Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Бадаррагчаа: Намайг 220 сая төгрөгнөөс болж зохиомлоор гүжирдсэн байж мэднэ

2014-3-18
0
ЖИРГЭХ
Төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан нэрийдлээр хоёр жил шахуу хоригдоод, эцэст нь цагаадсан найруулагч, СТА Г.Бадамрагчаа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр зохион байгуулалттайгаар гүжирдэж, өөрийг нь хэлс хэрэгт унагасан хэмээж үзэж байгаагаа энэ үеэр хэллээ. Мөн өөртэй нь зүй бус харьцаж байсан хоёр байцаагчийг АТГ, ТЕГ, УПЕГ-аар шалгуулах өргөдлөө өнөөдөр хүргэж байгаа юм байна.
index    Төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан нэрийдлээр хоёр жил шахуу хоригдоод, эцэст нь цагаадсан найруулагч, СТА Г.Бадамрагчаа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр зохион байгуулалттайгаар гүжирдэж, өөрийг нь хэлс хэрэгт унагасан хэмээж үзэж байгаагаа энэ үеэр хэллээ. Мөн өөртэй нь зүй бус харьцаж байсан хоёр байцаагчийг АТГ, ТЕГ, УПЕГ-аар шалгуулах өргөдлөө өнөөдөр хүргэж байгаа юм байна.

-Та энэ хэргийг эхнээсээ л зохиомол, гүжирдлэгийн шинжтэй гэж үзэж байна уу?

-Хоёр жилийн өмнөөс намайг төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж үзэж ТЕГ-аас баривчилж, мөрдөж шалгаад ганц худагт гурван сар хорьж байсан. Хоёр жилийн хугацаанд нэлээд зовоосон. Тэгээд энэ оны хоёрдугаар сарын 28-нд болсон шүүх хурлаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгасан. Энэ бол эхнээсээ зохиомол, гүжир гүтгэлэгийн чанартай хэрэг байсан. Тиймээс би Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Монгол улсын Ерөнхий прокурорын газарт өргөдөл гаргаж байна. Өргөдөлийн утга нь энэ зохиомол хэргийг надад тулгаж байх явцдаа мөрдөн байцаагч Энхтөр, Цогтбаатар нарын хүмүүс Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Үндсэн хууль гэх мэтчилэн хууль тогтоомж зөрчиж, дарамталж, зовоож янз бүрийн аргаар мэдүүлэг авч байсан асуудлыг шалгуулах зорилготой. Энэ өргөдлөө чимээгүй аваачаад өгчихгүй хэвлэлийнхэнд хандаж байгаа маань дээрх хүмүүс яахаас ч буцахгүй хүмүүс учраас сэрэмжилж байгаа хэрэг. Энэ өргөдлийг өгснөөр миний амь нас, гэр орны аюулгүй байдалд заналхийлэх магадлал өндөр байгаа юм.

-Та яагаад тэр хүмүүсийн зүгээс дарамт ирж  магадгүй гэж үзээд байгаа юм?

-Учир нь хоёр жилийн хугацаанд энэ хүмүүсийг ямар хүмүүс вэ гэдгийг би мэдсэн. Намайг яаж дарамталж, ямар байдлаар ажлаа хийдэг гэдгийг ч мэддэг болсон учраас. Би ямар нэг хүний мууг үзэх гэсэндээ биш иймэрхүү арга ажиллагаатай нөхдүүд хуулийн, тагнуулын байгууллагад байх ёсгүй юм. Ийм хүмүүс байгаа нөхцөлд цаашид олон хүнийг хэлмэгдүүлэх магадлал өндөр байгаа гэдгийг зориуд цохон тэмдэглэж байна.

-Шүүхийн шийдвэр гарсаны дараа ямар нэг дарамт шахалт ирсэн үү?

-Нууц дугаараас залгах, чагнах гэх мэтчилэн асуудлууд байдаг. Энэ болгоныг шалгуулах хүсэлт өгсөн газрууд шалгаад эхлэхээр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн бодолтой байна.

-Таниас байцаалт авч байхдаа буу, хутга тулгаж байсан гэж үнэн үү?

-Байнгын буу тулгаж мэдүүлэг авч байсан. Надтай хамт шалгуулж байсан О.Цэнгэлийг бол хөдөө хээр аваачиж цаазлана гэж ч сүрдүүлж, толгойд нь буу тулгаж хий буудсан гэж ярьдаг. Тэрийг бол сайн мэдэхгүй.

-Ер нь яг ямар үндэслэлээр шалгаж байгаа гэж таньд хэлж байсан?

-Би одоо суллагдчихсан хэрнээ ч намайг ямар учраас шалгаж байсныг ойлгоогүй. "Цагдаагийн тангараг 2" кинотой нэг хэсэг нь нэлээд холбосон. Тэн дээр хүүхдүүдтэй бэлтгэл хийж байсныг бараг л сургуулилт хийж байсан утгатай юм болгочихсон. Хэвлэл мэдээллээр бол намайг янз бүрээр л бичсэн. Эхнэр хүүхдээс минь хэд салуулж, эмнэлэгт хэвтүүлээд л байсан. Уг нь миний амьдрал тусдаа шүү дээ. Энэ бүхнийг би хөндлөнгөөс харж байсан ч энэ хэргийг маш нууц гэсэн учир би олонд мэдээлээгүй. Хэрвээ задруулвал улсын нууц задруулсан хэргээр эргүүлээд шүүхэд татна гэсэн байдлаар хандаж байсан. Тиймээс би амаа үдүүлчихсэн юм шиг байсан. Одоо бол цагаадаад, хэрэг биш байсан нь нотлогдсон шүү дээ.

-Хоёр жил гаруйн хугацаанд бүх зүйлээрээ хохирлоо шүү дээ. Хохирлын нөхөн төлбөрийг яах вэ?

-Нэхэмжлэл, өргөдөл гаргах ажлыг дараа дараагийн шатаар явна. Одоохондоо ямар ч нөхөн олговор гэж яригдаагүй байна.

-Таны эхнэр хамгийн анх цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөнөөр таныг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байсан?

-Тийм зүйл ерөөсөө байхгүй.

-Таныг бас киноны тендерийн асуудлаар хөөцөлдөөд яваа гэж сонссон. Ямар учиртай юм бэ?

-2012 онд тухайн үеийн БСШУЯ-наас түүхэн киноны тендер шалгаруулах уралдаан зарласан. Тэгээд би тавдугаар сарын 7-ны өдөр "Модун Шаньюй" киноныхоо материалыг тэнд өгчихөөд явж байгаад баригдаж, ганц худагт гурван сар хоригдсон. Энэ хугацаанд нөгөө уралдаанд манай кино шалгараад, 220 сая төгрөгний тэтгэлэг улсаас авах ёстой болсон юм билээ. Ингээд тухайн үед сайд байсан Ё.Отгонбаярын тушаал гарсан байдаг. Тэгээд би наймдугаар сарын зургаанд батлан даалтад гарч ирээд энэ уралдаанд шалгарснаа мэдээд хөөцөлдөөд явахад БСШУЯ байхгүй болоод ССАЖЯ байгуулагдаж хөл толгой нь мэдэгдэхгүй байсан. Тэгэхэд надад “Хариуцсан газрын дарга чинь томилогдоогүй байна. Томилогдохоор наад асуудлаа ярь гэсэн. Улмаар Н.Оргил гэгч үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байхаар нь түүнтэй очиход уулзсан. Тэрбээр “Чи гэмт хэрэгт холбогдсон юм байгаа биз дээ. Юу солиороод байгаа юм. Энэ тендер хүчингүй ” гэсэн хариулт өгсөн. Шүүхээс намайг  гэм буруутайг тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцох ёсгүй байдаг шүү дээ.  Гэтэл энэ хүн намайг гэмт хэрэгт холбогдсон, тендер хүчингүй гэж байгаа нь юу гэсэн үг. Хэрэг маань хүртэл цагаатчихсан байхад. Гэхдээ логикоор бодоод үзэхэд 220 сая төгрөгний төлөө зохиомол хэрэг үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй.

-Тендерийн мөнгөө олж авах гэж явж байгаа гэсэн үг үү?

-Энэ тендерийн асуудлын хэн, хэзээ хүчингүй болгочихов. Тэр төсөвлөгдсөн 220 сая төгрөг хаачив гэдэг асуудлаар мөн АТГ, ШӨХТГ, ССАЖЯ-ны сайд, Төрийн нарийн бичгийн дарга, шинээр томилогдсон газрын дарга нарт албан ёсоор хариу өгнө үү гэсэн хүсэлт явуулж байна.

-
Ц.Элбэгсайхан /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (182.160.37.133)
    үнэнд гүйцэгдэнэ гэж үг байдаг. бадамрагчааг хөнөөхийг завдсан этгээдүүд сандарч байгаа даа.
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • Dorlig (103.26.192.106)
    Tsagdaa procuror bol arai denduu shyy dee. mungu avaad hun helmegduulehees bustahgyi. bid haana hamidarch bnaa taminee
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • hahahah (188.64.247.13)
    man iin deeremchiddee l hel naad asuudlaa 2012 08 saraas hoish asuudal vvsgesen geh huuliinhan bgaa bol ted shinchleleliin zasag deeremchdiig bvgdiig ni soliogvi gai
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • zochin (103.26.194.8)
    toriin ergeltiig ix erx medeltei xun l xiinuu gexeesneg muu kino nairuulagch xiine gej baixgui shuu dee unxeer oi gutmaar ym enr tagnuul, tsagdaa nart
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • мэдээч (103.11.194.218)
    үнэхээр энэ шүүх цагдаа чинь ажиллаж байна уу гүй юу төр засаг байна уу гүй юу дээш тэнгэр хол доош газар хатуу л гэдэг шиг байх юм одоо энэ телевизээр гарч байгаа цахлай нисэх гэж төрдөг гэдэг кинонд цагдаа тагнуулын газар байдаггүй юм л гарч байна тэгхээр хууль засаггүй улс гэж манайхыг л хэлхээр болсон байна шүү дээ
    2014 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    3 цаг 57 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    5 цаг 24 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    5 цаг 54 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    6 цаг 11 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    6 цаг 13 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    6 цаг 18 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    6 цаг 36 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    7 цаг 19 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    7 цаг 24 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    8 цаг 1 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    8 цаг 24 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    9 цаг 8 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    10 цаг 25 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    10 цаг 39 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    11 цаг 8 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    11 цаг 12 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    11 цаг 26 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 37 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    11 цаг 50 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    12 цаг 14 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК