Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхсайхан: МАНАН энэ хуулийг гаргаснаар Монголын ардчиллыг хууль ёсоор булшилж байна

2011-12-20
0
ЖИРГЭХ
    Монголын нийгэмд байгаа гол хүндрэл бол 20 жил мөрдсөн ардчилсан гэж цоллох дуртай, хэрэг дээрээ хүний хийж өгсөн бидний монголчуудын дуртай хүлээж авсан Үндсэн хуулийн үйлчлэлийн үр дүн гэж харах хэрэгтэй. Бий болсон нөхцөл байдлыг дан ганц Сонгуулийн хуулиар засна гэвэл бүтэх юм байхгүй. Сонгуулийн хууль сонгогчдод их л ойлгомжтой, энгийн байх ёстой юм. Сая баталсан хуулийг ойлгох хүн үнэндээ байхгүй.
   Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энх-сайхантай ярилцлаа.

- Сонгуулийн хуулийг шинэчлэх асуудал гурван жил яригдсаны эцэст сая нэг тийшээ болж, хууль батлагдлаа. Ямар хууль болоо бол таны дугнэлтээр?
- Баярлаж хөөрцөглөх юм алга. Монголын нийгэмд байгаа гол хүндрэл бол 20 жил мөрдсөн ардчилсан гэж цоллох дуртай, хэрэг дээрээ хүний хийж өгсөн бидний монголчуудын дуртай хүлээж авсан Үндсэн хуулийн үйлчлэлийн үр дүн гэж харах хэрэгтэй. Бий болсон нөхцөл байдлыг дан ганц Сонгуулийн хуулиар засна гэвэл бүтэх юм байхгүй. Сонгуулийн хууль сонгогчдод их л ойлгомжтой, энгийн байх ёстой юм. Сая баталсан хуулийг ойлгох хүн үнэндээ байхгүй. Будлиан, үл итгэх байдал зөвхөн сонгогчдын дунд биш намуудын дотор бий болох нь гарцаагүй. Тэр нь хөөсөрвел тэртэй тэргүй төрд муухан итгэлтэй байгаа нийгмийг улам л итгэл алдруулахад хүргэнэ. Дүндээ ирэх сонгуулиар тоггворгүй, ядмаг засаг төртэй болох магадлал тун өндөр боллоо. Дэлхийн эдийн засаг хүндэрч байгааг бодолцвол монголчууд бид нэг хэсэгтээ зовохоор байна даа.

-Парламентын гадна байдаг улс төрийн намуудад УИХ-д орох боломжийг энэ хууль олгож байгаа юм биш үү?
-МАН болон АН хамтарч юм уу дангаар засаглахын тулд тэр нь хууль ёсны харагдах ёстой юм. Жижиг хэмээх намуудыг биш ганц нэг тоглоомын нөхдүүдийг оруулах гэж эрх баригчид оролдсоныг том өөрчлөлт хийлээ гэж үзэх үндэсгүй юм. Өнөөдрийн МАНАН засаглалыг арай хууль ёсны хэмээн харагдуулагч нь З.Алтай ч юм уу С.Оюун гишүүн эсвэл бас бус хүн л байгаа. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөөгүй. Одоо Алтайг, Оюуныг сонгохгүй бол өөр бас нэг "тоглоомын нөхдүүд"-ийг оруулах гэсэн хууль байна лээ.

-Тоглоомын нөхдүүд гэдэг нь хэн бэ. Нэрлээч?
-Эрх баригчдын үйлдлийг шүүмжилсэн дүртэй гэвч болж байгаа үйл явдлыг цогцоор нь харахыг хүсэхгүй, өөрчлөхгүй хүмүүс бүгд л тоглоомын этгээдүүд болно. Ийм хүмүүс мундахгүй их. Нэр дэвшигчид тодорсон бол бас ч үгүй зарим хүний тухай ярьж болох байлаа.

-Дайллага цайллага хийхээс эхлээд мөнгө тараахыг энэ хуулиар хориглож өгсөн нь ирэх сонгуулийг шударга явуулах нэг алхам болж байна уу гэж ойлгуулж байгаа. Чухамдаа бодит байдал дээр юу болох бол...
-Хөрөнгөтэй хүмүүс сонгуулийн үед уг нь сонгогчдод аливаа хэлбэрээр мөнгөө зарлагадах нь нэг ёсны баялгийн хуваарилат юм шүү дээ. Ядаж сонгуулийн үеэр ч болов хүмүүс бага зэрэг хоолтой, мөнгөтэй болох ёстой байлаа. Одоо бол мөнгө зарахгүйгээр олигархиуд засаглах л юм байна.

-Тэгэхээр та мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдан авч, луйвардсан нь дээр гэж үзэж байгаа юм уу. Үүнээс болоод дахиад долдугаар сарын нэгэн болж, хүний амь үрэгдэг гэж үү?
-Мөнгөнд дургүй сонгогч гэж байхгүй. Мөнгө тараалаа гээд өөрийгөө худалддаг нь хэд юм бол. Хэн ч сонгогчийг саналаа худалдсан хэмээн барин тавин нотолж чадахгүй. Яагаад гэхээр санал хураалт нууц байдаг. Сонгуулийн санал тоолохдоо будлиантай байсан нь илэрхий байсан нь хүмүүсийн уур хилэн бадраасан. Дээр ньтом намууд тоглоомоо хэтрүүлээд хяналтаа алдсан нь буруутай. Хүний амь насаар тоглосон 2008 оны сонгуулийн үр дүнг би дотроо одоо ч зөвшөөрөөгүй байгаа. Одоо шинэ хуулиар бол бүр л будлиантай л болохоор байгаа юм.

Учир нь гулсана, шилжинэ гэх шиг тэнэг тэнэг ойлгомжгүй зүйл зөндөө. Ойлгомжгүй бол сонгогчид итгэлгүй, итгэл даахгүй сонгууль бол долдугаар сарын 1-нээс илүү ч аюултай үр дагавартай байж мэднэ.

-Харин ч амлалтыг хязгаарлаад өгсөн нь жижиг гэх намуудад боломж олгож байгаа юм биш үү?
-Амлалт бол ардчиллын мөн чанараас үүдэлтэй. Ардчилал байгаа бол ард түмний юу хүсч байгааг улстөрийн намууд төрийн бодлого болгоно гэж ярих ёстой юм. Буруу зөвийг сонгогчид шийдэх ёстой асуудлыг хуулиар зохицуулах гэж оролдож байгаа нь сонгогчдын сонголтыг хязгаарлаж ардчиллаас ухарлаа гэсэн үг. АН, МАН-ын өмнөх сонгуулиар нэг сая, сая таван зуун мянган төгрөг өгнө гэсэн. Бүтэхгүй том том амлалт ардчиллыг булшилсан шүү дээ. Одоо МАНАН энэ хуулийг гаргаснаар Монголын ардчиллыг хууль ёсоор булшилж байна.

-Яаж булшилж байна гэж?
-Сонгуулийн шинэ хууль бол ардчилал хоосон үг гэдгийг нотолсон сайн баримт бичиг. Хуулиар улстөрчдийн ямар үг хэлж ярихыг зохицуулна гэдэг өөрөө ардчилсан биш арга юм. Нэгэнт тийм хууль сэдэж түүнийгээ баталж чадаж байгаа бол ардчилал хоосон зүйл болжээ гэсэн үг.

-Тойрогт нэр дэвшигч сонгогчдын 28 хувийн санал аваад ялагдсан тохиолдолд намын жагсаалтын дээгүүр эрэмбэлэгдэнэ гэж байгаа. Ингэж шилжих нь тойрогт нэр дэвшигчдэд илүү боломж олгоод байх шиг. Ер нь хэр зөв юм бол?
-Бөөн будлиан, үл итгэлцлийн эх үүсвэр. Галаар наадна гэгч юм болж байна даа. Юу болохыг харж л байя.

-Үнэндээ нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын 28 хувийн санал авч ялалт байгуулаагүй бол дахин сонгууль явуулах юм билээ. Үүнийгээ цэвэр өрсөлдөөн гэж тайлбарлаад байгаа л даа. Та юу гэж бодож байна?
-
Сонгуулийг тойргуудад дахин явуулах нөхцөлийг бий болгоно гэдэг бол сонгогчдыг цөхрөлд оруулна гэсэн үг. Ер нь УИХ тун явган сэтгэлгээтэй байгааг гайхаад ч барахгүй. Цаг нь болохоор ингэдэг юм байх даа л гэж бодож байна.

-МҮАН сонгуульд 76 нэр дэвшигч босгож чадах болов уу?
-Чадах чадахгүйн тухай асуудал биш. Тийм хэрэгцээ байхгүй гэдгийг манай улс төрийн орчин өөрөө хэлээд байна аа.

-Тэгэхээр танай нам сонгуульд оролцохгүй гэсэн үг үү?
-76 нэр дэвшигчийг дан ганц манай намаас дэвшүүлнэ гэдэг өөрөө утга төгөлдөр зүйл бишийн тухай ярьж байна.

-Та өөрөө тойрогт өрсөлдөх үү эсвэл намын жагсаалтаар гарна гэж бодож байгаа юу?
-Новшийн юманд новшрох хэрэггүй гэсэн бодол хувь хүнийхээ хувьд тээж байна.

-Танай намыг "нэг хүний" нам гэвэл та санал нийлэх үү?
-Наад асуулт чинь ядаж Улс төрийн намуудын тухай хуульд тохирохгүй юм байна. Нэг хүн нам байгуулна гэсэн хууль байдаггүйг эрх биш болгооно биз ээ.

-Бусад жижиг намуудын хувьд олонд танил болсон хүмүү сийг намдаа элсүүлж, тэднийг сонгуульд сойхоор төлөвлөж байгаа бололтой. Танай намд ийм санаа байна уу?
-Улс төрийн намыг "оддын цугларалт" болгочихгүй юмсан гэж үргэлж боддог. Манай нам бол үзэлдээ үнэнч хүмүүсээр эгнээгээ өргөтгөх алхам хийж байгаа. Ганц сонгууль харж ажиллах хэрэггүй. Алсын хараатай ажиллахыг эрмэлзэх нь манай намын баримтлал шүү дээ.

-Мэдээж ирэх сонгуульд МАХН-тай эвсэх байх. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр хүнд нь унаж байх шиг байна. Тэдэнтэй эвсч сонгуульд орвол та нарт гай чирэх юм биш үү. Шахалтаас болоод Н.Энхбаяр дарга МАН-тай хамтарна гэвэл яах вэ. Та дагах уу?
-Бид сонголтоо хэнээр ч заалгахгүй өөрсдөө хийнэ. Бусдын сонголтыг ч үргэлж хүндэтгэнэ. Энэ бол манай зарчим. Сайн юманд муу байдагтай адил муу юманд бас сайн зүйл байдаг гэж ойлгох хэрэгтэй байх аа.

-Эвгүй асуулт байж магадгүй. Гэхдээ та Н.Энхбаярыг дагадаг юм уу эсвэл Н.Энхбаяр таныг дагадаг юм уу?
-Асуулт сэтгүүлчийн цар хүрээг таниулдаг гэдгийг үргэлж бодолцож байх хэрэгтэй. Хоёр иЭ"-ийн хувьд бие биеэ дагаж далдганадаг хүмүүс биш гэдэг нь ойлгомжтой шүү дээ.

-Ерөнхийлөгч    асан Н.Энхбаяр, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарын маргаан нэг хэсэг шуугиан тарилаа. Та үүнийг хараад юу гэж бодож байв?
-Юу бодохов дээ. Монголын нийгмийн үнэн нүүр царай л гэж бодсон. Хүмүүс хувь хувьдаа дүгнэлтээ хийг дээ.

-Ер нь Н.Энхбаяр МАН-тай нэгдвэл тэр л биз. Харин та АН-тайгаа нэгдэж болдоггүй юм уу. Дассан газрын даавуу зөөлөн гэж үг бий дээ?
-Би Монголтойгоо байя. Монгол гэдэг эрхэм эрх ашигт МАН, АН бууж ирвэл баярлах болно.

-Та АН-д байхдаа намын дарга, Ерөнхий сайд гээд өндөр албан тушаалд очсон хүн. Тиймээс энэ намд гомдож, тэгтлээ өс санаж үзэн ядаад байдаггүй биз дээ?
-Салъя гэж салсангүй салаа замын уулзвар дээр АН намайг болон олон хүнийг намаасаа хөөсөн юм. Тэд гадны гар хөл болох замаар шуударч бид үндэсний үзэл гэж өөрсдийн эрх ашгаа хамгаалах болсон юм. Хэцүү ч бид зөв зам дээр байгаадаа ерөөс эргэлзэхгүй байгаа.

-Гишүүнээ намаас хасах асуудал аль ч улс төрийн хүчинд байдаг байх. Гэвч та АН-ыи нэгэн үеийнх нь гавьяа, гай хоёрыг үүрэлцэж явсан хүний хувьд гомдох эрхгүй юм биш үү. Харин өөр нам байгуулаад тэр чигтээ явсан нь АН-д анхнаасаа хайргүй байсны илрэл юм уу гэж бодогдоод байгаа...
-Хөөгөөд байхад нь өргөдөл бариад буцаад оръё гэж гуйж гүйдэг нь би биш шүү дээ. Тэгээд ч намаа хайрлана энээ тэрээ гэдэг чинь хоцрогдсон ойлголт. Монголоо хайрла гэж хэлмээр байна.

-Тэгэхээр одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Засгийн газрын бүрэлдэхүүний 3\1- ээс дээшгүй нь ларламентын гишүүн байхаар төсөлдөө тусгаж. Та дэмжиж байгаа юу?
-Үндсэн хуульд Цэгцтэй өөрчлөлт хийх ёстой болчихоод байгаа юм. Түүнийг гүйцэд ойлгоогүй хүмүүсийн тэмтэчсэн алхмыг буруутгаад яахав гэж бодож байна. Хийх гээд оролдог. Тэгээд дутуу гэдгээ ойлгох байлгүй дээ.

-Засгийн газрын гишүүд нь бүгд парламентын гаднаас томилогдсон учраас М.Энхсайханы Засгийн газар тогтвортой байж чадаагүй гэдэг юм билээ. Ер нь парламентын гишүүн сайд байсан нь дээр юм уу?
 -Худлаа номлол байна. Манай Засгийн газрыг тэр үед АН-ын хэсэг хүмүүс тухайн үед МАХН-тай үгсэн хуйвалдаж байж унагасан юм. Тэгэх ч болов уу гээд цаг наргүй нэлээд ажил амжуулсан Засгийн газар байлаа. Гэхдээ дурсамж ярьдаг цаг биш ээ. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг холион бантан болгосон гол хүмүүс өнөөдөр төрийн эрхэнд байгаа. Өмч хувьчлалыг шударга явуулах гэлээ хэмээн намайг зэмлэж байсан АН-ын том хүн өнөөдөр баатар болчихоод байна.

-Нэг үйлсийн төлөө мөр зэрэгцэн зүтгэж явсан нөхөртэйгээ одоо муу үг шидэлцэх муухай биш үү?
- :Нэгдүгээрт, баатартай миний үйлс зөрөөд удаж байна. Хоёрдугаарт, үг нь ч бас зөрж байгаа. Гэхдээ муу үг шидэлцсэн юм би хараагүй. Баатар ярьдгаа яриг, би ярьдгаа ярья. Хүмүүс бодог. Миний хувьд баатар маань цагаан морин жилээс хойш цаг хугацаа өнгөрсөн, цэлхий ертөнц өөрчлөгдсөн гэдгийг мэдрэхгүй гацчихсан санагдаад байгаа.

-Таны шинээр боловсруулсан Үндсэн хуульд юу гэж тусгасан бэ?
-Бидний боловсруулсан Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг зааглах төдийгүй Ерөнхийлөгчийг гүйцэтгэх засаглалын тэргүүнд залахаар байгаа. Хүчгүй, дорой гоё донгодсон Ерөнхийлөгч цаашдаа хэрэггүй л гэж бодоод байгаа. Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа тэргүүлбэл ажлаа хариуцсан шиг хариуцаж хийсэн шиг хийж дүнгээ тавиулдаг төрийн тэргүүнтэй болно. Бид ийм тогтолцоог "Хүчтэй Ерөнхийлөгч бүхий парламентын засаглал” хэмээж буй.

-Энэ парламентын хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Та ямар дүн тавих вэ?
-F үнэлгээ.

-Харин Засгийн газрын ажилд?
-Засгийн газрын ажлыг хүмүүс өөрсдийнхөө амьдралаар хэмжиг.

-Хийж дуусаагүй ажлуудаа үлдсэн хугацаанд амжуулах болов уу?
-Хугацаа дууссан. Одоо улс гөрийн хариуцлага тооцох л үлдсэн.

-МҮАН-ын бодлого баримталж байгаа вэ. Одоо ямар үйл ажиллагаа явуулж байна. Ямар төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөөр ажиллах гэж байна?

Бид хөтөлбөрөө гаргасан. Удахгүй олон түмэнд ил болгоно.

-Өмнө нь улс төрд гаргасан алдаануудаа бүрэн ухаарч, зөв хүн болсон Н.Энхбаяр дарга та хоёр шиг хүмүүс ирэх парламентад ороод ирвэл Монголын төр яаж ажиллах бол. Тэр зураглалыг та хэлээч?
-УИХ-д МАНАН үзэгдлийн эсрэг тууштай зогсож байгаа хүмүүс аль болох их хэмжээгээр орох нь парламентаар дамжиж Монголын нийгэмд ядаж ухаарал авчрах нь гарцаагүй. Ухаарлын дараа зөв үйлдэл хийгдэж байж Монгол Монголоороо үлдэх болно. Эс бөгөөс бид колони орон болж, монгол үндэстэн харийнхныг хүчирхэгжүүлэх "бордоо" болох зам дээр зогсож байна.

Я.Мөнгөнцэцэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • zochin (182.160.35.242)
    Manan gej iamar zgazar baina ve Ugeer hootsoldvol ooroo manan baina gej bodogdoj baina
    2011 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    Таныг Баабар нэгэнтээ Жамух гэж нэрлэснийг санаж байгаа биз дээ
    2011 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    Ай энхсайхан минь дээ яана даа
    2011 оны 12 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    4 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    41 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    49 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    1 цаг 0 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    1 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    1 цаг 34 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    1 цаг 41 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    1 цаг 53 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    2 цаг 0 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    2 цаг 8 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    2 цаг 17 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    17 цаг 16 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    18 цаг 44 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    19 цаг 14 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    19 цаг 31 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    19 цаг 33 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    19 цаг 38 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    19 цаг 56 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    20 цаг 39 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    20 цаг 44 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
24 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК