарын 20 | Хариулах
  • erka (103.10.22.59)
    naad dolgorsurengee tsag aldalgui horioch iimerhuu mongo togrog haraad mongol tumnee zoliosolj baigaa adgiin amitan bna erno iimerhuu malnuud ene ulsad ih olon bolj torno shuuj chadahgui bol ene saihan zaluuchuud tsaashna haruulchih bailgui de hurdan zailuul
    2014 оны 02 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    35 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2 цаг 0 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 23 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 49 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 3 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 28 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 58 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 33 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 51 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 57 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК