Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цалинг 30 хувь нэмэх саналаа МАН төсөв батлах үеэр хэлэх ёстой байсан

2014-3-07
0
ЖИРГЭХ
Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Үндэсний гурван талт хороо саяхан хуралдаж багш, эмч, соёл урлаг, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлд санал нэгдсэн байна.
    -07032014-1394164280-1045009718-ganbaatar_hХөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Үндэсний гурван талт хороо саяхан хуралдаж багш, эмч, соёл урлаг, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлд санал нэгдсэн байна. Энэхүү цалингийн нэмэгдэлд нийт 103 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Харин төрийн өндөр албан тушаалтан хийгээд төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэр гарчээ. 2014 оны улсын төсөвт цалин тэтгэврийн нэмэгдэлд нийт 235 тэрбум төгрөг төсөвлөөд байснаас тэтгэврийн нэмэгдэлд 97 тэрбум төгрөгийг нь зарцуулах шийдвэр гараад байгаа юм.

Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээр өөр ямар асуудал хэлэлцсэн талаар Монголын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатартай ярилцлаа.


-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хорооны хурлаар цалин хөлсний нэмэгдлийн асуудлаар талууд ямар байр суурьтай байв. Ямар шийдвэр гарсан бэ?

-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд хуралдсан хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хорооноос гаргасан цалин тэтгэврийг 2014 онд нэмэгдүүлэх тухай тогтоолын асуудлаар санал солилцсон. Мөн Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Эздийн байгууллагаас гаргаж байгаа байр суурийг харилцан ярилцаж зөвшилцөлд хүрлээ. Төсөвт суусан цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх мөнгийг аль салбарын хэнд өгөх, үүнийг яаж шийдэх зэрэг асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн.

Урьд нь цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зүгээр л дундажлаад улсын хэмжээнд нийт төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ ч гэдэг юм уу ерөнхий тохироо хийдэг байсан. Харин энэ удаа хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар цалингийн талаар төрөөс баримтлах бодлогын хэмжээнд маш ухаалаг зарчмын шийдлүүдийг гаргасан гэж бид үзэж байгаа. Эхний ээлжинд ямар ч байсан цалин нэмэгдүүлэх арга хэмжээг багш, эмч, урлаг соёлын ажилтнууд, төрийн үйлчилгээний албан хаагчид гээд цалин доогуур байгаа төрийн үйлчилгээний хүмүүсийнхийг нэмэгдүүлэх асуудлаа шийдье гэж зөвшилцөлд хүрсэн. Эрүүл мэндийн салбарт цалин нэмэгдүүлэх асуудлыг Эрүүл мэндийн яам, тухайн салбарын үйлдвэрчний эвлэл, эрүүл мэндийн салбарын хувийн хэвшлийнхэн оролцоод үндсэндээ тохиролцсон байсан. Боловсрол, соёлын салбарын ажилтнуудын цалин нэмэгдүүлэх асуудлыг мөн яам, Шинжлэх ухааны боловсролын үйлдвэрчний эвлэлийн хороо, хувийн их дээд сургуулиудын холбоо хамтран шийдээд боловсруулан гаргасан байгаа. Дээр нь дагалдуулаад зөвхөн багш, эмч нар гэхгүйгээр соёл урлагийн ажилтнууд, төрийн үйлчилгээний ажилтнууд гээд жижүүр, жолооч, үйлчлэгч гээд өчнөөн олон хүн бас маш бага цалин авдаг. Тэдний цалинг нэмэгдүүлье инфляцийн түвшний уналтыг нөхөх чиглэлээр нэмэхээр тохиролцсон. Энэ тохиролцоо эцэслэгдээд гэрээ болох ёстой. Гэрээг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэж бодож байгаа.

-Он гарсан даруйд МАН-ын бүлгийн зүгээс Засгийн газарт цалин тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн. Тэдний хэлж буйгаар 30 хувиар нэмэгдүүлэх боломж байгаа юу?


-Парламентад суудалтай намын хувиар санал гаргах нь тэдний эрхийн асуудал. Гагцхүү улс орны эдийн засгийн нөхцөл байдал, өнөөдөр 30 хувиар цалинг нэмэгдүүлэх бололцоо байна уу, үгүй юу гэдгийг бид тооцож байж л шийднэ шүү дээ. Үнэн хэрэгтээ өнгөрсөн онд УИХ-ын чуулганаар 2014 онд цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулаад 235 тэрбумыг төсөвлөж байхад МАН-аас парламентад суудалтай 25 гишүүн нь санал өгөөд л сууж байсан шүү дээ. Тэр үед энэ 235 тэрбумаа 30 хувьд хүргэх талаар саналаа өгөхгүй яасан юм бэ. Тухайн үед хэлэлцэхгүй яасан юм бол. Тэгээд ч нийгмийн зөвшилцлийн талуудтай цалин хөлс нэмэгдүүлэх талаар зөвшилцдөг байвал яасан юм бэ. Одоо шинээр мөрдөж байгаа цалин хөлс нэмэгдүүлэх төрийн бодлогод улстөрийн нэг нам, ганц улстөрчийн амлалтаар цалинг нэмэгдүүлэхээ болъё гэж тохирсон шүү дээ. Цалин хөлсийг нэмэгдүүлэх гол механизм чинь Монгол улсад бүтээмжтэй ажиллаж байна уу, эдийн засгийн өсөлт бодитой дээшилж байгаа эсэх, хүн амын амжиргааны түвшиний доод тал хэр байгаа, инфляцийн түвшин хэд байна гэдэг эдийн засгийн нөхцлүүдийг харж байж цалин хөлсийг нэмэгдүүлье гэдэг төрийн бодлого гарсан. Энэ бодлогын хүрээнд бид асуудлаа тавиад ямар ч байсан энэ удаа батлагдсан төсвийн хэмжээнд нэмэгдүүлье гэдэг зарчмын шийдэл гарсан. МАН-ын нөхөд 30 хувь нэмэгдүүлэх бололцоотой гэж үзэж байгаа бол төсвийн тодотгол ч юм уу, УИХ-ын чуулганаар л хэлэлцэх ёстой асуудал. Үүнд хөдөлмөр нийгмийн гурван тал оролцох ямар ч бололцоогүй. Намын санаачлагыг ч дэмжээд явах бололцоогүй. Энэ нь цаанаа төсөвлөсөн хэмжээтэй байдаг зүйл шүү дээ.

-МАОЭНХ-ны зүгээс хувийн хэвшлийнхэний цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлд ямар байр суурьтай байгаа вэ?


-Би хувийн хэвшлийн төлөөллийн хувьд энэ хөдөлмөр нийгмийн гурван талт үндэсний хороон дээр хувийн хэвшилд бид цалинг яаж нэмэгдүүлэх вэ, ийм бололцоог хэрхэн гаргах вэ гэдэг асуудал дээр хатуу байр сууриа хэлсэн. Монгол Улсын Засгийн газар бол ганцхан төрийн албан хаагчдынх биш, МҮЭХ бол зөвхөн төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан үйлдвэрчний эвлэл биш, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн дунд бол бодит сектор, тэр дундаа хувийн хэвшлийн олон мянган гишүүн байна. Монгол Улсын Засгийн газар бол Монгол Улсын Засгийн газар учраас хувийн хэвшлийн цалингийн асуудал төрийн бодлогын хэмжээнд хамаарна. Тэгэхээр бид энэ цалин нэмэгдүүлэх бодлогын хувьд хувийн хэвшлээ дэмжсэн, цалинг нь нэмэх бололцоог олгосон алхмуудыг хийх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Хамгийн энгийн жишээ гэхэд цалин хөлсний нэмэгдэл дээр хэлмэгдэж болзошгүй салбар бол жижиг дунд үйлдвэрлэгчид. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбартаа цалин хөлс нэмэгдүүлэх бололцоог бий болгохын тулд эхний ээлжинд татварын байгууллагад тайлангаа байнга өгдөг, жижиг дунд үйлдвэрлэлийн 90 хувийн татварыг буцаан олгоё, жижиг дунд үйдвэрлэлийн НӨАТ-ын босгыг 50 сая болгоё гэх мэтчлэнгийн саналуудаа хэлж байгаа.

Ингэж өгвөл хөдөө орон нутагт байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид төрийн албан хаагчдын цалингийн өсөлтийг дагаад цалингаа нэмэгдүүлэх бололцоо гарна гэж бид үзэж байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (49.0.156.212)
    Хэлээд хэлээд байсан даанч АН хүлээж аваагүй. Чуулганыг үзэж бай
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • Ч.Отгонбаяр (103.29.144.28)
    Энэ бялдууч нөхөр нэг их юм мэддэг царайлж том том яриад байх юм.Бүх юмны үнэ хягааргүй нэмэгдээд байхад юу гэж худлаа дэмий чалчиад байдаг юм вэ.Өөрөө л болж байвал бусад түүнд хамаагүй бололтой.
    2014 оны 03 сарын 08 | Хариулах
  • irgen (77.229.86.201)
    bitgii ergvv uym yariad baigaachee
    2014 оны 03 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    34 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    1 цаг 59 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 22 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 48 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 3 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 57 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 27 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 57 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 32 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 50 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 56 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК