Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Болдбаатар: Би 2013 онд улсын төсвөөр гадаад томилолтод яваагүй

2014-3-17
0
ЖИРГЭХ
Сүүлийн үед улсын дугаарыг өөрчилж хот, орон нутгийн харьяалалгүй болгож солих талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ярьж бичих боллоо. Тиймээс цаг үеийн асуудлаар Автотээврийн Үндэсний Төвийн захирал, НИТХ-ын төлөөлөгч, МУ-ын зөвлөх инженер Т.Болдбаатартай ярилцлаа.
7f21391e07b6599fbig    Сүүлийн үед улсын дугаарыг өөрчилж хот, орон нутгийн харьяалалгүй болгож солих талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ярьж бичих боллоо. Тиймээс цаг үеийн асуудлаар Автотээврийн Үндэсний Төвийн захирал, НИТХ-ын төлөөлөгч, МУ-ын зөвлөх инженер Т.Болдбаатартай ярилцлаа.

-Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулна уу?

-Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 213 дугаар тогтоолоор тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил  эрхлэн явуулах чиг үүрэг бүхий “Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын алба” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан ба 2013 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж үйл ажиллагааг нь өргөжүүлсэн. Одоо манай байгууллага улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр,  шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулах, тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, улс, хот хооронд ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний байршлыг тогтоож, шуурхай зохицуулалтаар хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

-Танайх автомашины бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг учраас би тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаар яриагаа үргэлжлүүлье. Жилд манай улс хичнээн тээврийн хэрэгсэл импортоор оруулж ирдэг вэ?

-Импортын тээврийн хэрэгслийн бүртгэлийг Зам, тээврийн яам хийж байгаа, жилд дунджаар 60 гаруй мянган тээврийн хэрэгсэл шинээр бүртгэлд хамрагдаж байгаа судалгаа байдаг. Манай үндэсний төвийн хувьд нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтөлж байна. Өнгөрсөн онд 100 гаруй мянган тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн  хийгдсэн байгаа.

-Бүртгэлийг хоёр байгууллага хийж байгаа юм байна. Заавал хоёр байгууллага хийж байх шаардлага байгаа юм уу. Хууль, дүрэм, журмаараа тийм зохицуулалттай юу?
-Үгүй л дээ. Заавал хоёр байгууллага хийх шаардлагагүй. Авто тээврийн газар импортын тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийж байсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж зарим агентлагуудыг татан буулгахад Автотээврийн газар татан буугдаж үйл ажиллагаа нь Зам, тээврийн яаманд шилжсэн. Харин яам зарим үйл ажиллагааг нь манай үндэсний төвд шилжүүлсэн. Бүртгэлийн хувьд хуулиараа яамны харьяа байгууллага хийх ёстой.
 
-Сүүлийн үед улсын дугаарыг өөрчилж хот, орон нутгийн харьяалалгүй болгож солих талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ярьж бичих боллоо. Улсын дугаарыг заавал солих шаардлага байгаа юм уу. Ач холбогдол нь юу юм бол?

-Тээврийн хэрэгслийн улсын дугаар гэдэг бол тухайн тээврийн хэрэгсэлд олгож байгаа бүртгэлийн дугаар л даа. Давхардуулж олгохгүй байх ёстой. Бусад улс орнуудад ч ялгаагүй. Дугаарын бүтэц ихэвчлэн үсэг, тооноос бүрддэг. Манай улсад автомашинд олгож байгаа улсын дугаар 3 үсэг, 4 тооноос бүрдэж байгаа. Одоо 80 гаруй сериас дугаар  олгогдож байгаа нь 800 мянга гаруй автомашиныг бүртгэж, улсын дугаар олгох боломжтой гэсэн үг, өнөөдөр манай улсад  500 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаа. Харин хот, орон нутгийн харьяалалгүй болгох хэрэгтэй. Манай иргэд сүүлийн үед автомашин худалдах, худалдаж авах нь ихсэж байна. Автомашины  шилжилт хөдөлгөөн хот  хөдөөгийн хооронд их хийгдэж байна.  Энэ шилжилт хөдөлгөөнтэй уялдаж үргүй зардал их гарч байна.Тухайлбал,  2013 онд шилжилт хөдөлгөөний улмаас 30 мянга гаруй төмөр  дугаар  солигдож 600 орчим сая төгрөгийн үргүй зардал гарсан  байна.  Манай улсад ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн улсын дугаар орон нутгийн харьяалал заадаг байсан боловч өнөөдөр ойлгомжгүй болоод байна. Жишээлбэл, Улаанбаатар хот УБ серийн дугаартай байсан бол одоо УН серийн дугаар олгож байна. Үүнээс гадна УБ болон УН серийн дугаартай автотээврийн хэрэгсэл орон нутагт өнгөрсөн оны судалгаагаар 50 мянга орчим, бусад аймгийн дугаартай автотээврийн хэрэгсэл 5000 орчим байна. Эзэмшигчид нь Улаанбаатар хотын гэх дугаарыг орон нутгийн дугаараар солих сонирхолгүй байна. Тухайн автотээврийн хэрэгслийг хэн ч жолоодож болохоор зохицуулагдсан тул харьяаллын дагуу улсын дугаар солихгүй ашиглах боломжтой. Эдгээр автотээврийн хэрэгсэл тухайн байгаа орон нутагт бүртгэлгүй. Орон нутгийн харьяаллаар татвар төлдөг тул бүртгэлгүй автотээврийн хэрэгслээс татвар авах боломжгүй байна. Ер нь орон нутагт олон серийн дугаартай автотээврийн хэрэгсэл ашиглагдаж байгаагаас харахад улсын дугаараар харьяалал тогтоож бүртгэдэг үйл ажиллагаа ач холбогдлоо алдаад байна л даа.

Манай улсад мөрдөж байгаа журмаар автотээврийн хэрэгслийн арал, бүхээг, хөдөлгүүр, өнгийг засвар хийсний дараа өөрчлөх боломжтой тул тээврийн хэрэгслийн бүртгэлийн үндсэн мэдээллүүдэд өөрчлөлт ордог.

Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа автотээврийн хэрэгслийн улсын дугаар орон нутгийн харьяаллаар байнга солигддог.

Иймд бүртгэл мэдээллийн бодитой сан үүсгэхийн тулд автотээврийн хэрэгслийг  бүртгэхдээ регистерийн дугаар олгох шаардлагатай байна.

Тийм регистерийн дугаар нь одоо мөрдөж байгаа стандартын дагуу олгож байгаа улсын дугаар байж болох юм.
 
Автотээврийн хэрэгслийн дугаар орон нутгийн харьяаллыг илэрхийлдэггүй  байвал түүнийг солих шаардлага гарахгүй, нэг тээврийн хэрэгсэл нэг дугаартай байж  болох боломж бүрдэх юм.

Улсын дугаарыг солихгүй байснаар автотээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн сан ч бодитой болох юм.

  Одоо мөрдөж байгаа стандартыг өөрчлөхгүйгээр автотээврийн хэрэгсэлд олгож байгаа улсын дугаарыг орон нутгийн харьяалал харгалзахгүй олгодог болгох, орон нутгийн харьяаллаар дугаарыг солихгүй байх, автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн оршин байгаа хаягаар бүртгэж байх саналтай байна даа.

Ингэж бүртгэлийн үйл ажиллагааг бага боловч боловсронгуй  болгоход ямар нэгэн нэмэгдэл хөрөнгө шаардахгүй ба одоо мөрдөж байгаа хуулинд өөрчлөлт оруулахгүй, харин үргүй зардал багасч үйлчилгээ хөнгөн шуурхай болох байх гэж бодож байна.

-Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүрэг нь танай байгууллагад бий. Яг энэ үүргээ биелүүлж ажиллахад оношилгооны газрууд хэр хүрэлцээтэй байна вэ?


- Манай  үндэсний төв Улаанбаатар хот болон 21 аймагт техникийн хяналтын үзлэгийг 25 суурин төв болон зөөврийн тоног төхөөрөмжөөр тоноглосон 24  автомашинаар явуулын хэлбэрээр жилийн турш хийж байна.
 
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 428 мянга, үүнээс Улаанбаатар хотод 230 мянга, орон нутагт 198 мянган тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн.
 
Тус үндэсний төвийн Улаанбаатар хотын 9 шугам бүхий 4 техникийн хяналтын үзлэгийн төв жилийн турш буюу  355  хоног, өдөрт дунджаар 11 цаг ажиллаж 1000-1500, жилд 350-500 мянган  тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай.
 
 Өнгөрсөн онд нийслэлд 230 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт орсон ба жилд дунджаар 40 орчим мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа тул энэ  онд  270 мянган тээврийн хэрэгсэл  байгаа техникийн хяналтын үзлэгт хамрагдах тооцоо байгаа ба Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн хүчин чадлын 70 хүрэхгүй хувийг ашиглаж байна.
 
Одоо тус үндэсний төвд 2 шугам бүхий техникийн хяналтын үзлэгийн төв байгуулах тоног төхөөрөмж байгаа ба 2015 онд  техникийн хяналтын үзлэгийн төв байгуулахаар ажиллаж байна. Иймд 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгийн төвийг шинээр нэмж  ажиллуулах шаардлагагүй гэж үзэж байна.
 
 -Иргэд жил бүр тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулахын тулд удаан хугацаанд дараалал үүсгэн зогсдог. Энэ ачаалалыг бууруулах чиглэлээр танайх юу хийдэг вэ?

 
-Манай үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт байгаа үзлэгийн төвийнхөө хүчин чадлыг 2 шугамаар нэмэгдүүлсэн.
 
Түүнчлэн байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглах зорилго тавьж одоо нийслэлд ажиллаж байгаа техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг энэ оноос эхлэн 2 ээлжээр буюу ажлын өдрүүдэд 8-20, амралтын өдрүүдэд 9-19 цагийн хооронд  ажиллуулж  байна. Урт дараалал үүсч удаан хугацаагаар зогсохгүй болсон.
 
-Долларын ханш өсснөөс шалтгаалж бүх бараа ажил үйлчилгээний үнэ нэмэгдэж байна. Оношлогооны төлбөр нэмэгдсэн үү?

 
-Засгийн газрын тогтоолоор 2004 онд техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн хэмжээг тогтоосон. Манай байгууллага энэ үнийг 10 жил мөрдөн ажиллаж байна. Суудлын автомашин 10000, автобус ачааны автомашин 15000 төгрөг.
 
Ер нь техникийн хяналтын үйл ажиллагаа бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд төрөөс тавьж байгаа хяналт, ашгийн бус үйлчилгээ. Тийм учраас төлбөрийн хэмжээг нэмэх шаардлагагүй. Манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.
 
-Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудын зардал өндөр байгааг ТӨХ-ноос ч хэлээд байгаа. Та ер нь жилд хичнээн удаа гадаадад томилолтоор ажиллаж байна?
-Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд гэхээр л төрийн мөнгөөр гадаадад байнга зугаалж байдаг гэсэн ойлголт иргэдэд байдаг юм шиг байгаан, одоо тэгж гадаадад зугаалдаг үе энэ засгийн үед цэгцэрсэн байх гэж харж байна. Миний хувьд өнгөрөгч 2013 онд төрийн зардлаар нэг ч удаа гадаад явсангүй, явах ажил байсан уу гэвэл байсан гэхдээ эндээ Монголдоо хийх ажил нь илүү их бас чухал байлаа.
 
-Та Нийслэлийн иргэдийн хуралд Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлөн ажиллаж байгаа. Нийслэлийн иргэдийн хурлаас ойрын хугацаанд танай дүүрэгт хийгдэх томоохон ажлууд юу байна?
-Миний хувьд СХД-ийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31-р хороонуудын 33 мянга гаран сонгогчдоос Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон. Өнгөрөгч хугацаанд сонгогдсон тойрогтоо зориулан нийслэлийн төсөвд 2 тэрбум гаран төгрөг  суулган, оршин суугчдын байрнуудын дээврийн засвар, лифт засвар, хүүхдийн тогломын талбайн тохижилт, байрны дундах замын засвар зэрэг ажлууд хийгдэж эхэлж байна. Манай дүүргийн хувьд нийслэлээс том төслүүд хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөж байна, мэдээж гэр хорооллын дахин төлөвлөлт жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлээд байна. Мөн манай дүүрэгт хотын хурал, хотын захиргаа тэр чигээрээ нүүж ирэхээр төлөвлөн бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхлэх гэж байна. Бас Сонгинохайрхан уулынхаа бэлд “Авто худалдааны  цогцолбор” барьж байгуулахаар Нийслэлийн иргэдийн хурлаас төлөвлөөд байна. Хотын хөгжил , хотын төв манай дүүрэг рүү ирнэ гэдэгт би итгэлтэй байна.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
Б.Чимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • мөнгө цагаан нүд улаан (103.26.194.15)
    2013 онд шилжилт хөдөлгөөний улмаас 30 мянга гаруй төмөр дугаар солигдож 600 орчим сая төгрөгийн үргүй зардал гарсан байна. Болдбаатар гуай 500 мянган машины дугаар солиход 10 тэр бум төгрөгийн үргүй зардал ард түмний халааснаас гарч ТАНЫ ХАЛААСАНД ОРЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ? ХҮҮХЭД ЧИХЭРЭНД ХУУРТАХАА БОЛЬСОН ЦАГ ШҮҮ.
    2014 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    3 цаг 58 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    5 цаг 26 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    5 цаг 55 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    6 цаг 12 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    6 цаг 15 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    6 цаг 20 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    6 цаг 37 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    7 цаг 20 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    7 цаг 26 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    8 цаг 3 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    8 цаг 25 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    9 цаг 10 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    10 цаг 26 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    10 цаг 40 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    11 цаг 9 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    11 цаг 14 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    11 цаг 28 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 38 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    11 цаг 52 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    12 цаг 15 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК