Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Удвал: Эмч нарын ур чадвар сул байгаа нь мэдэгдэж байгаа

2014-3-11
0
ЖИРГЭХ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад орох үеэрээ сэтгүүлчид түүнээс зарим асуултанд хариулт авлаа.
УдвалЭрүүл мэндийн сайд Н.Удвал “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад орох үеэрээ сэтгүүлчид түүнээс зарим асуултанд хариулт авлаа.

-    Энэ жил Эрүүл мэндийн салбарт “Соёлын довтолгоон” явуулна гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?


-   Дээр үед “Соёлын довтолгоо” гэж явдаг байсан. Харин энэ жил ЭМЯ-аас “Эрүүл мэндийн довтолгоо”-г өрнүүлэх гэж байгаа. Эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг 100 хувь гэж авч үзвэл 55-60 хувь нь иргэн хүний амьдралын хэвшил, буруу зан үйлтэй холбоотой байдаг. Тийм учраас бид энэ жил эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогыг иргэдийн оролцоо болон бусад салбарын тогтолцоотой уялдуулна. Соёлын довтолгооны ажлын хүрээнд бид хамгийн эхэнд бүх нийтэд цусны даралтийн боловсрол олгох ажлыг явуулна. Хүн бүр цусны даралтаа ихсэж, багасаж байгааг мэддэг болох хэрэгтэй. Мөн ихэссэн тохиолдолд ямар тусламж авахыг мэддэг байх ёстой юм. Ингэснээр “Монголчууд гэртээ цус харвадаггүй улс болъё” гэдэг зорилтыг тавьж эхлүүлж байна. Тиймээс Эрүүл мэндийг дэмжих сангийн 70 хувийг өрхийн болоод сумын эрүүл мэндийн төвд шууд шилжүүлнэ. Ингэж эрүүл мэндийн довтолгоог хийнэ. Элэгний хорт хавдрын өвчлөлөөр монголчууд дэлхийд тэргүүлж байгаа. Тиймээс элэгний хорт хавдарыг ч мөн эрт илрүүлдэг, үзлэг оношилгоог эхлүүлж энэ өвчнийг эмчлэх ажлыг орон даяар явуулна. Монголчууд элэгээ солиулах хэмжээнд хүртлээ хүндрүүлж  байгаад эмнэлэгт ирдэг. Энэ нь өвчтөнд болон эмчид хүндрэл үүсгээд байгаа учраас эрт илрүүлдэг болох хэрэгтэй юм.

-   Иргэд 30 мянган төгрөгөнд тааруулсан оношилгоо, шинжилгээ хийлгэдэг. Тэгэхээр “Соёлын довтолгоо”-нд бүх иргэн хамрагдах  уу. Эсвэл зөвхөн элэгний өвчлөл, цусны даралтыг л үзэх үү?

-   Нэг иргэнд 1000 төгрөгөөр тооцоод 4.1 тэрбум төгрөгийг эрүүл мэндийг дэмжих санд байлгадаг юм. Энэ мөнгөөр эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа явуулна. Иргэн хүн өөрийгөө хорт хавдараар өвчлүүлэхгүйн тулд эрт сэргийлдэг болох мөн  стрессээ хянах зэрэг сургалтын ажлуудыг хийнэ. Мөн архи, тамхинаас хамгаалах зэрэг мэдлэг мэдээллийг сайжруулах ажилд санхүүжилт хийнэ.

-   Эрүүл мэндийн даатгалынхаа үр шимийг хүртэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл их байдаг. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль УИХ-аар хэлэлцүүлгийн шатанд яваа. Энэ талаар яам ямар бодлого баримталж байгаа вэ? Мөн албан бус төлбөрийг бууруулна гэсэн?

- Албан бус төлбөр гэдэг нь хууль журмаар зөвшөөрөгдөөгүй төлбөр авахыг хэлдэг. Энэ албан бус төлбөрийн хэмжээг 2010 онд ДЭМБ-аас хийсэн судалгаагаар монголчуудын эрүүл мэндийн зардлын 41 хувийг албан бус зардал эзэлж байна гэж тогтоосон. Бид бүрэн эрхийнхээ хэмжээнд энэ төлбөрийг 25 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын дутууг иргэдээс авахгүйн тулд төсөвтөө 33 тэрбумыг нэмж суулгах хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Мөн өндөр өртөгтэй мэс засал, тусгай хэрэгслийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж, хувь хүний төлдөг төлбөрийг бууруулахыг Сангийн сайд, Нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гаргаж, үүнд есөн тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоог оны эхэнд гаргасан. Эрүүл мэндийн даатгалын хууль бол иргэдийн санхүүгйин эрсдлийг даасан том хууль гэж үздэг. Одоо энэ хуулийн төсөл УИХ дээр явж байгаа. Асуудлын гол нь юу гэхээр Иргэний эрүүл мэндийн даатгал нь бие даасан байгууллага гэдэг утгаараа салбаруудын хооронд зөрчил гардаг. Эрүүл мэндийн яамны хувьд даатгуулагчийн эрх ашиг хангагдаж, даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлтэй үед даатгалын сангаасаа ямар нэгэн шимтгэлгүй авч байвал болж байгаа нь тэр. Эрүүл мэндийн даатгалын энэ хууль даатгуулагчийн эрхийг хамгаалсан нилээн сайн хууль гарна гэдэгт итгэж байгаа.

-  Төрөлт нэмэгдсээр байгаа энэ үед эмнэлэгийн асуудал нилээнд хүнд боллоо. Гэтэл “Буянт-Ухаа”-д баригдаж буй төрөх эмнэлэгийн барилгын ажил зогсоод байна. Энэ асуудалд ЭМ-ийн яам ямар байр суурьтай байгаа вэ?

-   Тус эмнэлэг нь аудитын шалгалтаар зогсох барилгуудын жагсаалтад орсон.  Тэгэхгүй гээд ч арга алга. Учир нь дэд бүтэц байхгүй, хөрөнгө мөнгө нь хэд дахин нэмэгдчихсэн байна. Энэ эмнэлэгийн барилга 2010 онд баригдаж эхэлсэн нь салбарын хөрөнгө оруултад маш их нөлөөлсөн. Төрөлт ихэссэн нь үнэн. Тиймээс  Засгийн газраас хамгийн эхэнд гуравдугаар төрөх эмнэлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн СХД-ийн жишиг эмнэлэгийг төрх тасагтай хамт барих гэж байгаа.

-  Сүүлийн үед гажигтай хүүхэд төрөх хандлага их байна? Үүнд цаашид яамнаас ямар арга хэмжээ авах вэ?


- ЭХЭМҮТ-д өнгөрсөн нэгдүгээр сард Удамзүйн лаборатори шинээр ашиглалтад орсноор ургийн гажиг, генийн өөрчлөлтийг эхийн  хэвлийд нь оношлох боломжтой болсон. 2014 оны эхний хоёр сарын байдлаар нийт 11 төрлийн 85 гажиг бүртгэгдсэн. Үүнээс 50,6 хувь нь орон нутагт 49,4 хувь нь нийслэлд төрсөн байна. Ургийн гаж хөгжлийг эхийн хэвлийд оношлоод эмчлэгдэх боломжгүй эмгэгтэй тохиолдолд эцэг, эхийн хүсэлтээр жирэмслэлтийг зогсоодог. Гэхдээ сайн мэдээ бас бий. 2014 оны эхний хоёр сарын байдлаар 0-1 насны хүүхдийн эндэгдэл 29 хувь, тав хүртлэх насны хүүхдийн эрүүл мэнд 19 хувь хүртэл  буурсан үзүүлэлттэй. Өнгөрсөн оны мөн үеийхтэй харьцуулахад шүү дээ.

-  Өнгөрсөн жилүүдэд эмч нарын зүгээс маш их хариуцлагагүй үйлдлийг гаргасан. Хариуцлага алдсан эмч нарт хариуцлага тооцсон уу?

-  Өмнө нь хариуцлагын асуудлаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байгаагүй. Харин энэ жилээс Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгал гэж хууль өргөн баригдах гэж байна. Түүнчлэн эмнэлгийн ажилтны хариуцлага ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа байгаа.  Үүнийг бууруулах бодлогыг яамнаас гаргаж эхэлсэн. Бүртгэл мэдээлэл авч байна. Алдаа гаргахгүй байх чиглэлээр ажиллаж байна. Шинэчлэл хийгдэж байна. Мөн хууль хяналтын байгууллагаар хариуцлага хүлээж, эмчлэх, сувилах, эм барих эрхээ хасуулсан олон хүн бий. Мөн анагаахын боловсон хүчин бэлддэг сургалтын чанар мууджээ.

-  Анхан шатны  эмнэлгийн эмч нар туршлага, мэдлэгтэй байх ёстой гэдэгт та юу хэлэх вэ?


- Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн боловсон хүчин бэлтгэдэг сургуулийн чанар маш муудсан. Төгсөгчдийн чанар муу байна. Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд долоо хоног бүр хот хөдөөгийн эмнэлгүүдтэй теле хурал хийж, хүүхэд яагаад эндэв, эх яагаад гэртээ төрөв зэрэг асуудлыг тодруулдаг.  Хэлэлцэж байх явцад эмч нарын ур чадвар сул байгаа нь мэдэгдэж байна. Өрхийн эмнэлгүүдэд  ЭМШУИС-ийг төгссөн оюутнуудыг дадлагажигч эмч хэмээн өрхийн эмнэлэгт хуваарилж байгаа нь салбарын үйл ажиллагааны гажиг гэж үздэг. Дадлага туршлага муутай, залуу хүнийг өрхийн эмнэлэгт ажиллуулснаар тогтвор суурьшилгүй байдгаас болоод иргэд анхан шатны тусламж авахаасаа илүү хоёр дахь шатны эмнэлэгт хандаж байна. Тийм учраас  өрхийн эмнэлэгт хамгийн туршлагатай, чадалтай эмч нарыг ажлуулж байж анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай болох юм. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яамнаас бодлогын төвшинд тодорхой бодлого боловсруулан ажиллаж байна.  
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • дулам (103.26.194.17)
    солиор та нараас гуйж өмсөө юу
    2014 оны 04 сарын 13 | Хариулах
  • зочин (103.10.21.124)
    энэ удвал 5ноймерийн хөхөвчтэй 54 размерийн бандаштай энэ балай авгайг яана даа
    2014 оны 04 сарын 11 | Хариулах
  • irgen (112.72.13.33)
    Iim saidtai manai ulsin ervvl mendin salbar muxuld xvrexees yaxiin
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • zochin (202.180.216.226)
    Buh nasniihand eruul mendiin baidal ooroos hamaardag gedgiig TV, Radio-goor saitar uhuulah nen heregtei bna. Harin emnelegiinhen tsalingaa avaad baigaa mortoo hiih ajlaa hiilgui "zagnaj"bai gesen ug bish gedgiig tedend oilguul
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • h (202.179.10.74)
    xail
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
  • k (202.179.10.74)
    *****
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
  • ouytan (202.179.10.74)
    gaa aimgiin anagaahig haagach bi uneheer ene surguulid orsondoo haramsaj bn yamarch bolobson huchin bhui bi ug ni eh barih emch bolii gesen chini bagsh myy bn lhabgajargal gej manin yadahdaa yu ch zaahgui bn anhaafaach
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
  • zochin (202.179.10.74)
    Udbal Said boliochee 7honor bur emch narig tamlahaa bolioch dandaa myy zugnuj eh urd gai tariad bnaa
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.4.3)
    caidaa ue muchnii xerex ubchniig emhlex chadbartai emch em taria xeregtei bna.ene ubchniig FRANTSAD emchluuleed edgecen xun bna.FRANTSAAC ue muchnii em taria oruulj irj emchilgee xiimeer bna.mongoliin emchilgeeneec uur yum bainlee.
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • ggggg (103.26.194.4)
    мэрэгжил мэдлэгтай залуу эмч нараа ад үзээд хийх гэж байгаа ажилыг нуга дардаг хуучны хэдэн зөнөсөн авгай нар эмнэлэгээр дүүрэн байхад эмнэлэг яаж өөдтэй байхав дээ удвал сайд ч мөн ялгаагүй
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • çî÷èí (122.201.19.99)
    2-ýìíýëýã ÷èíü óëààí êîìóíèñòóóäûã ýì÷èëäýã ñóâèëàëûí ãàçàð
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • unen (172.248.39.219)
    medeej deer yeiin tani shig abgai nar l baigaa yum chini, bas morooroo zonoj chadaxgui suudaliin toloo gaj dontoi. uy xiigeed yabaad baidag xun yum, guix noxoid guixgui noxoi saad gegcheer, xamgiin ulyydel bolj baigaa xun dee
    2014 оны 03 сарын 14 | Хариулах
  • ха***** (124.158.95.132)
    муу ДАРАВГАР ТЭНЭГ АВГАЙ ДАЛД ОРООСОЙ юуч хийхгүй *****
    2014 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.15.29)
    За даа энэ авгай ч дээ, айлын нөхрийг өмөөрч нэг хэсэг давхисан. Нэг их юм хүлээгээд хэрэггүй байх шүү энэ хүнээс...
    2014 оны 03 сарын 12 | Хариулах
  • Өрхийн эмнэлэг (103.23.51.7)
    уугий сайдаа өрхийн эмнэлэгээ анхаараач ээ өрхийн эмнэлэг чинь хувь хувьсгалын зааг болчихоод байна. Хувьсах зардалаа нэм тэгэхгүй бол энэ байгууллага чинь сөнөлөө.
    2014 оны 03 сарын 12 | Хариулах
  • х (180.149.93.20)
    Удвал сайдаа 2-р эмнэлэгт нэг анхаарлаа хандуулаачээ. Байгальмаа гэж нэг авгай тэр эмнэлгийг самраад дуусч байгаа юм бишүү. Энэ эмнэлэгт санхүү аудитын шалгалт оруулах шаардлага байгаа бололтой.
    2014 оны 03 сарын 12 | Хариулах
  • hi (124.158.112.3)
    ene bgalmaa gej xuuxniig solixgui bol 2 r emneleg suirliin shatandaa orloo ixenx xumuus ni ajilaasaa garaad duuslaa odoo ch gari gesen xun ix bgaa geseen
    2014 оны 03 сарын 12 | Хариулах
  • xkkxkkxkxk (87.139.17.186)
    odoo medjiigaa mal uu ?
    2014 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.194.7)
    Baigaa asuudlaa ilen dalangyi yrij bj oorchlolt garna demjij bna
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • Уншигч (103.26.194.1)
    Эмнэлгийн ажилтнуудад хамгийн эхэнд сайхан харьцаа эелдэг ааш хэрэгтэй байна. Евчтэй хун ороход муухай ааштай ширэв татаад суудаг нэг биш хумуус байдаг. 2- р эмнэлгийн орлогч захирал Байгалмаа гэгч их зантай биеэ тоосон мес шиг хуйтэн харцтай хуний нуур руу эгцэлж хардаггуй хунийг ялгаварлан харьцдаг ховоор хеецелдеж ажлаа явуулдаг хунийг хуний телее ажилладаг гэхэд хэцуу л юм. Иймэрхуу хунийг еерчлемеер юм.
    2014 оны 03 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    34 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    1 цаг 59 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 22 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 49 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 3 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 57 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 27 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 57 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 32 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 51 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 57 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК