Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Бат-Үүл: Автобусанд шинэ дүрэм мөрдүүлнэ

2014-5-21
0
ЖИРГЭХ

14052101Иргэдээ сонсох 11-11 төвд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оролцож иргэдийн сонирхсон асуултад хариулсан ийн хариуллаа.

-Газар өмчлөлийг хэрхэн явуулж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг өнгөрсөн оны хоёрдугаар сард УИХ-аар баталсны дагуу НИТХ-ын шийдвэрээр төлөвлөлт хийгдсэн 52 байршилд газар өмчлөхөөр болсон. Одоогийн байдлаар 1.3 сая иргэдийн 93.000 нь газраа өмчилсөн байна. Үлдсэн иргэддээ чирэгдэл үүсгэхгүйн тулд  захиалгыг цахимаар авч байна. Гэхдээ  шийдвэр гарсан өдрөөс өмнө Улаанбаатар хотын харъяат болсон иргэд хүсэлт гаргах эрхтэй.

-Яармагийн зам наадмаас өмнө ашиглалтад орох уу?


-Бүтээн байгуулалтын хувьд энэ жил 230 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөр дулаан бохирын асуудлыг шийдэх, зам тавих, уулзваруудыг өргөсгөх, “Гудамж” төслийг үргэлжлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ. Тухайлбал ойрын үед Богд уулын араар зам тавих, мөн улсын баяр наадмаас өмнө Яармагийн замын сүүлийн хучилтыг тавих зэрэг ажлууд хийгдэж байна. 

-Авто замаас гадна явган хүний зам талбайг засаж тохижуулах хэрэгтэй байгаа. Үүнд ямар ажил хийгдэж байна вэ?


-Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний зам талбай хийгдээгүй газруудад шинээр зам, гарцуудыг  хийж байна. Гэхдээ зам барилгын ажлыг аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүй байх үүднээс урьдчилан мэдээлэл өгч байгаа. Түүнчлэн Нийслэлийн гудамж талбайг цэцэрлэгжүүлэх ажлыг эрчимжүүлж өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их цэцэгжүүлэлт ногоон байгууламж тарих, Туул голын эрэг дагуу аялал зугаалгын бүс бий болгохоор төлөвлөж байгаа ба энд дугуйн зам, худалдаа үйлчилгээний газруудыг нээхээр төлөвлөөд байна.

-Баянхошууны гэр хороолол хэзээ дахин төлөвлөлтөд хамрагдах бол?


-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийслэлийн бүхий л хэсгийг дэд бүтцээр бүрэн хангаж дуусгана. Ингэснээр 80-100 мянган орон сууц ашиглалтад орох юм.

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Нийтийн тээвэр, авто зогсоолын хувьд ч багагүй шинэчлэлтийг хийж байгаагийн дээр зогсоолын хомсдолыг арилгах зорилгоор газар доорх зогсоол, автомашины давхар зогсоол барихыг дэмжиж байгаа. Ирэх намраас компанийн ашгийг бус иргэдийн тав тухтай зорчих эрхийг эрхэм болгож нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явах, мөн суудлын тооноос гадна 10- аас илүү хүн тээвэрлэхгүй байх зэрэг заалтуудыг мөрдөхөөр болж байгаа.

- Эзэмшлийн эрхтэй газрыг өмчлөл рүү шилжүүлэх боломжтой юу?

-0.7 га дотогшоо газар бол эзэмшлийг  өмчлөл рүү шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

-Хогны уут тарааж ашиг олж байна гэсэн шүүмжлэл бий. Энэ тухайд?

-Хогны уутыг Эрээнээс авчраагүй. Үндэсний үйлдвэр хийж байна. Эндээс нэг төгрөгийн ч ашиг олоогүй. Харин ч ажлын байр бий болох хөшүүргийг нэмэгдүүлсэн.

-Нийслэлчүүддээ хандаж юу хэлэх вэ?

-Хог хаягдал бол хотын нэг номерын асуудал. Хамгийн их бохирдуулагч нь хүн олон саяар нэг дор цуглаад ирэхээр мэдээж хэрэг бохир үйлдвэрлэгдэнэ. Энэ тал дээр бид тэмцэж байна. Хаа байсан Солонгосын иргэн хогны уут бариад хог цэвэрлэж байгааг хараад ичих юм. Энэ чинь бидний гэр шүү дээ. Айлын хүн ирээд хог цэвэрлэнэ гэдэг бол байж боломгүй. Тиймээс хотын иргэд хоноцын сэтгэлээр хандаж боломгүй юм. Сэтгэлгээгээ өөрчилж хотын хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэе.

-Мөнгө хуримтлуулж орон сууцанд орж чадахгүй байна. Залуу гэр бүлд орон сууцны зээлийг орох байрыг нь барьцаалаад 100 хувийн лизингээр олгох боломж  бий юу?


-Цалингийн орлогоос өөр хуримтлалгүй хүмүүст зориулан орон сууцны шинэ хөтөлбөр гаргахаар ажиллаж байна. Орон сууцны санд  мөнгөө хийгээд 3-5 жилийн дараа лизингээ төлөөд явах нөхцөл бүрдүүлнэ. Тогтмол сарын орлоготой хүн бүхэнд зориулсан эл хөтөлбөрийг ирэх 6 дугаар сард НИТХ-аар хэлэлцэнэ. Тиймээс удахгүй захиалга авч эхэлнэ.

- СӨХ сайн ажиллахгүй байна. Гомдлоо  хаана гаргах вэ?

-СӨХ бол цэвэр иргэдийн байгууллага юм.  Тиймээс оршин суугчид ажиллаж чадахгүй байгаа даргаа  солих нь тэдний эрх. Хуралдаад л асуудлыг шийдэх хэрэг. Үүнд бид хөндлөнгөөс оролцох боломжгүй. Хүмүүс СӨХ-ын төлбөр өндөр байна гэдэг. Оршин суугчид өөрсдөө  төлбөрөө  тогтоох бүрэн эрхтэй шүү дээ.

 -Гэрлэх ёслолын ордны хашаа болон хашааны гадна явган хүний зам байхгүй. МАХН-ын байрны урд хэсэгт авто машиныг дуртай газраа тавьж байна. Энд хүн явах зам талбай алга. Замын цагдаагийн газарт энэ асуудлаар хандсан ч нэмэр алга байна?

-“Гудамж” төслөөс гадна “Хашаа” арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Яг үнэндээ мөнгө төлж байвал миний эрх гэсэн бугшмал үзлийг зогсоох гэж үйлээ үзэж байна.Нийтийн эзмшлийн талбай дээр барьсан барилгыг буулгах ажлууд шүүх дээр очоод унах тал бий. Дүүргүүдэд явган хүний замыг сайжруулах ажлыг өрнүүлж байна. Гэхдээ өргөс авсан юм шиг нэг өдөр бүх ажлыг хийчихгүй юм.

-Машины зогсоолын асуудлыг нийслэлээс цаашид хэрхэн шийдвэрлэх вэ. Төрийн байгууллагуудын гаднах зогсоолоос мөнгө авдаг болсон нь хэр оновчтой хувилбар юм бол?  

-Төрийн байгууллагын гаднах зогсоолоос олсон мөнгөний 20 хувийг тухайн байгууллагад нь өгч байгаа. Өмнө нь төрийн байгууллагынхны машин эгнэчихсэн учраас иргэний машин орох боломжгүй байлаа. Энэ байдал эрс өөрчлөгдсөн. Дэлгүүрийнхэн гаднаа машинаа тавьчихвал хүн үйлчлүүлэх үү гээд  асуудал үүснэ. Түүнтэй агаар нэг юм.

-Кадастрын компаниудын цэг тогтоох үнэ өндөр байна. Үүнийг шийдвэрлэх боломжтой юу?

-Кадастрын үнийг ихэсгэх, багасгах асуудал миний хэрээс хэтэрсэн ажил. Кадастрын  бүртгэлийн үнийн асуудлыг хуулиар шийднэ. 

-Гадуур зэрлэг ноход их байна. Устгах ажлыг хэр хийж байна вэ?


-Нохойг буу шийдэм бариад хүүхдүүдийнхээ дэргэд устгадаг явдлыг халж байгаа. Баянзүрх дүүрэгт нохой хорьдог тусгай байр барьж байна.  Амьтныг зовоохгүйгээр устгал хийх аргыг хэрэглэнэ. Мөн айлын нохой өмнө нь устгалд орчихдог тал байсан. Тэгвэл  Баянзүрх дэх нохой хорьдог газраас олж авах боломжтой.

-Та нийслэлийн ногоон байгууламжийг хангалттай гэж үзэж байна уу?

-Энэ онд  ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн хүрээг хоёр дахин нэмэгдүүлнэ. Хүмүүс ногоон байгууламжид их мөнгө зарцуулж байна гэж шүүмжилдэг. Иргэдэд эерэг сайхан сэтгэгдэл төрүүлж тав тухыг хангахын тулд үүнд мөнгө хайрлах хэрэггүй. Наад зах нь хүмүүсийг хүмүүжүүлж байна. Зүлгэн дээр гишгэхээ больсон гээд хүмүүст хотын хүмүүжил суулгаж байна. Тоосжилт багаслаа. 2020 он гэхэд манай байгууламж бусад хотын жишиг рүү очно. Түүнчлэн Туул голын доторх ногоон байгууламжид барилга барьж байгааг зогсоосон. Энэ асуудал шүүх дээр явж байна. Туул голын далан  дотор аялал жуулчлалын бүс байгуулахаар ажиллаж байна. Мөн Яармагийн хадан хошуунаас Баянзүрх хүртэл дугуйн замтай болно. Ингэснээр иргэд тав тухтай орчинд зугаалах нөхцөл бүрдэнэ.  Зүгээр салхилах биш хүүхэд залууст  байгаль экологийн чиглэлээр боловсрол олгохоос эхлээд олон ажил өрнүүлнэ.

-Зурагтаас Гандан руу уруудахад явган хүний зам гаргах уу?


-Явган хүний замгүй газруудад байгаа барилга, айлуудыг газраа чөлөөлөхийг мэдэгдэж байгаа. Зурагтаас Гандан руу уруудахад явган хүний зам барина.

-Утааны асуудал хүнд байгаа энэ үед барилгажилтад анхаарч байгаа нь сайн хэрэг. Нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хичнээн орон сууц ашиглалтад орох вэ?

 -Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 80-100 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна. Нэг иргэн л газраа чөлөөлөхгүй бол тэр ажил зогсох учраас энэ нэлээн амаргүй ажил. Хашааны эзэн хөрөнгө оруулагч хоёр тохирох замаар өрнөж буй ажил юм. Арай гэж тохироод ажил явж байтал дунд нь улс төр орж нэрмээс болж байна. Ер нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил Гинессийн номонд орохоор хурдтай явж байна.  Япон ийм алыг хийхийн тулд 16 жил зарцуулсан байдаг.

-100 айлын барилгын захыг хэзээ нүүлгэх вэ?


- Эхний ээлжинд авто худалдааны төвийг нүүлгэнэ. Налайх руу барилгын захыг удахгүй нүүлгэхээр бэлтгэл ажлуудыг хийж байна. Налайхад барилгатай холбоотой төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлнэ.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.26.194.14)
    duu chimee bagasgah hamgaalalta narni zamiin daguu bushuu bariach ee wagon n dungeneed mashin pijigneee laitaima
    2014 оны 05 сарын 22 | Хариулах
  • ичээч батүүлээ чи.худал ярьж шоудахаа боль. (103.10.23.35)
    автобусанд бүгд сууж 10 илүү хүн зогсож явбал чи жолоочийг торгох уу,илүү зогсож яваа иргэнийг торгох уу.батүүл чи шудрага хүн мөн үү.багшийн дээдийн буудлын ард сонор плаза гэж явган хүний зам дээр барьсан байшин чиний хүүхдийн байшин мөн биз.тэр байшингаа хамгийн түрүүнд жишээ болгож нураагаарай
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.194.15)
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • зочин (183.177.97.21)
    худлаа ярихаа больж ажлаа хийх болоогүй юу бат үүл гуай ичих булчирхай өөрт чинь байна уу. өмнөх засаг даргын төлөвлөсөн бүх ажлыг авч бэлэн зүйл дээр жаал тонгочих шив дээ. одоо өөрийн толгойгоор ажиллах болсон доо
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    3 цаг 57 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    5 цаг 24 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    5 цаг 54 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    6 цаг 11 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    6 цаг 13 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    6 цаг 19 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    6 цаг 36 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    7 цаг 19 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    7 цаг 24 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    8 цаг 1 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    8 цаг 24 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    9 цаг 8 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    10 цаг 25 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    10 цаг 39 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    11 цаг 8 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    11 цаг 12 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    11 цаг 26 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 37 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    11 цаг 50 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    12 цаг 14 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК