Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Магнай: Хүн бяртай, мөнгөтэй байж болно. Гэхдээ хууль адилхан үйлчилнэ

2014-3-17
0
ЖИРГЭХ
Аса” циркийг хувьчилж авсан Д.Дагвадорж аварга ШӨХТГ-ыг бодит байдалд нийцэхгүй мэдээлэл хийсэн хэмээн мэдэгдсэн.  Тэгвэл улсын циркийг тойрсон асуудлаар ШӨХТГ-ын дарга  О.Магнай дахин мэдээлэл хийлээ. Энэ үеэр О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.
магнай итгэл     “Аса” циркийг хувьчилж авсан Д.Дагвадорж аварга ШӨХТГ-ыг бодит байдалд нийцэхгүй мэдээлэл хийсэн хэмээн мэдэгдсэн.  Тэгвэл улсын циркийг тойрсон асуудлаар ШӨХТГ-ын дарга  О.Магнай дахин мэдээлэл хийлээ. Энэ үеэр О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Циркийг анх менежментийн хувьчлал хийсэн ч дараа нь худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэсэн. Энэ талаар?

-Циркийг анх менежментийн хувьчлалаар аваад, дараа нь худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн учраас бид өнөөдөр юу дуртайгаа хийж болно хэмээн тус компаниас мэдэгдсэн. Гэвч гэрээндээ худалдагч, худалдан авагч талууд улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг  өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу ажиллах, ажлуулах нөхцөлтэйг тусгасан. Менежментийн гэрээний 9.4.1, 12.2.1 дэх заалт болон холбогдох эрхзүйн  бусад актийг үндэслэж харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэсэн байгаа. Тэгэхээр энэ худалдан, худалдан авах гэрээнд  циркийг цаашид хэвийн үргэлжүүлж, улам сайжруулна гэж хоёр талд тохиролцсон гэсэн үг.  Энэ гэрээнд мөн хариуцлага гэсэн асуудал ч байгаа шүү дээ.

-Тэгвэл ямар үед хариуцлага тооцох юм бэ?
1. Худалдан авагч худалдан авсан улсын циркийн төлбөрийг төрийн өмчит төсөвт байгууллагын гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хариуцлага тооцоно гэсэн байгаа. Тэгвэл энэ мөнгөө тэд  төлчихсөн.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн 62.1 дэх хэсгийн 3-9 дэх  заалтыг үндэслэн зөрчил илэрвэл өмчлөх эрхээ алдана гэсэн байгаа. Тодруулбал, Худалдан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээг хүчингүй болгох хангалтай үндэслэлтэй. Гэтэл өнөөдөр улсын циркийн ажиллагсдын тоог цөөрүүлж, циркийн урлагийн үйл ажиллагааг зохих хэмжээнд нь явуулаагүй. Мөн мал амьтан үгүй болж, барилга байгууламжийн зориулалтыг өөрчилсөн нөхцөл байдалтай байгаа.

Тэгэхээр энэ бол яах аргагүй гэрээг зөрчиж байгаа хэрэг. Адаглаад төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн 65.1.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн  5.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 гэх мэт ийм заалтууд өнөөдөр зөрчигдөөд байна.

-Гэрээ хэрвээ хүчингүй болсон тохиолдолд анх хувьчилж авсан мөнгийг буцааж олгох уу?
-“Аса” грүппийн улсын циркэд оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж өгөх эсэх гэрээн дээр тусгагдсан байгаа. Тодруулбал, гэрээний "хариуцлага" заалтын 6.5-р хэсэгт Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 62.1 дэх хэсгийн 1-6 мөн 9 дэх заалтыг худалдагч зөрчсөнөөс өмч хувьчлал хүчингүйд тооцогдвол барьцаа төлбөрийг худалдан авагчид буцаан төлнө гэж байгаа. Тэгэхээр манайд харин яригдаж байгаа зүйл Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 62.1-ийн 7, 9 заалт.

Өөрөөр хэлбэл, худалдан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй бол тухайн хүний оруулсан мөнгийг буцааж өгөхгүй.  Бид 9 сарын хугацаа өгчихөөд байгаа. Яг өнөө маргаашгүй гэрээг нь хүчингүй болгож, улсын циркийг хурааж авна гэж ярьсан хүн байхгүй. Тэгэхээр энэ 9 сарын хугацаанд циркийг цирк болго.

-Менежментийн гэрээ дуусчихаад дараа нь худалдах, худалдан авах ажил явагдсан гээд байгаа шүү дээ. Үүнийг тодорхой тайлбарлаач?


- 2006-2008 онд эхлээд худалдах, худалдан авах гэрээ хийлгүйгээр "Аса" грүппэд менежментээр удирдуулсан. Энэ боломжийн байна гэж үнэлсэний үндсэн дээр менежментийн гэрээгээ үндэслээд, тэр гэрээн дээр биелүүлэх ёстой үүргийг үндэслээд энэ гэрээг хийсэн. Худалдах, худалдан авах гэрээ Менежментийн гэрээний 9.2,  12.2.1 дэх заалтыг үндэслэл болгож гэрээ хийсэн.  Өөрөөр хэлбэл хоёр хүн хоорондоо гар утас, гутлаа зараагүй. Төр өөртэй зайлшгүй хэрэгтэй циркийг цааш нь циркийг хэлбэрээр авч ажиллуулна гэдэг үүргийн дагуу менежментийн гэрээг өөрчилсөн. Менежментийн гэрээний 9.4.4-т хувьчлалыг явуулахдаа худалдах , худалдан авах менежментийн гэрээний 9.4.1, 12.21.1 болох бусад эрхзүйн харилцан тохиролцож гэрээ хийсэн байгаа юм. Харин 9.4.1-т зааснаар худалдан авагч нь байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл хөрөнгийн зоруилалтыг өөрчлөхгүй бөгөөд циркийн урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үнэт зүйл болон эд зүйлийг хадгалах, урын сан зэргийг өргөжүүлэх ажлын хүрсэн төвшинг сайжруулах үүрэг хүлээдэг. Өмчийн бүхий л хэлбэрийг төр хамгаалах ёстой.

-Яг өнөөдрийн байдлаар циркийн ашиглалт ямар байна вэ. Д.Дагвадорж аварга бол өөр утгатайюм ярьж  байгаа шүү дээ?

-Цирк зургаан үндсэн хэсгээс бүрдэж байгаа.  Гэтэл циркийн зориулалтаар ашиглаж байгаа нь хоёрдугаар хэсэг л байна. Энд дасгал сургуулилт хүмүүс хийдэг. Бусад бүх хүмүүс циркийн бус зориулалтаар ашиглагдаж  байгаа юм.

-“АСА” грүпп улсын циркийг хүлээж авахдаа тоглолтын хувьд ямар гэрээ  байгуулсан бэ?


-Улсын циркийг 2007-2011 онд хөгжүүлэх стратеги  гэж “Аса” цирк өөрөө баталсан байдаг. Үүгээр ямар ямар тоглолт хийхээ ч дурдсан байдаг. Тухайлбал,

Сургуулийн хүүхдийн амралтын үеэр жилд 3 удаа, баяр ёслолын  өдрүүдийн тоглолтын хуваарь ч тогтсон байсан. Тодруулбал, жилдээ 64-99 хүртэлх тоглолт хийнэ гэж үүрэг хүлээсэн. Энэ үүргээ харамсалтай нь биелүүлээгүй. Өнөөдөр тэд 3 нөхрөөр жонглер тоглуулсанаа цирк хийчихлээ гэж яриад байна.

Ер нь хууль хүн болгоно эрх тэгш үйлчлэхээс л эхлэх ёстой. Хүн бяртай байж болно. Мөнгөтэй байж болно. Гэхдээ хууль адилхан үйлчилнэ. Айлгаж чадахгүй хэнийг ч.

-Танайхаас “Аса” циркт явуулсан албан бичигт 2014 оныг 2012 гэж тоог зөрүүлж бичсэн байсан. Энэ талаар Д.Дагвадорж аварга ч сөхөж байсан шүү дээ. Яг ямар учиртай юм бэ?


-Ажилтандаа хариуцлага тооцсон. Тэр бол цэвэр манай хариуцлалгүй үйлдэл. Хүлээн зөвшөөрнө. Харин балаар зассан гэх зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид дөрвөн хуудас яг адилхан шаардлага явуулсан. Гэтэл зөвхөн нэгнийх нь ард он сарыг нь балаар зассан байна гэдэг боломжгүй. Энэ асуудалд ямар ч эрхзүйн үр дагавар өөрчлөгдөхгүй.

-Бас “Аса” цирзээс байгууллагын нууц задаллаа гэсэн асуудал ярьсан?

-Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 65.1.4-т Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэлт хувьчлалын үйл ажиллагаа ил тод нээлттэй байна гэж заасан байна. Монгол хүн бүр үүнийг мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ Монголын ард түмний өмчийг хувьчилсан асуудал. Хэн нэг даргын өмчийг хувьчлаагүй.

-Хүний нөөцийн асуудал бас их сонин байгаа шүү дээ. Хоёр талаас өөр, өөр тоо хэлээд байгаа?

-Тухайн газраас одоогийн байдлаар 130 ажилтан байгаа гэж байсан. Гэвч бид Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас "Аса" циркэд хэчнээн хүн ажиллаж байгааг тодруулсан. Ингэхэд, 2008 онд 146, 2009 онд 162, 2010 онд 157, 2011 онд 103, 2012 онд 114, 2013 онд 98, 2014 онд 62 хүн болж буурсан байсан.

-Д.Дагвадорж аварга  амьтадsu хөгшрөөд, үхсэн гэж байсан. Энэ дээр ямар байр суурьтай байна?

-Хөгшрөөд үхэхгүй яахав дээ гэж ярьж байсан. Хэрвээ үхлээ гээд бүх юм дуусаад байвал төрийн байгууллагад ажилласан хүмүүс ч үхэж дуусаад бүх газар хүнгүй байна. Харин тэрийг чинь шинэчлэх ёстой. Дахиад амьтнаа авах ёстой нь гэрээгээр хүлээсэн үүрэг. 42 амьтан байсан. Одоо нэг ч байхгүй. Тодруулбал, сарлаг, асгат сарлаг, ганган хулгиа морь, сармагчин, ямаа, чоно, нохой, баавгай, бамбарууш, морь, нохой, гүү, унага, тэмээ, үнэг, гүү, морь, бэлтрэг гэх мэт амьтад байсан. Хүлээлгэж өгсөн акт нь ч байна. Хөгшрөөд үхсэн гэдэг бол хариулт биш.

-Нийслэлд амьд амьтан байлгаж болохгүй гэсэн захирамж гарсан учраас  циркт амьтан байлгах боломжгүй гэсэн шүү дээ?

-Тийм зүйл ердөө ч байхгүй. Гэрээнд заасныхаа дагуу анх хувьчилж авахдаа хичнээн амьтантай байсан тэр бүхнээ есөн сарын дотор бүрэн бүтэн бологх хэрэгтэй. Би хэлээд байгаа юм биш. Гэрээндээ тэгж заасан юм.

-Ер нь асуудлыг хуулийн байгууллага, шүүх шийдэхгүй гэж үү?

-Шүүх дээр “Аса” циркийг буцаагаад авья гэсэн асуудал яригдах юм бол нэхэмжлэгчээр төрийн өмчийн хороо, эсвэл ССАЖЯ хоёрын нэг байна. Бидний өгсөн есөн сарын хугацаанд зөрчлөө арилгахгүй бол яамнаас шүүхэд өвчөө буцааж авах нэхэмжлэлээ албан ёсоор гаргана.

                                                                                                                                Д.Ундрах /24tsag.mn/





0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • eesh (103.26.194.29)
    davgaa bolildoo chi olon tumnii nudendeer ilt bhad uurlaad dairaad bdag tamirchin hun bnada tsirkiig goy bolgoh bh gj naidaj blaa arhi uuj agsam tavihaas uur yumgui sagsuu gar bna lee chi suhbat avarga shig l bail daa hudlaa impiin avargatai bolno geed gutsaad bdag hna yaj beldehiin
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (158.181.131.221)
    Магнай чамайг дэмжиж байна. Битгий бууж өгөөрэй. Циркийг буцааж авч чадвал монголын үр хүүхдүүд чамд баярлаж явах болно шүү
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • BAAGII (108.200.49.127)
    MAGNAI, MAGNAI,MAGNAI BAS DAHIN MAGNAI! DAGVAA,DAGVAA,DAGVAA MANTUUN TOLGOI DAGVAA! HE HE HE
    2014 оны 03 сарын 17 | Хариулах
  • MNG SULD URSHUU (182.160.32.197)
    HI.MINII MONGOLCHUUDAA.KHAVAR TSAGTAI DAIJ IRDEG ***** SINDROM ***** ***** ERUNKHIIDUU KHUDULJ BAIKH SHIG BNA.NEG BUURNUUSUU IKH GUREN KHILLEDEG UKRAIN INGEJ SUIRCH BAIKHAD MANI MET N OVOO L BAIGAA UM BNA.GEKHDEE IKH GUREN KHAJUU BUURUU IKH DARJ BG GEDGIIG UKRAINII EDIIN ZASAG,ZEVSEGT KHUCHIN KHARUULLAA.BIDEND TSAG BAIVAL MASH BAGA L KHUGATSAA BAIGAA UM BNA!! ***** GURVAN N IKH URSHUUL ***** ***** 2016 ONIIG UGTALGUI NEN DARUI TUNKHAGLAN KHEREGJUULEKH KHEREGTEI.MAHAH BOLJ BAIGAAD CH BOLOV1.TATVARIIN URSHUUL.2.AJ AKHUIN UIL AJILLAGAANII URSHUUL.3.NIIGMIIN URSHUUL.MNG SULD URSHUU.
    2014 оны 03 сарын 17 | Хариулах
  • oko (202.72.247.249)
    Dagvaag anh tsirkiig avahad uneheer tsirkiig yanziin goy hugjuleh bh gj goridoj baila.Getel uneheer hereg alga.Uur hund ochson bol udiid mongoliin tsirk delhiiid neree gargadguma gehed mongol humuusiin ochij uzeh gej temuuldeg huuhed bagachud tsuglasn bujignasan gazar boltson bh bsn biz.Haramsaltai.
    2014 оны 03 сарын 17 | Хариулах
  • Bold (217.75.218.245)
    Naad mahan tolgoi mantuu buuzni avarga davgadorj oilgoh boluudaa unheer medleg muutai buh ymiig mungu hucheer shiideh geed haana shou bayar nair naadam bolon teren deer yvaj bdg nuhur bainlee yasan ch ih mungutei ch ym ter hebleliin baga hurliin uzlee unheer buduuleg soelgui gedgee haruulaj bainlee shal esreg uls tur yriad ene tserkiin ajil saijruulaach geed baihad ter ahan ymar hamaa bnaa neeh avargan gej yrih durtai unheer saihan mongol buhiin avarga bisan bol yahuu ter japantai mantuu buuzni avarga ym bga biz tendee ochood naad avargaa yrisan deer baihdaa mahan tolgoi mantuuzni avarga gui ene mongol uls huulitai huuli dvrmee dagaj amidraa
    2014 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    34 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    1 цаг 59 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 22 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 48 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 3 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 57 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 27 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 57 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 32 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 50 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 56 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК