Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Буяннэмэх: Хужирбуланд газрын маргаанаас болж уйлж, дуулсан, хөөгдсөн хүмүүс их байна

2014-5-20
0
ЖИРГЭХ
Төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалдаг Захиргааны хэргийн шүүх хэмээх байгууллага манай улсад байгуулагдаад 10 жил өнгөрчээ. Судалгаанаас үзвэл энэ шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 60 орчим хувь нь иргэдийн талд гарсан байдаг. Иймээс ч арван нас хүрч буй Захиргааны хэргийн шүүхэд олон нийт ам сайтай байдаг биз ээ.
DSC05917    Төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалдаг Захиргааны хэргийн шүүх хэмээх байгууллага манай улсад байгуулагдаад 10 жил өнгөрчээ. Судалгаанаас үзвэл энэ шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 60 орчим хувь нь иргэдийн талд гарсан байдаг. Иймээс ч арван нас хүрч буй Захиргааны хэргийн шүүхэд олон нийт ам сайтай байдаг биз ээ.

Тийм иргэдийн нэг болох Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны иргэн Х.Буяннэмэх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханджээ.

-Та Захиргааны хэргийн шүүхэд ямар асуудлаар хандсан юм бэ?

-Би Говь-Алтай аймгийн хүн. Одоогоос арваад жилийн өмнө хотод орж ирсэн. Хотод ирснийхээ дараа 3-4 жил айлын хашаанд амьдарсан юм. Ажлын маань охин Хужирбуланд гэрийнх нь ойролцоо аятайхан газар байна гэж хэлснээр тэнд 0.5 га газарт хашаа хатгасан. Тэнд нийтэд газар олголт хийж байсан юм л даа. Айлууд очиж буугаад л газрынхаа албанд хандаж байсан. Тухайн үед газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Өлзийхишиг гэдэг хүүхнийг аваачиж үзүүлээд кадастрын зураг хийлгэн хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар бүрдүүлж, газар өмчлөлийн маягт бөглөж хүсэлт гаргасан. Гэвч гэрчилгээ нь гараагүй, төдийд өдийд ир гээд хүлээгдээд байсан. Гэтэл тэр газар зохион байгуулагч  2010 онд ажлаасаа гарахдаа манай газарт өөр хүний нэр дээр гэрчилгээ гаргуулсан байсан. Дараа нь газар зохион байгуулагчаар ажилд орсон Оюунбилэг гэж охинтой уулзаад “Манай энэ газарт яагаад өөр хүний нэр дээр гэрчилгээ гаргасан юм бэ” гэсэн чинь “Танай газар дээр чинь давхцал байхгүй, өөрсдөд чинь гэрчилгээ олгож өгнө” гэсэн юм. Тэгээд бүтэхгүй байсаар байгаад газар дээр минь Бадам овогтой Бямбачулуун гэдэг хүний нэрээр бүр өмчлөлийн гэрчилгээ гарсан. Энэ хооронд газар зохион байгуулагч дахиад солигдож,  Мөнх-Эрдэнэ гэж залуу болсон. Түүн дээр очтол “Таны хөөцөлдөж байгаа газарт ийм гэрчилгээ гарсан байна” гээд. Газраа алдахгүйн тулд хандаагүй байгууллага, уулзаагүй хүн байхгүй. Тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүддээ хүртэл өргөдөл өгсөн. Газар өмчлөлийн талаар захирамж гаргасан Дүүргийн Засаг даргатай уулзтал Нийслэлийн Засаг дарга дээр ор гэсэн. Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх нь шүүхэд хандахыг зөвлөснөөр Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан юм.

-Та хашаагаа хатгачихаад газрын өргөдлөө өгчихөөд байхад яагаад өөр хүний нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гарсан юм бол?

-Ер нь газар зохион байгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон л гэж боддог. Бид “Энэ хүмүүс чинь өдөр болгон л солигдож байдаг юм уу, манай газрыг тодорхойлоод өгөөч” гэхээр гэрчилгээ авсан гэх хүмүүсийн тухайд ерөөсөө кадастрын зураг байхгүй болохоор зүгээр захирамжинд оруулаад л гэрчилгээ гаргасан байдаг. Манай Хужирбуланд асар олон айлын газар дээр ийм асуудал гарсан. Би энэ газраа хөөцөлдөх явцад  Хужирбулангийн голдуу уйлсан дуулсан, газраасаа хөөгдсөн, нүүлгүүлсэн, буулгуулсан маш олон хүнтэй таарсан. Газар зохион байгуулагч нь “зарчихаад” өөрөө дүүрэг хэсээд явчихдаг юм шиг л санагдсан.

-Та дүүтэйгээ хамт шүүхэдсэн гэсэн байх аа?


-Тийм ээ, дүү О.Олзбаатарынх манайх хоёр хамар хашаа юм. Манай газрыг “булааж” авсан хүмүүс бидний хоёулангийнх нь хашааг нураасан. Бас хажуу талын 2 айлын газар гээд нийт 4 айлын газрыг авсан байдаг.

-Дүүгийн чинь хашаа бас Бямбачулууны нэр дээр өмчлөл гарсан байсан гэж үү?

-Үгүй ээ, дүүгийн газарт Отгонсүрэн, хойд талын айлын газарт Насанжаргал гэдэг нэрээр гэрчилгээ гарсан. Тэгээд Бямбачулуун, Отгонсүрэн, Насанжаргал нараас Мөнхтайван гэх залуу худалдаад авчихсан байдаг юм. Урд талынх болохоор нэг айл 5 жил амьдарсан газар байсныг хэнээс ч худалдаж аваагүй мөртлөө гэрчилгээ нь Мөнхтайваны өөрийнх нь нэр дээр 2013 онд гарсан байдаг. Мөнхтайван нь нэг төсөл дээр ажилладаг, өөрөө тэнд 8 айлын газартай, мөнгөтэй хүн л дээ.

-Тэр хүнд та нарын хашааг авах ямар шаардлага байсан юм бол?

-Хүмүүс сувилал байгуулах зорилготой гэж л ярьдаг юм байна лээ. Миний ээж 70 гаруй настай, бидэнтэй хамт амьдардаг юм. Ээж “Хүү минь, ийм том газартай байж бидний алга дарам газраар яах нь вэ. Бид хаанаа амьдрах вэ” гэсэн чинь “Манай газар. Бид авсан юм. Нүүлгэж л таараа” гэж хэлсэн гэдэг.

-Та түрүүн хашааг чинь нураасан гэж ярьсан уу?

-Тийм ээ, нэг өдөр модон хашааг маань хүмүүс авчраад хэмхчиж буулгасан. Нөхөр бид 2 ажилдаа явсан байсан. Ээж, бас дөнгөж төрчихсөн нярай хүүхэдтэй охин минь гэрт байсан юм. Охин сандарч утасдаад, настай ээжийн минь даралт хөдлөөд хэцүү юм болсон. Ээж маань хотод орж ирээд 3-4 жил л болж байсан. Гэртээ байхад нь хашааг нь хэмхчээд эхлэхээр өндөр настай хүн айж цочилгүй ч яах вэ дээ. Угаасаа зүрх муутай, дээр нь даралт нь ихсээд, маргааш нь түргэн дуудаад хүнд байсан. Одоо ч тэр үеэ санахаар их хямардаг юм.  Би хүнсний технологич мэргэжилтэй, нэг компанид ажилладаг, нөхөр маань жолооч. Цалингаас цалингийн хооронд л амьдардаг хүмүүс. Өөрсдийнхөө хэмжээнд багагүй мөнгө зараад хоёр өрөөтэй жижигхэн тоосгон байшин барьсан байсан. Нэг залуу бүр “Танай энэ хашааг чинь бульдозероор түрнэ, манайх газраа авбал танай энэ байшин чинь манайх шүү” гэж доромжилсон. Тэгээд модон хашааг буулгаад оронд нь блокон хашаа өрсөн.

-Хашааг чинь буулгачихаар та нар хаана хандсан бэ?

-Бид Захиргааны хэргийн шүүхэд хандчихсан байхад ийм явдал болсон. Хэргийг хянаж байсан шүүгч Э.Лхагвасүрэнд манай хашааг буулгаж байгаа талаар мэдэгдсэн. Шүүгч хэрэг үүсгэх явцад тухайн газартай холбоотой ямар нэг үйл ажиллагаа явуулахыг зогсоодог юм билээ. Үүний дагуу шүүхээс захирамж гарсныг тэр хүмүүст өгсөн ч хэд хоногийн турш блокоо өрсөн. Газар зохион байгуулагч Мөнх-Эрдэнэ очоод “Та нар айлын газрыг ингэж болохгүй” гэсэн чинь өөдөөс нь доромжлоод машин руугаа аваад орсон.   Мөнх-Эрдэнэ гэдэг тэр залуу жирийн иргэд бидний талд ажилласан, шударга хүн гэж байдаг л юм билээ.

-Та нар ингэж маргаж байхаар өөр газар авчихъя гэж бодсон удаа бий юу?


-Энэ маргаан гарахад манайх тэр газарт 3-4 жил болоод бүрэн төвхнөсөн байсан. Нэг жижиг байшинтай, хоёр гэр барьсан. Хашаандаа өөрийнхөө хэмжээнд таарсан жаахан ногоо тарьчихдаг. Бид амьдарч байгаа газрынхаа төлөө явахаас өөр гарц байгаагүй. Бүгдээрээ шийддэг газарт нь хандъя, гэр орноо буулгуулаад хашаа саваа эвдүүлээд байлтай биш гээд л зүтгэсэн дээ.

-Ингэхэд хөрш хоёр айл чинь газрынхаа асуудлаар шүүхэд хандсан уу?


-Хөрш хоёр айл маань саяхан л шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манайх шүүхэд хандсаныхаа дараа яаж ч шийдэгдээ билээ гэж бодоод энэ талаар тодорхой яриагүй байсан. Харин одоо тэдэнд итгэл төрж шүүхэд хандаад байгаа.

-Маргааны нөгөө тал чинь та нартай тохиролцъё гэсэн санал тавиагүй юу?

-Сүүлдээ хоёр, гурван жилийн турш зараач, тохиролцъё гэж гуйсан. Бид газраа зарахгүй, хаана амьдрах вэ гэж л хариу өгсөн.

-Та түрүүн “Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх шүүхэд ханд” гэсэн талаар ярьсан. Захирамж нь буруу гарсан байлаа ч Засаг даргад засах эрх байгаагүй гэсэн үг үү?


-Тийм засах эрхгүй л байдаг юм шиг билээ. Хуулийн зөвлөх нь “Захиргааны хэргийн шүүхэд ханд, уг нь танай талд асуудал шийдэгдэх юм байна” гэсэн. Захирамжийг шүүх л хүчингүй болгохоос биш, Засаг дарга өөрөө өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй гэсэн юм шиг байна лээ.

-Шүүхэд хандахдаа ялна гэдэгтээ итгэлтэй байсан уу?


-Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд 2012 оны 8 дугаар сард өргөдөл гаргасан. Яг үнэндээ итгэл муутай байсан. “Мөнгөтэй нь дийлдэг цагт та нар юу юм” гэж хашаа буулгасан хүмүүс хэлсэн болохоор ч тэр үү янз бүрийн л юм бодогдож байсан. Ямар ч байсан нэхэмжлэлээ гаргаад гар дээр байгаа материалуудаа өгсөн.Ер нь голдуу шүүгчийн туслах Мөнхдаваа гэдэг залуутай л уулзаж материал бүрдүүлж өгч байсан. Хааяа нэг ирж уулзахад асууж лавлаж их эелдэг харилцаж байсан. Ядарч яваа хүнд сайхан харилцаа ч итгэл төрүүлдэг юм билээ. Анхан шатны шүүх хуралдаан бололгүй хэд хэдэн удаа хойшилж 2013 оны 1 дүгээр сард л шийдэгдсэн.

-Хурал яагаад хойшлоод байсан юм бэ. Танд тэр үед ямар сэтгэгдэл төрж байв?

-Нөгөө тал нь баримтаа гаргаж өгөхгүй, заримдаа шүүх хуралдаан хойшлуулъя гэсэн хүсэлт тавиад байсан учраас их удсан. Тухайн үедээ ч шүүхэд ялна гэж худлаа юм байна, нөгөө мөнгөтэй хүмүүс нь очоод шүүгч нартай ярьчихдаг юм байлгүй гээд би ч, манай нөхөр ч, манай дүү ч итгэл муутай байсан.

-Шүүхэд итгэх итгэл танд хэдийнээс төрж эхэлсэн бэ?

-Ерөөсөө эхний шатны шүүх хурлын дараа итгэл төрж эхэлсэн. Шийдвэр гарсны дараа л ард түмнийхээ, иргэдийнхээ төлөө явдаг шударга шүүх гэж байдаг юм байна гэж баярласан. Гэхдээ бас дараагийн шатны шүүхүүд яах ч юм билээ гэсэн эргэлзээ байсан. Баримтад тулгуурлаж шийдсэн юм чинь бид дахиад л ялах байх гэж бодож байсан ч нөгөө тал маань нөлөө бүхий мөнгөтэй хүн учраас айдас байсныг нуухгүй. Бүх шатны шүүхийн шийдвэр манай талд гарснаар сэтгэл амарсан. Сүүлдээ нойр ч хүрэхээ больсон байсан шүү. Шүүхийн шийдвэр яаж гарах бол, хашаагаа хураалгачихвал арав гаруй ам бүл минь хаана очих билээ гээд байнга л шаналгаатай. Нөгөө тал маань нэг хэсэг манай хашаанд гэр бариад ажилчдаа байлгасан. Тэр үеэр бүр ч хэцүү байсан.

-Хашаанд чинь бүр өөр хүмүүсийг амьдруулсан юм уу. Та тэгээд цагдаад хандаж болоогүй юу?

-Тийм ээ, “манай хашаа” гээд дотор нь гэр барьж, ажилчдаа нэг сар хэртэй  байлгасан. Архи дарс уусан янз бүрийн хүмүүс хашаанд байхаар нялх нойтон хүүхэдтэй, настай хүнтэй манайх шиг айлд бол хэцүү юм билээ. Цонхоор хараад л “Нөгөөдүүл чинь ирж байна, явж байна” гээд айж ичихээс өгсүүлээд асуудал гарна. Тэгж байгаад тэр ажилчид нь гэрээ хаячихаад явсан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа л гэрээ нэг юм авсан даа. Цагдаа энэ тэрд хандаагүй ээ, шүүх л нэг тийш нь шийдэх байх гэж итгэж хүлээсэн.

-Захиргааны хэргийн шүүхийн мэргэн шийдвэрийн ачаар танай асуудал шийдэгджээ. Та ингэхэд шүүгчдээ баярлалаа гэж хэлсэн үү?

-Хэлж амжаагүй. Энэ ярилцлагаар далимдуулаад Э.Лхагвасүрэн шүүгчид баярлалаа гэж хэлье. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон Б.Хажидмаа, Д.Зоригтбаатар шүүгч нарт ч бас талархсанаа илэрхийлмээр байна.

-Давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд ямар шүүгчид орсныг та мэдэж байна уу?


-Нэрийг нь мэдэхгүй. Гэхдээ энэ хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд орсон бүх шүүгчдэд, Захиргааны хэргийн бүх шатны шүүхэд баярлалаа. Иргэд бид шүүхээр явдаггүй, хэл ам хийх хэцүү, бас цаг хугацаа алдана гэдэг үүднээс өөрийн эрх ашигтай холбоотой зарим зүйлийг орхигдуулдаг тал байдаг. Захиргааны хэргийн шүүх үнэхээр ард түмнийхээ эрх ашгийг хамгаалдаг юм байна гэдгийг биеэр үзлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    35 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2 цаг 0 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 23 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 49 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 3 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 28 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 58 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 33 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 51 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 57 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК