Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Болдбаатар: Орон нутгийн замаар зорчих автобусуудад байршил тогтоох төхөөрөмж суурилуулсан

2014-5-19
0
ЖИРГЭХ
Автотээврийн үндэсний төв өчигдөр Чингисийн талбайд нээлттэй хаалганы өдөр зарлаж, иргэдэд үйл ажиллагаагаа сурталчиллаа. Эднийх орчин үеийн мэдээллийн технологийн ололтуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаагаа танилцуулсан юм.
55555555555555555    Автотээврийн үндэсний төв өчигдөр Чингисийн талбайд нээлттэй хаалганы өдөр зарлаж, иргэдэд үйл ажиллагаагаа сурталчиллаа. Эднийх орчин үеийн мэдээллийн технологийн ололтуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаагаа танилцуулсан юм.  Хот хооронд явдаг нийтийн тээврийн автобусуудад GPRS системийг суурилуулжээ. Ингэснээр орон нутагт явж байгаа автобусуудыг аль зам дээр, ямар хурдтай явж байгааг хотоос бүрэн хянадаг болж байгаа юм байна.  Энэ талаар “Автотээврийн үндэсний төв”-ийн захирал,  Монгол улсын зөвлөх инженер Т.Болдбаатараас тодрууллаа.

-Улс, хот хооронд зорчих нийтийн тээврийн автобусууд бүрэн хяналттай болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Автотээврийн үндэсний төв нь хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг улсын хэмжээнд хянах “Тээврийн удирдлага, хяналтын төв” гэдэг газрыг байгуулан ажиллаж байна. Энэ төв нь тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн системийг ашиглан улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэл болох автобусуудын байршлыг тогтоон хяналт тавиж, ямар нэг эсрдэл гарвал мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, GSM/GPRS систем болон сансарын холбоогоор /Inmarsat/ дамжуулж мэдээллийг төв серверт хадгалах ба компьютер болон ухаалаг гар утас ашиглан тээврийн хэрэгслүүдээ хянах боломжтой, дэвшилтэд технологид суурилсан цогц систем юм. 

-Нийтийн тээврийн автобуст GPRS систем суурилуулснаар ямар  ач холбогдол, давуу тал бий болж байна вэ?

-Энэхүү систем нь тухайн орон нутагт зорчиж байгаа тээврийн хэрэгслийн  байршил, хурд, хөдөлгүүрийн төлөв, зорчиж буй хөдөлгөөний чиглэл, ослын дохио, жолоочийн тухай гээд бүх мэдээллийг нарийвчлан авч, хянаж байна гэсэн үг. Дээр нь жолоочтой шууд холбогдож, текст мэдээлэл солилцох, тээврийн хэрэгслийн дотор гадна талыг камераар харах, зорчигчдыг тоолох, шатахуун зарцуулалт, ачааны жин болон дугуйн хийн даралт, температурыг хүртэл хянаж байна. Ийм хяналттай болоод ирэхээр орон нутгийн замд хурд хэтрүүлнэ гэсэн ойлголт байхгүй болно. Хурдтай явснаас дийлэнх осол аваар гардаг гэдэг. Өөрөөр хэлбэл, зорчигчдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм.

-Хэдэн автобуст энэхүү төхөөрөмжийг суурилуулсан бэ?
-Хот хоорондын зорчигч тээврийн том оврийн 306 автобус, дунд оврийн 194 автобус, бага оврийн 260 автобус гээд нийтдээ 760 тээврийн хэрэгсэлд нэг бүрийн үнэ нь гурван сая гаруй төгрөгийн үнэтэй байршил тогтоох төхөөрөмжийг үнэ төлбөргүй суурилуулаад байна. Гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудад нэмэлт дарамт үүсгэхгүй байх үүднээс сансарын холбооны болон GSM/GPRS системийн мэдээлэл дамжуулалтын зардлыг Автотээврийн үндэсний төв хариуцан төлж байгаа.  Нэг тээврийн хэрэгслийн мэдээлэл дамжуулалтын нэг сарын зардал  50 мянга орчим төгрөг болж байгаа.

-Зорчигчид хэр ам сайтай байна вэ?
-Иргэдээс янз бүрийн санал ирж байна. Зарим нь талархаж байхад, бас шүүмжилж байна. Автобус хэт удаан яваад байна. Ажил амжихгүй байхад автобусыг хурдтай явуулж өгөөч гэсэн санал ирж байна. Одоо стандартаар автобус 70 км хурдтай явж байгаа. Орон нутгийн гэлтгүй нийт зам тээврийн осол аваарын дийлэнх нь хурд хэтрүүлснээс болдог. Тиймээс зорчигч маань  замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны дээд хязгаарыг баримталдаг, мэргэшсэн жолоочтой автобусаар үйлчлүүлснээр таны амь нас эрүүл мэнд аюулгүй болж байгааг санах хэрэгтэй. Бид байршил тогтоох төхөөрөмж суурилуулсан улс, хот хоорондын том, дунд, бага оврийн автобуснуудын хөдөлгөөнийг 24 цагаар хянаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан, цаг агаарын болон гэнэтийн осол, саатлын үед тээврийн хэрэгслийн байршлыг түргэн шуурхай тогтоож, шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн байх болно. Түүнчлэн ойр дотны хүмүүсийнхээ зорчиж буй тээврийн хэрэгслийг хаана яваа, хэдэн цагт зорьсон газартаа хүрэхийг манай хэлтсийн лавлах утсаар холбогдож асууж болох ба лавлах утас 24 цагаар нээлттэй үйлчилж байгааг хэлэхэд таатай байна.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.20.129)
    ТАНАЙ ЭНЭ ТӨВИЙН ЧИН УТАС ГЭЖ БҮРЭН ХАРИУЛТ ӨГЧ ЧАДДАГГҮЙ ХЭТЭРХИЙ МЭДЛЭГ МУУТАЙ ХАРЬЦАА МУУТАЙ ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙДАГ ЮМ БАЙНАЛЭЭ. ЗОРЧИГЧ БИД НАР ХОЛ ЗАМД ЗАМ САЙХАН НӨХЦӨЛД ХЭТЭРХИЙ УДААН ЯВААД БАЙВАЛ ЦАГ, ЗАМ УРАГШАА ЯВДАГГҮЙ.ТАНАЙ БАЙГУУЛЛАГА НАЙДВАРГҮЙ ГАДНЫ ХУВИАРАА ЯВЖ БАЙГАА МАШИНУУДЫГ ЦЭГЦЭЛЖ АНХААРАЛ ТАВЬЖ ХЯНАЛТТАЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ВОКЗАЛ ДЭЭР ТҮМЭН ЖИИЖИГ МАШИН ХУВИЙН ТЭРЭГНҮҮД ЗҮГЭЭР Ч АВТОБУСАНД СУУХ АРГАГҮЙ БОХИР ЗАВААН НӨХЦӨЛД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙГ БАЙЛГАЖ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙРАНД ХӨЛС ХИРИЙГ НЬ ҮНЭРТҮҮЛЖ ЯМАР Ч АМЬСГАЛ АВАХАД ХЭЦҮҮ НӨХЦӨЛД ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛДАГ ҮҮНИЙГЭЭ СОЁЛЖУУЛЖ ХӨГЖИЛТЭЙГЭЭ ХӨЛ НИЙЛҮҮЛЖ САЙЖРУУЛААЧЭЭ . ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНА ШҮҮ ҮҮНИЙГ АНХААРДАГ ЮМ БОЛ АЖЛАА САЙЖРУУЛААЧ ДАРГА ГУАЙ ААА
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • үйлчлүүлэгч (202.179.20.129)
    ТАНАЙ ЭНЭ ТӨВИЙН ЧИН УТАС ГЭЖ БҮРЭН ХАРИУЛТ ӨГЧ ЧАДДАГГҮЙ ХЭТЭРХИЙ МЭДЛЭГ МУУТАЙ ХАРЬЦАА МУУТАЙ ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙДАГ ЮМ БАЙНАЛЭЭ. ЗОРЧИГЧ БИД НАР ХОЛ ЗАМД ЗАМ САЙХАН НӨХЦӨЛД ХЭТЭРХИЙ УДААН ЯВААД БАЙВАЛ ЦАГ, ЗАМ УРАГШАА ЯВДАГГҮЙ.ТАНАЙ БАЙГУУЛЛАГА НАЙДВАРГҮЙ ГАДНЫ ХУВИАРАА ЯВЖ БАЙГАА МАШИНУУДЫГ ЦЭГЦЭЛЖ АНХААРАЛ ТАВЬЖ ХЯНАЛТТАЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ВОКЗАЛ ДЭЭР ТҮМЭН ЖИИЖИГ МАШИН ХУВИЙН ТЭРЭГНҮҮД ЗҮГЭЭР Ч АВТОБУСАНД СУУХ АРГАГҮЙ БОХИР ЗАВААН НӨХЦӨЛД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙГ БАЙЛГАЖ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙРАНД ХӨЛС ХИРИЙГ НЬ ҮНЭРТҮҮЛЖ ЯМАР Ч АМЬСГАЛ АВАХАД ХЭЦҮҮ НӨХЦӨЛД ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛДАГ ҮҮНИЙГЭЭ СОЁЛЖУУЛЖ ХӨГЖИЛТЭЙГЭЭ ХӨЛ НИЙЛҮҮЛЖ САЙЖРУУЛААЧЭЭ . ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНА ШҮҮ ҮҮНИЙГ АНХААРДАГ ЮМ БОЛ АЖЛАА САЙЖРУУЛААЧ ДАРГА ГУАЙ ААА
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • САЙН (112.72.11.103)
    ҮНЭХЭЭР ЧУХАЛ ЗҮЙЛИЙГ ХИЙЖ БАЙГААД ТАЛАРХАЖ БАЙНА.ОРОН НУТГИЙН ЗАМД ЖОЛООЧ НАР ХУРД ИХ ХЭТРҮҮЛДЭГ. АРАЙ НАЙДВАРТАЙ ГЭЭД ТОМ АВТОБУСААР ЯВДАГ. МИКРЭЭР БОЛ АЙГААД ЯВДАГГҮЙ. ГЭХДЭЭ ГОМ АВТОБУСНУУД ХУРД ХЭТРҮҮЛЖ 100 ХҮРГЭХ БОЛ ЭНҮҮХЭНД БАЙДАГ БАЙСАН. ХУРД ХЭТРҮҮЛСЭН ЖОЛООЧИЙН БУРУУГААС БОЛЖ ОСОЛД ОРВОЛ ЭСВЭЛ ҮХНЭ, ЭСВЭЛ НАСААРАА ТАХИР ДУТУУ БОЛНО. ИЙМ БАЙДАЛД ХҮРСНЭЭС ГЭЛДРЭЭД, МӨЛХӨӨД Ч БОЛОХНОО ЯВААД /ЦАГТ 70КМ/Ц ГЭДЭГ ЧИНЬ БАС ХЭТ УДААН БИШ ШҮҮ ДЭЭ/АМЬД МЭНД, ЭРҮҮЛ САРУУЛ ОЧСОН НЬ ДЭЭР ШҮҮ ДЭЭ. ХҮМҮҮСЭЭ. ГАНЦ ХОЁРХОН ЦАГИЙГ ХЭМНЭХ ГЭЖ ЯВЖ ТЭГЖ ТАМАД ОЧООД ЯАХАВ ДЭЭ. ХАМГИЙН ҮНЭТЭЙ БАЯЛАГ ЧИНЬ ТАНЫ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД ГЭДГИЙГ Л ОЙЛГО. БҮХ АВТОБУСНУУДАД ДАРУЙХАН СУУРИЛУУЛАРАЙ.
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    2 цаг 9 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    3 цаг 36 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    4 цаг 6 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    4 цаг 23 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    4 цаг 25 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    4 цаг 31 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    4 цаг 48 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    5 цаг 31 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    5 цаг 36 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    6 цаг 13 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    6 цаг 36 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    7 цаг 20 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    8 цаг 37 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    8 цаг 51 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    9 цаг 20 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    9 цаг 24 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    9 цаг 39 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    9 цаг 49 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    10 цаг 2 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    10 цаг 26 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК