Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Алдар: Бид ядрахыг мэддэггүй, асаалттай танкууд байж чадсан

2014-5-09
0
ЖИРГЭХ
“Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны кино энэ сарын 7-ний өдөр нээлтээ хийгээд байгаа билээ. Энэхүү киноны гол дүрд тоглосон Э.Алдартай ярилцлаа.
Snapshot_2014-05-09_122447    “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны кино энэ сарын 7-ний өдөр нээлтээ хийгээд байгаа билээ. Энэхүү киноны гол дүрд тоглосон Э.Алдартай ярилцлаа.

-“Хүүгүй ломбард” кино үзэгчдэд хүрч эхэллээ. Киноны болоод дүрийнхээ талаар ярьвал?
-Би энэ кинонд Үрлээ гэдэг залуугийн дүрд тоглосон. “Би чамд хайртай” киноны Үрлээ гэдэг шиг. Хоёр найзын тухай өгүүлж байгаа кино л доо. Сайн найзууд хүнд байдалд орохоороо яаж бие биедээ ханддаг юм. Сайн найзыгаа бодох уу, эсвэл өөрийгөө бодох уу  гэдэг сонголт тулгарах үе бий. Тэр бүхнийг л харуулж байгаа уран бүтээл. Сайн найзуудаараа нийлээд үзээд, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрээд гарахад болохоор сайхан уран бүтээл болсон гэж бодож байгаа.

-“Хүүгүй ломбард” гэдэг нэр нь их сонирхолтой санагдаад байна?
-Хүмүүс ломбардны тухай гарах юм шигээр буруу ойлгох вий. Киноны нэрийг найруулагч маань өгсөн. Кинон дээрээ хальт ломбард ажиллуулж байгаа хэсэг гарна. Тэр ломбарднаасаа болоод төвөгтэй явдалтай учирч, түүнийхээ учрыг олох гээд л зүтгэнэ дээ. Яагаад ломбард ажиллуулах болсон бэ гэдгийг үзэгчид ирж үзээд, мэдээд, инээгээд гарах хэрэгтэй байх.

index-Өмнө нь янз бүрийн дүрд тоглосон. Бусад дүрээс ялгагдах онцлог нь юу байна. Ажиллахад хэр хэцүү байв?
-Ямар ч дүр байсан түүн дээр ажиллахад хэцүү байдаг. Алдар гэдэг хүнээс өөр дүр бүтээхийн тулд нэлээд хичээлээ. Найруулагч болоод ангийн анд Анхаа маань хэлж, зөвлөж байлаа. Бие биедээ тус дэм болоод л тоглосон.

Бусад тоглосон дүрээсээ аль болох ялгарах гэж хичээсэн. Ерөнхийдөө их сайхан уран бүтээл болсон гэж бодож байгаа. Энэ киног үзээд хүмүүс их зүйлийг ойлгох байх гэж би бодож байна. Найз нөхдийн сайхан нөхөрлөл гэж юу байдаг юм. Нэг зүйлээс болоод хүний амьдрал яаж орвонгоороо эргэж болдог гэдгийг өгүүлсэн уран бүтээл.

-Кино багийн хувьд залуу бүрэлдэхүүн ажилласан. Найруулагч, гол дүрийн жүжигчид гээд л?

-Жүжигчдээс гадна найруулагч, дууны оператор, зураглаач, арын албаныхан гээд бүгд залуу хүмүүс байсан. Маш их эрч хүчтэй, ядрахыг мэддэггүй, асаалттай танкууд байж чадсан. Бүгдээрээ залуучууд байсан болохоор ажлыг маш хурдтай хийсэн. Өөрсдөө ч гэсэн сэтгэл зүрхээрээ нэгдэж чадсан болохоор үнэхээр мундаг ажиллаж чадсан гэж би бодож байгаа.

-Найруулагч нарыг их онцлогтой залуус гэж яриад байгаа. Жижиг хэсгийг ч гэсэн алдахгүй авдаг, маш их хөдөлмөрч гээд л. Гол дүрийн жүжигчний хувьд найруулагчдаа үнэлбэл?

-Манай киноны найруулагч нар бол маш сайн, хөдөлмөрч залуус. Нэг зураг авахад тэрнийг детал, энэний детал гээд л авдаг. Ерөнхийдөө манай найруулагч Отгоог детал Отгоо гэж хэлэхэд бараг болно. Энэ ч зөв л дөө. Кинон дээр маш нарийн детал болгон орж байхад уран бүтээлийг чимж өгдөг.

Тэр болгоныг найруулагч маань бодож, алдаа оноо гаргахгүйн тулд хичээж ажилласан. Дараа нь тэрийг авдаг байж, энийг л ингээд авчихсан бол, яана аа, энэ хэсэгт тийм байсан бол гэхгүйгээр урьдчилаад бүх хэрэгтэй зургуудаа авч байсан болохоор энэ кино сайн уран бүтээл болж чадсан.

-Тоглоход хэцүү хэсгүүд байв уу?
-Байлгүй яахав. Би өөрийгөө өндрөөс айдаггүй хүн гэж бодож байсан чинь байшингийн төмөр шатаар дооошоо бууж байгаад нэлээд  өндөр дээрээс  үсэрч байгаа хэсэг дээр их айсан. Гадаа хүйтэн байсан болохоор шатнаас барихад гар даараад хэцүү байгаа юм чинь. Дөрөвдүгээр сард зургаа авсан шүү дээ.

Хэчнээн хаврын улирал байсан ч гэсэн шөнөдөө багагүй хүйтэн байсан шүү дээ. Тэр үед гадаа зураг авалтуудаа авахад хүндрэлтэй зүйл их гарч байсан. Өөрийгөө өндрөөс айдаггүй гэж бодоод байдаг байсан яг байшин дээрээс доошоо хараад үзэхээр их эвгүй юм билээ. Уг нь бол таван давхар байшин байгаа шүү дээ. Тэгэхэд л шатаар доошоор бууж байхдаа гараа тавьчих юм бол ингээд л дуусаа гэж бодогдож байгаа юм чинь.

Хогийн машин дээр үсэрч буух зураг авалтын үеэр найруулагч маань жаахан дээрээс үсэр гээд л. Бид хоёр “Юу яриад байгаа юм бэ. Үсэрч буухдаа хөлөө хугалчихвал яах юм” гэж маазраад л. Киногоо сайн болгохын тулд өндөр дээрээс үсрээд л, чадах бүхнээ л хийлээ.

-Дүрийн судалгаагаа хэрхэн хийв. Анхаа та хоёр нэг ангийн найзууд болохоор нөхөрлөлийн тухай харуулахад илүү амар байв уу?

-Бид хоёр СУИС-д 2003-2007 оны хооронд хамт сурсан. Анх хоёрдугаар курстээ “Бэр гуйсан нь” гэдэг нэг үзэгдэлт жүжиг дээр ажиллаж байсан. Тэгэхэд оюутнууд маань биднийг маш дэмжиж байлаа. Ер нь бид хоёр чинь их дажгүй оюутнууд байлаа шүү дээ. Дараа нь “Boomtown” хамтлаг байгуулахад манай Анхаа клипэнд тоглож өгдөг байлаа.

Түүнээс хойш хамтарч ажиллаж байгаа нь энэ кино. Анхаатайгаа ойрд хамтарч уран бүтээлд тоглоогүй болохоор их сайхан байсан. Найзууд болохоор бие биедээ шаардлага тавьж, тусалж дэмжих зүйл дээрээ ч тусалж байсан. Мэдээж дүрээ амьдруулах, бусад дүрүүдээсээ ялгаатай болгохын тулд нэлээд хичээсэн. 10 жилийн найзууд ямар байлаа гэдгийг бодоод л энэ дүр дээр ажилласан даа.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    35 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2 цаг 0 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 23 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 49 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 3 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 28 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 58 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 33 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 51 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 57 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК