Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намайг Жон Леннон гэдэг. Гэхдээ би дангаараа ”Битлз” биш

2011-12-25
0
ЖИРГЭХ
Хөгжмийн ертөнцөд домог мэт яригдах болсон “Битлз” хамтлагийн салшгүй нэг хэсэг байсан түүнийг мэдэхгүй хүн гэж үгүй. Хожим хамтлаг тарсны дараа Жон Леннон дангаараа уран бүтээл туурвих болсон төдийгүй энх тайвны төлөө тэмцэгч болсон юм. Гэвч түүний зогсолтгүй үргэлжлэх амьдрал нэг л өдөр буун дуунаар эцэс болсон. 1980 оны 12-р сарын 8-нд сэтгэцийн өвчтэй фен нь түүнийг таван удаа буудаж амийг нь хороосон юм. Энэ бол түүний хэвлэлд өгсөн сүүлийн ярилцлага юм.
Мартин Льютер Кинг, Жон Кеннеди, Махатма Ганди зэрэг  алуурчинд буудуулсан хүмүүстэй адил нөхцөл Ёоко бид хоёрт тулгараад байна. Хэрэв бидэнд ямар нэг муу юм болвол тэр нь зүгээр нэг осол биш байх болно.
Жон Леннон

   Хөгжмийн ертөнцөд домог мэт яригдах болсон “Битлз” хамтлагийн салшгүй нэг хэсэг байсан түүнийг мэдэхгүй хүн гэж үгүй. 1960-аад оноос хойш дэлхий даяар чухам л тэдний дуунуудаар амьсгалж байлаа. Хожим хамтлаг тарсны дараа Жон Леннон дангаараа уран бүтээл туурвих болсон төдийгүй энх тайвны төлөө тэмцэгч болсон юм. Сүүлийн эхнэр Ёокотойгоо хамт Вьетнамын дайныг эсэргүүцэж, энх тайванчдын дуу хоолой болон, бүр Английн хатан хаанаас авсан шагналаа  энэ дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн буцаан өгч байжээ. Гэвч түүний зогсолтгүй үргэлжлэх амьдрал нэг л өдөр буун дуунаар эцэс болсон. 1980 оны 12-р сарын найманд сэтгэцийн өвчтэй фен нь түүнийг таван удаа буудаж амийг нь хороосон юм. Жон анхны эхнэрээсээ Жулиа гэдэг хүүтэй байсан ч Ёоко Оногоос гарсан хүү Шондоо илүү хайртай байсан гэж ярьцгаадаг. Энэ бол түүний хэвлэлд өгсөн сүүлийн ярилцлага юм.

-Та гоц ухаантан мөн үү?

-Хэрэв ингэж нэрлэж болох бол би мөн. Би бол гоц ухаантан. Над шиг онцгой хүмүүсийн чадварыг найм, естэйд нь жоохон байхад нь илрүүлдэг. Яагаад тэр үед намайг хэн ч нээгээгүй, анхаараагүй юм бол оо гэж асуухыг үргэлж хүсдэг. Сургуульдаа би хамгийн ухаантай нь байсан. Тэр тэнэг багш нар надад хэрэгтэй зүйл нэгийг ч хэлж өгөөгүй. Тэр үед би авга эгчдээ “Та бичсэн шүлгийг минь шидэж л бай. Намайг алдартай болсны дараа, хожим заавал харамсана даа” гэж хэлж байсан. Гэсэн ч тэр шүлгийг минь хог новшноос дор үздэг байлаа. Би түүнийг лав уучлахгүй.

-Хэзээнээс өөрийгөө гоц гэж бодох болов оо?

-Бодох болов оо гэнэ шүү. Угаасаа л тийм юм чинь. Бүр багаасаа өөрийгөө гоц гэдгээ мэддэг байсан. Урлагийн сургуульд явуулдаггүй юм аа гэхэд ядаж өөрийгөө хөгжүүлэх сургуулилт хийлгэх ёстой байсан юм. Тэд яагаад намайг тэнэг ковбой болгох гээд байгаа юм? Би бусдаас өөр байсан, угаасаа л тийм байсан. Ганц хоёр багш л намайг зураг зурах авъяастай гэж урам өгдөг байв. Бусад нь Жон Ленноныг хараал идсэн шүдний эмч, багш болгох гэж зүтгэдэг байсан гээч. Инээд хүрмээр юм. Фенүүд болохоор “Битлз” гэж дуудаад, шүүмжлэгчид болохоор Пол Макартнитай харьцуулж бичдэг. Бүгдийг нь хараал идээсэй.

-Таныг хараад хүмүүсийн санаанд шууд л “Билтз” гэсэн үг орж ирдэг. Та “Битлз” мөн үү?
-Намайг Жон Леннон гэдэг. Би “Битлз” биш. Пол Макартни ч “Битлз” биш. Бүгд л биеэ даасан өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс. Хэн ч дангаараа энэ нэрийг төлөөлж чадахгүй. Бүр хэн ч шүү. Бид зөвхөн өөр өөрсдийн үүргийг л гүйцэтгэдэг.

-“Битлз”-ийн тухай ярихаар дандаа л бид чинь өөр хүмүүс шүү дээ гэсэн хариулт өгдөг. Энэ дөрвөн хүн хоорондоо их ялгаатай, бас зөрчилтэй байсан юм шиг санагдах юм ?
-Энэ хамтлаг нэгдэхээс өмнө бид дөрвөн өөр орчинд өссөн, өөрсдийн гэсэн амьдралтай залуус байлаа шүү дээ. “Битлз”-ийн тухай домог шиг яригдах болсон олон зүйлд бид ч бас бусад шиг итгэхийг хүсдэг. Бид нийлээд их зүйл хийсэн. Гэхдээ одоо хүртэл хамгийн сайн бүтээлээ гаргаж чадаагүй л байна.

-Яагаад тэр вэ?
-Шууд хэлэхэд ичмээр ч энэ он жилүүдэд яг жүжигчин шиг байлаа. Хэрэв бид жинхэнэ рок тоглосон бол англичууд ингэж сайнаар хүлээж авахгүй байсан гэж боддог. Англид хийсэн аялан тоглолтоос өмнө бид дуу бичиж чадахгүй болчихсон байсан гээд бод доо. Хүмүүстэй инээмсэглэн мэндчилнэ, хөгжим тоглоно, дуулна, заримдаа бүжиглэнэ. Бялдууч хүмүүсийн царайг харна. Орой болгон нэг иймэрхүү хэмнэлтэйгээр өнгөрч байсан. Тиймээс бид шинэ, илүү сайн бүтээл гаргаж чадаагүй. Хөгжимчин хүн нас бардаг шиг хөгжмийн онгод ч бас алга болдог юм билээ. Олны өмнө жүжиглэсээр хөгжимчний хувьд сайжирч, өсч чадаагүй. Тэгээд л “Битлз”-ийн төгсгөл ирсэн гэх үү дээ.

-Аялан тоглолтууд таныг айлгадаг байжээ?

-Бурхан минь гэж, яая даа гэмээр хэцүү үе цөөнгүй байсан. Ёокотой танилцснаасаа хойш биеэ хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Жил гаруй хугацаанд би ямар ч хүч чадалгүй, хэн ч биш болчихсон байлаа. Ёокотой танилцаад харин дахин ажиллах, амьдрах эрч хүчтэй болсон. Намайг ойлгох ганц хүн гарч ирсэн болохоор тэр шүү дээ.

-Яагаад заавал рок н роллыг сонгов?
-Рок н ролл бол тэр чигээрээ амьдралын эрч хүч. Түүнээс илүү жинхэнэ юм гэж хаана байна? Урлаг үнэнийг өгүүлдэг байх учиртай. Үнэн зүйл энгийн, энгийн зүйл үнэн байдаг. Ийм л юм даа. Биднээс хойшхи үед ч гэсэн энэ хөгжим хүмүүсийг татсаар байх болно. Од гэж нэрлэж болох бол рок н ролл миний хувьд жинхэнэ супер од.

-Та хэзээнээс Полтой хамт дуу бичихээ больсон юм бэ?
-...ммм... Сайн мэдэхгүй юм аа. 1962 он ч юм уу, тэр хавьцаа л байх. Бид хамтдаа дуу зохиох дуртай байсан. Гэхдээ ажил гэдэг үүднээс ханддаг байсан гэхэд буруудахгүй байх аа. Би “Let it be”-г 16, 17 настайдаа бичиж байсан санагддаг юм. Хамтарч байж амжилтанд хүрнэ гэдгийг хэн хэн маань мэддэг байсан хэрэг л дээ. Сүүлдээ тийм зүйл байхаа больсон.

-Пол бусдаасаа олон шүтэн бишрэгчтэй, тийм биз дээ?
-Хамтлаг тарсны бас нэг шалтгаан энэ шүү дээ. Бид хэд Полын ард нэг тийм найрал дууны хөгжимчид шиг харагддаг байсан. Зурагтаар, камераар зөвхөн Полыг л харуулаад байдаг байсан. Брайны / “Битлз” хамтлагийн менежер байсан. Түүнийг ижил хүйстэн байсан мөн Жон Леннонд үнэн сэтгэлээсээ дурласан байсан гэж ярьдаг. Харамсалтай нь тэр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан. орч/ үхлийн дараа байдал бүр дордсон. Пол биднийг удирдах гэж оролдсон. Гэхдээ бүтэлтэй юм болоогүйг харж байгаа биз дээ. Тэгээд л бид салцгаасан.
-Брайныг нас барахад танд хэцүү байсан уу?
-Миний эргэн тойронд хаа саагүй л хүмүүс үхэж байна. “Ямар новшийн юм нь болоод байна аа, би юу хийх ёстой юм бол оо?” гэж заримдаа өөрөөсөө асуудаг. Битгий гайхаарай. Хэн нэгэн үхсэн гэхээр “хэ хэ” гэж инээмээр санагдаад байдаг юм. Би биш, өөр хүн үхсэн гэж бодохоор хөгжилтэй, инээмээр ч юм шиг. Би өөрсдийнхөө хөгжим тоглох чадвар дээр буруу ойлголттой явж байсан юм билээ. Харин бусад зүйл дээр би хэзээ ч эндүүрдэггүй.

-Пол, Ринго хоёр таны эхнэр Ёоко Онод хэрхэн ханддаг байсныг үнэнээр нь хэлж болох уу? Нэлээд зөрчилтэй байсан юм шиг ээ?
-Заавал надаас асуух гэлтгүй сонин сэтгүүл дээрээс энэ тухай мэдчихэж болно. Пол эхэндээ Ёоког үзэж чаддаггүй байсан ч аяндаа тэрнийг минь ямар хүн бэ гэдгийг ойлгоод сайнаар хандах болсон. Гэхдээ хэтэрхий орой ойлгосон доо. Яагаад Ёоко том толгойлсон хүмүүсийн хачин зан авир гаргаж, түүн рүү зэвүүцэн харахыг тэсэх ёстой гэж? Би тэднийг хэзээ ч уучилж чадахгүй.

-Та LCD /нэг төрлийн сэргээх бэлдмэл/-д хэзэнээс орчихов оо? Хамтлагаасаа хамгийн их хэрэглэдэг нь та байх аа?
-За, байз, 1964 оны орчим байх. Ар араасаа залгасан олон тоглолт, үзэгчдийн шуугиан гээд их ядардаг байсан. Жорж бараг надаас илүү хэрэглэдэг байсан шүү. Харин Пол бусдыгаа бодвол илүү хүчтэй, тэвчээртэй болохоор түүнд LCD хэрэггүй байсан. Би жилийн дотор лав хэдэн зуун тоглолтонд оролцсон. Хэдэн арав ч биш, хэдэн зуу шүү. Тэр үед хоол шиг хэрэглэдэг болчихсон байж билээ.

-Таны дуунуудад LCD нөлөөлж байсан уу?
- Би LCD-г ямар ч хүний нөгөө талыг нь харуулдаг толины тусгал гэж боддог. Жинхэнээсээ энэ хүн хэн бэ гэдгийг нь мэдэхэд тусална гэсэн үг. Гэхдээ би дуунуудаа өөрөө л бичсэн. Тэр зүйл ямар нэг байдлаар нөлөөлж чадаагүй. Надад бусдаас илүү сэргээш хэрэгтэй байсан нь би хэнээс ч илүү галзуу, солиотой болохоор тэгдэг байх.

-Тэгвэл геройны хувьд?

-Тийм ч хөгжилтэй байгаагүй гэж хэлье. Бусад хүмүүс болон “Битлз”-ийнхэн бидэнд сайн ханддаггүй байсан болохоор Ёоко бид хоёр заримдаа хамт хэрэглэдэг байсан. Үнэн. Гэхдээ бид хаяж чадсан шүү дээ.

-Та одоо хүртэл олон хүний өмнө гарахаасаа зүрхшээдэг үү?

-Үргэлж л тийм байсан. Цаашид хүмүүсийн нүдэнд аль болох өртөхгүйг хичээнэ. Тэглээ гээд яахав дээ. Би хийх ёстой зүйлээ хийх л болно.

-Дараагийн хэдэн жилд таны амьдрал ямар байх талаар төсөөлөл байна уу?

-Ёстой үгүй. Таны яриад байгаа “дараагийн жилүүд” хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй л байна шүү. Би бол энэ долоо хоногоо л хэлж чадна. Гэхдээ долоо хоног ч бас тааварлахад хэцүү. Дэлхий эргэж, үүл нүүсээр л байна, цаана чинь.
   Түүний амийг хөнөөсөн Марк Чапман гэгч “Та яагаад Ленноныг алсан юм бэ?” гэсэн асуултад “Мэдэхгүй ээ. Хэн нэгний дуу хоолой намайг зүгээр л чи хийх ёстой гээд байсан. Би үнэндээ буудъя гэж бодоогүй” гэсэн хариулт өгчээ. Ингээд л болоо. Эхнэр Ёокотойгоо хамт студид шинэ дуугаа бичүүлчихээд орой 10 цагийн үед гэртээ ирэхэд нь алуурчин түүний мөр, цээж рүү 5 удаа бууджээ. Жон Ленноныг нас барсан гэдэг мэдээг сонссон даруйдаа шүтэн бишрэгчид нь Нью-Йорк дахь гэрийнх нь гадаа цугларч “Битлз”-ийн болон түүний дууг дуулж байлаа. Тэд лаа асаан 10 минут дуугүй байж алдарт хөгжимчин, дуучин Жон Леннонд хүндэтгэл үзүүлсэн юм.  
Орчуулсан: Б.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК