Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Даваасүрэн: Багшийн нэг оноо бол хамгийн үнэтэй оноо гэж ойлгодог болчихсон

2014-5-23
0
ЖИРГЭХ
Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг жигд хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна.
IMG_2928Шинэчлэлийн Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг жигд хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тэгвэл энэхүү шинэчлэлийг гардан гүйцэтгэгч, боловсролын чанарт ахиц авч ирэх хамгийн чухал хүмүүс бол багш нар. Тиймээс бид өдөр тутмын ажлаа хийж яваа жирийн л нэгэн багш нартай уулзаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой юу? Энэ шинэчлэлүүд үнэхээр үр дүнтэй байна уу үгүй юу гэдгийг асуун уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад 17 дугаар сургуулийн математикийн багш Н. Даваасүрэнтэй ярилцлаа.

-Та хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхдээ яаж ажилладаг вэ?

-Би улсын байгууллагад 25 жил багш мэргэжилээрээ ажиллаж байна. Сүүлийн хэдэн жил хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн төлөө гэсэн уриан дор ажиллаж байна. Миний хувьд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхдээ тухайн нэг цагийн хичээл дээр хүүхэд юу хийсэн байна. Юуг хийгээгүй байна гэдгийг нь салгаж зааглаж өгөхийг зорьдог. Хамгийн гол нь хүүхэд  миний  заасан хичээлээр юу ойлгож цаашдаа ахиж ямар түвшинд хүрч байна гэсэн ахицыг нь л хардаг. Хичээл нэг бүр дээр хүүхдийг үнэлдэг. 40 минутын хичээл дээр 30 хүүхэдтэй ангийн хүүхдүүдийг үнэлэхдээ заавал би ганцаараа байх биш. Ангийнхаа сайн сурдаг 4 юмуу 5 хүүхдийг эхэлж өөрөө шалгачихаад дараа нь тэр 5 хүүхдээрээ үлдсэн хүүхдүүдээ шалгуулдаг. Хичээлийн төгсгөлд хэн яг юмаа хийж чадаж байна, оноогоо гүйцэд авч чадаж уу үгүй юу гэдгийг нягталдаг.  Жишээ нь Болд хийсэн зүйлээ огт үзүүлээгүй байх юм бол тэр өнөөдрийн хичээлээс юм ойлгоогүй  байна гэсэн үг.   Хүүхдийнхээ зорилгыг тодорхойлоод өгчих юм бол юу хийх ёстой гэдгээ мэдэж эхэлдэг. Зорилгогүй сурах ч юм шиг байх ч юм шиг байвал ерөөсөө ахиж дэвшихгүй. Хичнээн сайн хүүхэд байсан ч гэсэн орхигддог. Манай сургуулийнхан миний ангийн хүүхдүүдийг боломжийн сайн хүүхдүүд байдаг гэдгийг мэддэг. Зорилготой болчих юм бол хүүхэд ерөөсөө элдэв юманд орооцолдохгүй яг өөрийнхөө чиглэлээр яваад өгдөг. Зорилготой болгохын тулд маш бага юман дээр урамшуулж чаддаг юмыг заавал дөвийлгөж өгөх ёстой. Багаас нь чи ийм юм чаддаг юм байна. Энэ чинь чамд маш их түшиг болох юм байна гээд хүүхдийг магтаад өгчих юм бол хүүхэд өөрөө цаашаа төлөвшөөд явдаг. Буруу юм хийчихсэн байхад хүүхдэд ширүүхэн хандаж болохгүй. “Чи тэгчихсэн юм уу, тэр чинь надад таалагдахгүй байна. Болохгүй байна” гээд хэлчих юм бол хүүхэд  урам нь  хугараад  өөртөө итгэлгүй болоод байдаг. Тэгэхээр хүүхдийн чадварыг жижиг гэлтгүй үнэлж урамшуулж байх хэрэгтэй.

 -Хүүхэд бүрт тохирсон үнэлгээ өгөх амаргүй. Та хүүхдүүдээ хэрхэн үнэлдэг вэ?


-Хүүхдүүдээ үйлдэл бүхнээр үнэлдэг. Жишээлбэл нэг бодлого бодуулахаар өгөхдөө тэр бодлогыг бодох үйлдэл бүрээр нь үнэлнэ. Үйлдэл бүрт тавьсан оноо маань нийлээд нэг оноо л болно. Тэгээд хүүхдүүд маань Даваасүрэн багшийн нэг оноо бол хамгийн үнэтэй оноо гэж ойлгодог болчихсон.  Яагаад гэвэл нэг үйлдэл дээрээ алдчихсан байвал тэр нэг онооноос 0.1 ч юмуу хасаад явчихдаг. Хичээлийн цаг  дээр 5 оноо авсан хүүхэд бол хичээлд хангалттай сайн оролцсон гэсэн үг. 5 оноо авч чадаагүй хүүхэд дунд нь алдаад байна гэсэн үг. Чи санамсаргүй алдаа гаргаж байна, хянамгай хийхгүй байна гэсэн жижиг жижиг үнэлгээ өгөөд явчихдаг. Миний үнэлгээний арга бол эхлээд сайн 5 хүүхдээ үнэлчихээд бусдыг нь үнэлүүлэх, эсвэл бодлогоо бодчихоод самбарт хариуг нь биччихнэ. Тэгээд хүүхдүүд харилцан дэвтэрээ солилцоод шалгуулж болно. Миний хичээл заадаг ангийн хүүхдүүд бүгд улаан балтай. Та бүхэн өөрсдөө багш шүү гээд хэлчихээр яг багш шиг хажуу талынхаа хүүхдийг засаад сурчихдаг. Тэгэхээр би 30, 40 хүүхдийн дундуур явах шаардлагагүй болчихдог. Зэрэг шалгаад явахаар хичээлдээ сул хүүхэд нь ч гэсэн бусадтайгаа хамт хөгжөөд явчихдаг.  Өөрөө хүүхэд засах гэж байгаа хүн чинь зөв юм хийх гэж эрмэлздэг.

-Багш бүрийн заах арга өөр өөр байдаг. Таны  хамгийн шилдэг арга зүй юу вэ?


 -Хамгийн гол нь би шинэ хичээлийнхээ сэдэлээ зөв тавьж чаддаг. Жишээ нь параволын график байгуулъя гэхэд параволтой холбоотой амьдралд байгаа бүх юмыг харуулдаг. Энүүгээрээ би хоёр удаа нийслэлийн багш нарын ур чадварын уралдаанд түрүүлж байсан. Улсад нэг удаа түрүүлж байсан. Дүүрэгт зургаан удаа түрүүлж байсан.  Хамгийн гол нь хүүхдэд энэ мэдлэгийг яаж хялбараар өгөх вэ, энэ мэдлэг бодит амьдрал дээр хаана хэрэг болж байна гэдгийг эрж хайдаг.  Амьдрал дээр байгаа юмыг нь үзүүлэхээр хүүхэд маш сайн ойлгодог.  Магадлалын бодлого гэхэд шагай 4 өөрөөр бууна гэдгийг бүгд мэдэж байгаа болохоор 4 өөр үзэгдэл гэхээр хүүхдүүд сонирхоод сайн ойлгож авдаг.  Шинэ хичээл дээр нээрээ ийм юм байна гээд гайхширтал нь сэдлийг маш сайн үүсгэж чаддаг.  Энэ л миний хамгийн гол арга.  Нэг ойлгочихсон юмаа буцаагаад их хурдан мартдаг хүүхэд байна. Удаан мартдаг эсвэл тухайн үедээ ойлгочихсон мөртлөө маргааш нь огт ойлгоогүй юм шиг сууж байдаг хүүхдүүд байна. Тийм болохоор маш сайн дадлага, давтлага хэрэгтэй.

-Хичээлээс хоцрогдсон, ойлгоогүй үлдсэн хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг вэ?

-Хичээл хоцорсон тохиолдолд дандаа хүүхдүүдийг бие биеэнд нь туслуулдаг. Ойлгосон 10 хүүхэд нь ойлгоогүй 10 хүүхдэдээ заана. Бүр ойлгохгүй юм бол би өөрөө тэр хүүхдүүдтэйгээ ажиллана. Үнэнийг хэлэхэд захын хорооллын хүүхдүүдэд эцэг эхийн тавих анхаарал сул байдаг. Тийм учраас 37 хүүхэдтэй ангийн нэг улиралын дүн гарахад 20 нь A, B  аваад байдаг. Цаана нь 17 хүүхдийн дүн сул гарна.  Тэгээд л дараагийн улиралд тэр 17 хүүхдээс 3, 4 –ийнх нь дүнг дээш нь ахиулахын тулд ажилладаг.   Цөөн цөөнөөр нь ажилладаг. Хоёр ээлжээр хичээллэдэг учраас  17– ууланг нь аваад ажиллах цаг, анги олддоггүй,. Ангийнхаа онц сурлагатангуудтай хамтарч хүүхдүүдээ ахиулж явдаг. Ерөнхийдөө бол ангийн хүүхдүүд массаараа сайн байхад л анхаардаг.

-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг хэрэглэснээр ямар ахиц өөрчлөлт гарч байна?

-Өмнө нь би зөвхөн математикаа заагаад хүүхдүүд ойлгоод явбал болоо гэж боддог байлаа. Одоо хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг хэрэглэснээр хүүхэд миний хичээлээр хөгжинө дээрээс нь даасан ангийнхаа үйл ажиллагаа, бусад хичээлээс гадуурх үйл ажиллагааг зүй зохистой байлгах, бие дааж ажиллах чадвар, нийгмийн оролцоо нь хэр байна гээд олон талыг анхаарч ажиллах шаардлагатай болсон.  Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд эрс өөр болж байгаа. Янз бүрийн юманд оролцож нийгмийн идэвх нь сайжирч байгаа. Авъяас, ном хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа ажлууд бол хүүхдийг маш мундаг болгож өөрийн гэсэн байр суурьтай болгож байгаа. Хамгийн гол хүүхэд өөрөө сэтгээд , хүч хөдөлмөр гаргаад хийчихсэн юмандаа их дуртай байдаг.  Хүүхэд багшийгаа их дуурайдаг.    Нямбай бай, нямбай бай гээд хэлэхээр зэрэг хүүхэд маш их хөдөлмөр орж хийсэн юмандаа  дуртай байдаг.  Хүн чинь ер нь магтаал сонсож байж л хөгждөг юм билээ. Муу хэлүүлсэн хүн улам муу болоод байдаг. Тэртэй  тэргүй чадахгүй юм чинь гээд хойш суугаад байдаг. Бүх талын юманд хүүхдийг оролцуулж байх хэрэгтэй.

-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тал юу байна?


-Нэг их хүндрэлтэй зүйл байхгүй. Яахав бага ангийн хувьд хүүхдээ зүгшүүрлэх гээд хүндрэлтэй л байдаг байх.  Би ахлах анги учраас нэг их хүндрэл гараагүй.  Өөрсдөө биеэ даачихсан байдаг. Одоо энэ манай ангид байгаа номын санг хүүхдүүд маань өөрсдөө хийсэн.

-Хүүхэд бүр хөгжих боломж байна уу?

-Бүх хүүхэд зэрэг хөгжихгүй л дээ. Гэхдээ ангийн хүүхдүүдийн 70 хувь нь хөгжөөд ирэхээр бусад нь тэднийгээ дагаад хойш суухаа болиод идэвхитэй болчихдог. Дуурайгаад муу ч гэсэн, муухай ч гэсэн юм хийж л байдаг.  Манлайлагч 10 хүүхэд байхад ангийнхан тэр 10 хүүхдээ дагаад л явчихна. Багаар ажиллахад хүн л болсон хойно заавал нэг тус дэм байдаг. Ядаж нэг цаас эвтэйхэн наачихдаг ч юм уу.  Багш хүүхэдтэй нэг түвшинд харьцаж чадвал бусдыгаа дагаад зугуухан хөгжиж л байдаг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    43 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    1 цаг 7 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    3 цаг 33 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    4 цаг 47 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    5 цаг 28 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    5 цаг 41 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    6 цаг 11 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    6 цаг 41 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    21 цаг 11 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    22 цаг 17 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    22 цаг 35 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    22 цаг 41 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    22 цаг 59 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    23 цаг 7 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК