зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Х.Баттулгын байр суурь Засгийн газрынх биш

2014-3-20
0
ЖИРГЭХ
“Ерөнхий сайд-30 минут” ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд Ховд аймагт шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан таатай мэдээллийг дуулгасан юм.
 _TGR8406“Ерөнхий сайд-30 минут” ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд Ховд аймагт шатахууны үнэ 100 төгрөгөөр буурсан таатай мэдээллийг дуулгасан юм. Мөн Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн 30 гаруй тэрбум төгрөгөөр нь 11 аймгийн төвд оношлогооны лаборатори ашиглалтад оруулсан, аймгуудад Битүү зах ашиглалтад оруулсан зэрэг бүтээн байгуулалтад зарцуулж байгаа гэв. Тэрээр дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтад хэрхэн хяналт тавьдаг вэ. Тухайлбал Дорнод аймагт 2013, 2014 онд  Засаг дарга болон ИТХ-ын даргадаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн мөнгөөр автомашин авч өгөхөөр суулгажээ. Та үүнийг мэдэж байна уу?

-Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гэж өнгөрсөн жил 240 орчим тэрбум төгрөгийг аймгуудад өгсөн. Ингэхдээ иргэдийн хэрэгцээ шаардлагад тохирсон зүйлийг иргэдээрээ хэлэлцүүлээд мөнгөө зарцуул гэж хэлсэн. Тэр мөнгө дээр эндээс хяналт тавьж байгаа юм байхгүй. Уг нь хууль, журмаараа иргэдээрээ хэлэлцүүлээд иргэдийн хийе, бүтээе гэсэн зүйлд зарцуулах мөнгө л дөө. Гэтэл дарга нар машин аваад уначихсан гэж байна. Энэ бол  хууль зөрчсөн үйлдэл. Шалгаад буруу, зөв нь тогтоогдвол хариуцлага тооцно. Энэ мэтчилэн улсын төсвийн мөнгийг үрэн, таран хийж байгаа үйлдлийг өдөр болгон илрүүлж байна. Одоо 243 объектыг царцаасан байгаа. Энэ нь 700 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй байсан. Тийм учраас аудитын газрын дүгнэлт хийсэн. Тухайлбал, Улсын комисст хүлээлгээд өгчихсөн 9 барилга дээр нэмээд 1,7 тэрбум төгрөг тавьсан үйлдэл ч байна.

-Дорнод аймагт УИХ-ын дарга З.Энхболд даргыг очиход зөвхөн нэг оройны хүлээн авалтын мөнгөнд 6 сая 568 мянган төгрөг, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг очиход оройны хүлээн авалтад 4 сая 625 мянган төгрөг зарцуулсан байна. Эдгээр мөнгө хаанаас гардаг вэ?


-Бид нар очоод тийм их зардал гаргадаггүй шүү дээ. Бодвол аймгийн төвлөрсөн арга хэмжээний зардлаас л гардаг байх. Засгаас бас мөнгө гаргадаг.

-Говьсүмбэр аймгийн хууль бус томилгооны талаар таныг Үндсэн хуулийн цэцэд өгсөн байна. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Шүүх, цэцэд өгдөг үйлдэл чинь өдөр бүхэн болж байх шиг байна. Намайг жил 7 сар ажиллахад хэдэн ч удаа шүүх, цэцэд өгөв. Говьсүмбэрийн асуудлыг би мэдэхгүй байна. Надад тийм юм ирээгүй. Манай улсад хичнээн их завхарсан юм болж байгааг ганц жишээгээр хэлье. 2013 оны 11 дүгээр сарын 25-нд аймгийн ИТХ нь хуралдаад “бид Засаг даргаа огцруулчихлаа. Одоо энэ нөхрийг батламжилж өг” гэсэн. Тэгээд би батламжлаад явуулчихсан. Гэтэл 10 хоногийн дараа надаар тоглож байгаа юм шиг аймгийн ИТХ-ын  8 дугаар хуралдаанаараа өмнөх тогтоолоо хүчингүй болсонд тооцсугай гээд дарга Буджав гэсэн гарын үсгээ зурчихсан байна. Тэгээд энэ бичгээ манай Хэрэг эрхлэх газарт ирүүлээгүй байгаа юм. Ингээд Сүхбаатарыг огцруулсан нь Алтанхуягийн буруу гээд надтай шүүхдээд явчихсан байгаа юм. Уг нь энэ хоёр хурлынхаа үнэн зөвийг ярих ёстой биз дээ.  Гэтэл хэд хоногийн өмнө манай хуулийн хүн “нөгөө огцруулсан хүнийг буцаагаад ажилд нь тавьчихсан” гэж байна. Хэн тавьчихваа гэсэн чинь шүүх тавьсан гэнэ. Ийм завхарсан юм орон нутагт болж байна.

-Өнгөрсөн долоо хоногт Рос нефтийн удирдлагатай уулзсан. Сүүлийн мэдээллээр ОХУ хилээр гаргадаг шатахууны үнээ нэмсэн гэсэн байна?


-Роснефтийн удирдлага ирээд уулзсан. Тэд “Бид Монголд урт хугацаанд тогтвортойгоор бензин, дизелийн түлш нийлүүлмээр байна” гэж хэлсэн. Бид түүнийг нь дэмжсэн. Түүнээс биш бензиний татвар нэмэх тухай яриагүй. Шатахууны үнэ харьцангуй тогтвортой байгаа шүү дээ. Тэд мөн шаардлагатай бол Монголд газрын тос эрж, хайж олборлоё гэж хэлсэн. Үүнийг би эрүүл үзэгдэл гэж бодож байгаа.

-Х.Баттулга сайд Украины асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Үүнд Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэг хүний үзэл бодол Засгийн газрын байр суурь биш. Бид шаардлагатай бол байр сууриа илэрхийлнэ. Шаардлагагүй бол тэгэхгүй. Хэн байр суурь илэрхийлэх вэ гэдэг нь бас өөрөө тодорхой хүн, институтаар дамжигдаж илэрхийлэгдэх байх. Нэг сайдын хэлсэн үг бол Монгол Улсын байр суурь биш шүү дээ. Түүнийг тухайн хүний өөрийнх нь бодол санал гэж л ойлгох учиртай.

-Хилийн боомтын хураамжийг нэмнэ гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Тийм зүйл яриагүй.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Нял нял (103.26.194.29)
    Зарим сэтгэгдэлч долоогчид бна шууу АН 16 онд энэ гахайн толгойттой сонгуулд орвол уурд баяртай болно ядаж бхад тэр хэдэн зелехууд нь гэж тооройн толгойтнууд явгл эргуу дагз
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Ulaanbaatar ih delguur 3 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020
    2014 оны 03 сарын 21 | Хариулах
  • Орос орж ирэхийг хүсэхгүй байна сайдаа (103.26.194.20)
    Орос сорчлон лиценз аваад дараад хэвтчих санаатай байгаа бас нөлөөгөө өргөтгөх. Орос нөлөөгөө ихсгэж хөрөнгө оруулалт оруулж ирвэл дагаад цэрэг оруулдаг. Тэгээд гарна гэж байхгүй. Айлын гэрийг гаднаас нь уяж байгаад АКА-гаар шүршиж алсныг Баянхонгорынхон одоо ч нууж байгаа. Бид хангалттай их шатдаг занартай, хангалттай нефттэй, хангалттай их хүрэн нүүрстэй түүнийгээ шингэрүүлж ашиглаад хятадаад гаргах вий түүхийн эдийн зах зээлийн бодитой өрсөлдөгч гэж үзэж байна. АНУ яагаад хөгжсөн бэ гэвэл доллар дээр дандаа ерөнхийлөгчийн зураг байдаг бол ганц сангийн сайдын зурагтай доллар байдаг. Тэр нь Хамильтон. Тэр хүн америкийн 13 колони нэгдэн тусгаар тогтносоны дараа АНГЛИ улсын ерөнхий сайд ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ санал тавьсан бөгөөд энэ асуудлыг сенатаар оруулахыг ерөнхийлөгч Жефферсон сангийн сайд Хамилтонд даалгасан. Мань эр хууль оруулахдаа Англи улстай чөлөөт худалдаа хийхийг бүрэн дэмжиж байгаагаа их л уянгалаг тайлбарлаад хууль оруулсан бөгөөд хуулиндаа 200 жилийн дараа гэж анзаарагдамгүй оруулж баталуулсан байдаг . Ингээд алх тас бандан пад . АНГЛИЙЧУУДтай 200 жилийн дараа худалдаа хийж эхлэхдээ өөрөө дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлж мангас болон хувирч англиа жажлилгүй залгихаар орон болчихсон байжээ. Тиймээс гадны дээрэнгүй орноос зах зээлээ хамгаалах, дотооддоо стратегийн эрдэсээ гуравдагч оронтой хамтарч ашиглах, зах зээлээ их бага гэлгүй гадаад дотоод гэлгүй үхэн хатан хамгаалах ёстой. Норовын хүүг зальтай л гэлцэх юм билээ. Яг энэ асуудал дээр шавар бөгстэй Ганхуягийнхаа ид шидийг гаргах ёстой. Харж байя. Монголд НОХОЙ ТӨМСӨГӨӨ СУГАЛУУЛСАН ЭЗЭНДЭЭ ҮНЭНЧ гэдэг шиг ахдүүгээ алуулж алуулчхаад оросд шаравагнаад явдаг комментерний савны гадуур жирэмсэлсэн үлдэгдэл зөндөө шүү. Со
    2014 оны 03 сарын 21 | Хариулах
  • Ard Mongol (202.179.10.66)
    Ажил хийсэн хувь хүн, байгууллага л алдаа гаргадаг. гагцхүү алдаагаа давтаж болохгүй. Алдахаас айлгүй хийх эрмэлзлэлтэй Шинэчлэлийн Засгийн газарт талархаж байна.
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.194.9)
    Jenko ch huurhii bichig useggui shaham hun sh uu dee
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    Таньд амжилт хүсье. Уг нь таныг байдгаараа зүтгэж байгааг бид мэднэ. Гэхдээ цаг үе нь жаахан хүндхэн үе таарчихлаа. Дэлхийн эдийн засаг хямарсан энэ тэр гээд. Гэхдээ та их юм хийж байгаа. Бид мэднэ.
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.33.224)
    тийм үү ? ард түмэн өөр бодолтой байна.
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • zochin (122.254.111.171)
    erunhii said maani ovoo shuu. gaigvi ajillaj baigaa gj bodoj baina. yamarch baisan aldaj onoj yavj baigaa ch gesen idej uugaad duusgahgvi baih gej naidaj baina.
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    10 цаг 27 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    12 цаг 56 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    13 цаг 0 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    13 цаг 2 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    13 цаг 8 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 13 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    13 цаг 17 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    13 цаг 21 мин
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
    Уржигдар 10 цаг 46 мин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Таны амралтад: Амтат броклины цутан шөл хийх
    Уржигдар 08 цаг 30 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
    Уржигдар 08 цаг 30 мин
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
    Уржигдар 08 цаг 30 мин
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
    2025-12-26
  • Эрчим хүчний хэрэгцээг хангах төслүүдийг санхүүжүүлэх дотоодын бонд НИЙСЛЭЛ гаргахаар боллоо
    2025-12-26
  • О.Цогтгэрэл: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна
    2025-12-26
  • “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна
    2025-12-26
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
    2025-12-26
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • Хэмнэсэн цагаараа...
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК