Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Ундрахгэрэл: Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь багш нэг бүрийн зорилго болсон

2014-5-20
0
ЖИРГЭХ
Бид боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн үр дүнг сурвалжлахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Хөтөл” дунд сургуулийг зорьсон юм.
Snapshot_2014-05-20_102754Бид боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн үр дүнг сурвалжлахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Хөтөл” дунд сургуулийг зорьсон юм. Сургуулийн багш нарын хэлсэнээр энэ сургуулийн Биологийн багш С.Ундрахгэрэл хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр хамгийн сайн ажиллаж байгаа гэсэн юм. Тиймээс бид түүнтэй цөөн хором ярилцаж, санаа бодол, сургалтын арга барилаас хуваалцсанаа хүргэе.    
 
-Багш хүн хүүхдүүдтэй ээж, ааваас нь өөрцгүй ойрхон байж, тэдний зүрх сэтгэлийг сонсох хэрэгтэй гэж олон хүн хэлдэг. Тиймдээ ч хүүхдүүдэд багш хүний үлгэр дуурайл, тэдний үг хамгаас үнэ цэнтэй байдаг гэж боддог. Та үүнтэй санал нэгдэх үү?


-Сурагчид, залуу үе, шинэ техник технологиос хоцролгүй, шинэ ном, сэтгүүл авч унших дуртай. Мэргэжилтэйгээ холбоотой шинээр гарсан номоос ер  хоцрохгүй ангидаа аваад тавьчихдаг. Хааяа засарлагаанаар харна. Харин сурагчид маань багш ямар гоё ном авсан юм бэ? гээд дууриагаад, нөгөө номыг сонирхон уншдаг. Мөн мэргэжилийн багш нарын дунд зохиогддог олимпиад уралдаанд дээгүүр байрт орох нь багш хүний сурагчдадаа үзүүлж байгаа том үлгэр дуурайл гэж боддог. Миний аливааг сурах мэдэх чин хүсэл, тасралтгүй хөгжих гэж хичээж буй зүтгэл ч гэсэн сурагчдад маань үлгэр дуурайл болдог байх гэдэгт итгэлтэй байна. Мэдээж багш хүн сурагчдынхаа ах, эгч, аав, ээж, найз, туслагч нь байж л түүнийг амжилт руу чиглүүлнэ шүү дээ. Тийм болохоор би аль болох сурагчидтайгаа ойр байхыг эрмэлздэг. Тэгэж ч чаддаг гэж боддог.

- Та хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд ямар арга зүй ашигладаг вэ?              

- Би "Хөдөлмөрлөж чадвал заавал амжилтанд хүрдэг" гэдгийг хүүхдүүддээ ойлгуулахыг хичээдэг. Тиймдээ ч аль болох хоцрогдож байгаа хүүхдийг сонгож, тэдэнтэй тулж ажиллан, давтлага өгч байгаад заавал амжилтанд хүргэхийг хичээдэг. Амжилттай байгаа найзыгаа хараад өөртөө итгэлгүй байсан нэг нь өөртөө итгэж, илүү чармайж хичээнэ. Өөрөөр хэлбэл би сурагчиддаа сурах арга барил төлөвшүүлэхэд нь тусалдаг. Багш хүнд зааж, ойлгуулах арга гэж байдаг шиг сурагчид ч гэсэн сурах арга барил байх ёстой. Өөртөө илүү сонирхолтой, амар аргыг олох хэрэгтэй. Тэгэж олоход нь багш чиглүүлэх, дэмжих үүрэгтэй. Ер нь бол одоо багш нь хүүхдүүдийн дарга биш туслагч байх нь зөв юм байна гэсэн чиглэлээр ажиллаж байна. Тэр нь ч үр дүнгээ өгч байгаа. Тэгээд сурах аргатай болсон хүүхэд цаашид өөрийгөө хөгжүүлээд мэдлэгээ улам баяжуулж чаддаг гэж боддог.  

-Тэгэхээр багш хүн ямар байх ёстой вэ?


-Би өөрийгөө хүүхдүүдгүйгээр төсөөлж чадахгүй. Зуны амралт надад урт санагддаг.  Хурдхан л сургууль ороосой гэж боддог. Хүүхдүүдтэйгээ бужигнаад тэдэнтэйгээ зэрэгцээд сураад явна гэдэг хамгийн их аз жаргал. Багш хүн хүүхдүүдийн орчинд байгаа бол хүүхэд шиг л байх ёстой, яг л тэдэн шиг сэтгэх хэрэгтэй. Аливаа зүйл тохиолдоход заавал би хүүхэд байхдаа яаж байлаа, миний хүүхэд байсан бол яах байсан бэ гэж боддог. Тэгж байж л багш хүн хүүхдүүдтэй илүү ойр байж, ойлгож чадна. Энэ сургуульд ажиллаж эхэлсэн түүх их сонин. Анх намайг ажилд ороход миний мэргэжлийн орон тоо байгаагүй. Тиймээс жирэмснийхээ амралтаа авсан Математик, Физик, Монгол хэлний багш нарын оронд шалгалт өгөөд гурван жил ажилласан. Гол нь надад багшлах  чин хүсэл байсан. Тэгээд гурван жил өөр багшийн оронд ажиллаж байгаад  би өөрөө жирэмсний амралт авах болсон. Амралтаа аваад  гэртээ байтал,сургуулиас дуудаад "Заах аргач" зэрэг олгосон.  Дөнгөж сургуулиа төгсөөд гуравхан жил ажилласан намайг хамт олон минь үнэлсэнд үнэхээр сайхан санагдсан. Тиймээс тэр үйл явдал миний зүрх сэтгэлд тодоос тод сайхан дурсамж үлдээсэн.

- Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж болохоор байна уу? Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, багшийн ажлыг үнэлэх дүгнэх журам, багшийн заах арга зүйн шинэчлэл гээд л...


- Багш хүн бүрийн зорилго хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх шүү дээ. Ямар ч багш ангийнхаа 30 хүүхдийн гурван онцыг нь дэмжээд үлдсэнийг нь өөрсдөө мэдэг гээд орхихгүй. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд заах арга маш чухал. Эхлээд хүүхдүүдээ оношилж, тодорхойлно. Дараа нь хүүхэд бүрийн сонирхолд нийцэхүйц, сонирхолтой байдлаар хичээлээ явуулахад л бүгд аяндаа хичээлдээ дур, сонирхолтой болоод ирнэ. Үүнийг л шинэчлэлийн бодлого бидэнд ойлгуулсан. Шавь нараа жигд хөгжихийг харах бол багш хүний хамгийн том аз жаргал шүү дээ. Шинээр батлагдсан журмууд ч гэсэн манай багш нарт таалагдаж байгаа. Гол нь багшийн ажлыг цаасаар биш хүүхдийн ахицаар үнэлнэ гэдэгт багш нар үнэхээр баяртай байгаа. Гол нь шударга байгаасай л гэж хүсч байна. Сайн ярьдаг нь биш сайн ажилладаг нь ажлаа үнэлүүлээд урамшууллаа аваад явна гэдэг бол маш зөв.  

-Төгсөөд явсан шавь нартайгаа хэр холбоотой байдаг вэ?


-Ер нь бараг л бүгдтэй нь холбоотой байдаг даа. Саяхан нэг шавь маань ярьж байсан."Багшаа би үлгэр домог шиг амьдарч байна. Ингэж сайхан амьдарч байгаа минь тантай холбоотой шүү" гэж байсан. Тэр охин дунд сургуульд байхдаа өөртөө итгэлгүй, даруухан охин байсан. Группт байдаг ээжтэйгээ хамт амьдардаг байсан юм.Харин хичээлдээ жаахан тааруу ч гэсэн хачин гоё бүжиглэдэг. Тэр үед би "Хүн бусадтай зөв сайхан харьцаатай, зөв сэтгэлтэй байхад аяндаа л сайхан амьдрал ирнэ шүү" гэж хэлдэг байсан юм.Сайхан бүжиглэдэг юм чинь баар, энэ тэрд бүжиглээд буруу зам руу орчих вий л гэж  аминдаа сэрэмжлүүлж байгаа нь тэр. Харин одоо санаа зовж явсан шавь минь хэнээс дутуугүй сайхан амьдарч яваа. Энэ мэтчилэн олон олон шавь нартай минь холбоотой түүх, миний амьдралаар дүүрэн байна даа.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    42 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    1 цаг 5 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    3 цаг 31 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    4 цаг 46 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    5 цаг 26 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    5 цаг 40 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    6 цаг 10 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    6 цаг 40 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    21 цаг 9 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    22 цаг 15 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    22 цаг 33 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    22 цаг 39 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    22 цаг 58 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    23 цаг 5 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК