зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Валют өсөхгүй гэдэг үнэн байх

2014-5-29
0
ЖИРГЭХ

алтанхуяг"Ерөнхий сайдын 30 минут" уулзалт боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 70 гаруй ажлыг эхлүүлээд байгаа. Ямар хүндрэл бэрхшээлүүд гарч байна вэ?

-Эдийн засаг эрчимжүүлэх 40 гаруй асуудлыг эхлүүлсэн. Үүнээс зарим ажил нь хэрэгжээд эхэлсэн, зарим хууль нь батлагдсан явж байгаа.

-"Буянт-Ухаа" хорооллын сугалаанд хожсон иргэд банкин дээр очоод орлого хүрэхгүй, өндөр настай гэх зэрэг шалтгаанаар зээлээ авч чадахгүй байна гэсэн шүүмжлэл их байна. Энэ асуудалд Засгийн газар чиглэл өгөх үү?

-Банкинд "энэ хүнд зээл өг" гэж хэлэх эрх бидэнд байхгүй. "Буянт-Ухаа" хороололд орохыг хүссэн иргэд  30 хувиа төлсөн байх ёстой, үлдэж байгаа 70 хувиа 25 жилийн хугацаанд ийм хэмжээгээр төлөх чадвартай гэсэн банкны шалгуурыг хангасан хүмүүс байрандаа орно. Сугалаанд оролцсон 1500 гаруй хүнээс 1000 орчим нь байраа авсан гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн.

-"Буянт-Ухаа" хорооллын журамд өөрчлөлт орох уу. 30 хувь төлсөн ч  байрандаа орж чадахгүй, өндөр настай байна гэх мэт байдлаар хандаад байгаа нь шүүмжлэл дагуулаад байна?

-Энэ журамд өөрчлөлт орохгүй.  Байр авахыг хүссэн хүн 30 хувиа төлөөд 25 жилийн хугацаанд төлөх чадвартай байх ёстой. Жишээлбэл, өндөр настай иргэн ажил хийж байгаа хүүхэдтэйгээ хамтраад байрны эзэмшигч болсон байсан. Боломжтой хувилбар олон бий шүү дээ. Бэлэнчлээд суухгүйгээр олон арга хайх хэрэгтэй.  

-МАН-ын бүлгийн зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өргөн барихаар болсон. Эдийн засаг хүндэрсэн нь салбарын сайдтай нь холбоотой гэж та үзэж байна уу?

-Одоогоор надад огцруулах гэж байгаа гэсэн бичиг ирээгүй байна.

-МАН-аас хүргүүлсэн  10 хоногийн хугацаатай шаардлагад яагаад хариу өгөөгүй юм бэ?

-100 хоногийн ажил хийгээд явж байсан 10 хоногийн шаардлага өгчихлөө. Энэ бол байдаг л асуудал. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө  гэдэг. Ажлаа ч хийнэ, шаардлагад нь хариу өгөөд л явна.

-"Оюутолгой" ХХК 300 ажилтнаа халсан байна. "Оюутолгой" нөхцөл байдал хүнд байгаа  үед ажилтнаа халах нь хэр зохимжтой юм бэ. Эдийн засаг сайжирвал энэ ажилтнуудаа эргүүлэн авах боломжтой юу?

-"Оюутолгой" ХХК ТУЗ-ийн гишүүн Отгочулууг дуудаж уулзсан. "Оюутолгой" ХХК  биш Рио Тинто  өөрийн нөхцөл байдлыг хэцүү байна гэж үзээд нэг миллиард долларын хэмнэлт гаргахаар болсон байна. Тиймээс бүх улсад ажилж байгаа хүмүүсээс цомхотгож байгаа юм байна. Үүний хүрээнд "Оюутолгой" ХХК-иас 300 ажилтан  халсан гэсэн мэдээлэл өгсөн.

-Төсвийн тодотголд урсгал зардал танахаар тусгасан. Үүнд цалинг танасан гэсэн мэдээлэл  байна. Цалин танах хэмжээний нөхцөл байдал үүссэн гэсэн үг үү?

-Цалин танасан биш нэмсэн. Цалингаа үе шаттай нэмнэ гэсний дагуу цалин боломжийн хэмжээгээр нэмсэн. Үнийн өсөлт нөлөөлөөд байдаг учраас цалин нэмсэн гэдгээ хэлэхгүй байгаа. Түүнээс цалин танагдах асуудал ерөөсөө байхгүй.

-Эдийн засгийг эржимжүүлэх 100 хоногийн хугацаанд төлөвлөсөн ажлаа хийж амжихгүй бол хоног нь цааш сунгагдах уу?

-100 хоногийн ажлыг амжуулна  гэж хичээж байна. Энэ хугацаанд ид шидийн юм бүтээгдэхгүй. Цаашдаа зөв явах суурь нь маш сайн тавигдаж эхэлнэ.

-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал долларын ханш нэмэгдэж байгаа нь түр зуурын үзэгдэл гэсэн. Монголбанкны Ерөнхийлөгч долларын ханш өсөхөд нөлөөлсөн, хариуцлагагүй хандсан гэсэн байр суурийг МАН-ын бүлгээс илэрхийлсэн. Та бүлгийн шийдвэртэй санал нийлэх үү?

-Эдийн засаг хүндэрхэд Монголбанкны нөлөөлөл гэж байхгүй. Ерөнхийдөө дэлхийн эдийн засгийн хямрал бидэнд нөлөөлсөн.  Монголбанктай хамтраад бид өнгөрсөн жил зарим хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдийн засгийн өсөлтийг зогсоогоод, валютын ханшийг бага хэмжээнд барих эсвэл  хүмүүсийнхээ ажлыг хийлгээд эдийн засаг өсөөд, валютын ханшид өөрчлөлт орох боломжоос  Монголбанк сонголтоо хийсэн. Муутгасан эзэн нь гэж хэлж болохгүй. Цаашид  валютын ханш дээр боломжийн дүр зурагтай прогнозыг Монголбанк хийж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлээд байгаа валют өсөхгүй гэдэг үнэн байх гэж бодож байна.

-ОХУ-д айчлах үеэр шатахуун импортлогчид таван жилийн гэрээ хийсэн. Гэрээнээс үүдэн шатахууны үнэ буурах, цаашид тогтвортой байна гэж ойлгож болох уу. Газрын тосны газрын дарга нь ирэх сард шатахуун 50 төгрөгөөр нэмэгдэнэ гэж мэдээлэл өгөөд байгаа?

-Шатахууны үнэ нэмэгдэхгүй байх. Тэнд очиж гэрээ хийж, хямд үнээр тохироо хийж ирээд нөгөө талдаа үнэ нэмнэ гэж болохгүй. Гэхдээ шатахууны үнэ буурна гэж туйлширч болохгүй.

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн өмнөх сайд нь "давхар дээл"-ээсээ татгалзан сайдын ажлаа өгсөн байхад дараагийн сайд нь мөн "давхар дээл"-тэй байх нь хэр зохимжтой юм бэ гэсэн шүүмжлэл байна?

-"Давхар дээл"-ийн төслийг УИХ дээр унагасан. Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж заасан учраас хууль зөрчсөн зүйл байхгүй.

-ОХУ-аас БНХАУ-руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг манай улсаар дамжуулах нь эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ. Манай улсад гарах үр өгөөж, ашгийг нь судалсан судалгаа байна уу?


-Хамтраад ажлын хэсэг гаргаад судалгаа хийе гэж ярилцсан. Эхний ээлжинд Монголын нутгаар дамжуулах юм хаагуур явуулах, дамжуулсан тохиолдолд Монголд хэдэн төгрөг орж ирэх байх. Гэхдээ энэ бүгдийг хоёр талаас хамтарсан ажлыг хэсэг байгуулж, судалж үзье гэсэн.

-Засгийн газраас Цагаан суваргын ордгыг ашиглаж, төр 34 хувийг эзэмших, үүнээс гадна  хоёр ч орд газрыг стратегийн орд газарт бүртгэе гэсэн санал гаргасан байсан. Цаашид стратегийн ордууд ашиглахаар бол улсын хөрөнгө оруулалт заавал хийх шаардлагатай юу эсвэл өөр байдлаар  явах уу?

- Бид нар энэ "Оюутолгой"-оос болоод нэг асуудалд орчоод байгаа юм.  "Оюутолгой" 34 хувийг бид эзэмшиж зээлээр хөрөнгө оруулсан. Одоо тэгэхээр стратегийн ордын төрийн өмчийн хувь 34 хувь байх асуудал үүсэн. Одоогийн байгаа хуулиар 34 хувь эзэмших болж байна. Ашигт  малтмалын шинэчилсэн хуулинд цаашдаа Монгол Улсын төр заавал хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн.

-ОХУ-д хийх айлчлалын үеэр төмөр замын салбарт хамтран ажиллах нааштай ямар шийдвэр гарсан бэ?

-Өнгөрсөн намар Монголын санаачлагаар Монгол, Орос, Хятадын талын төмөр замын салбарынхан уулзсан.  Бид зөвхөн ОХУ-д биш БНХАУ-д аль аль талд нь манай төмөр замын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллая гэсэн санал гаргасан. Энэ нь ажил хэрэг болоод явж байна.

-Дундговь аймгийн Засаг даргыг дахиад огцруулах шийдвэрийг ИТХ нь гаргасан байна. Дараагийн Засаг даргын нэрийг ч танд өргөн барьсан гэсэн?

-Дундговь гэж завхарсан аймаг байна. Засаг даргаа огцруулсан гээд бичиг ирэхээр нь захирамж гаргачихсан чинь намайг шүүхэд өгчихсөн. Дараа нь шүүхээс буцаагаад томилох ёстой гэсэн. Тэгсэн дахиад Засаг даргаа огцруулья гэх юм. Одоо яах ёстой юм бэ. Ажил хийж болохгүй хачин юм хийж байх юм.
Т.Хулан


0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин (202.21.113.141)
    тийм байх тэгсэн байх завхарсан аймаг. . . гэх ч шиг энэ хүн үнэхээр шизо. . .иой байх гэдэгт би эргэлзэхээ болилоо. иш чааваас 2900000 чингис ийм хүнийг ес бо гэжлгох
    2014 оны 05 сарын 31 | Хариулах
  • зочин (103.26.193.5)
    Иш хөөрхий, түүнээс ийм юм асуугаад яахав дээ. Юу ч яриад нэмэргүй.
    2014 оны 05 сарын 31 | Хариулах
  • hohi ni ee honi (123.121.209.22)
    Ooroo zambaraagui yum chini dooshoo haldvarlasan l baina sh dee.Ooriinh ni hiisen ajliin ur dun.
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
  • зочин (182.160.43.40)
    ДУ аймгийн ИТХ-д Дэжид,Бүджав гэж хоёр балай нөхөдөөс болж бүхэл бүтэн аймгийн ажил нэр төр унаж байна. Наад хоёр балай төрийн хутгуушуудаа ард түмний болон намуудын зөвшилцлөөр зайлуулаа, зайлуулаач
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
    • hohi ni ee hohi ni
      Ooroo zambaraagui bolohoor dooshoo yag haldvarlj ergeed oort chin buuj baigaa yum. Ooriin chini tarisan uiliinhee uriig odoo ooroo uurch baigaa ni ter. Gaihah hereggui
      2014 оны 05 сарын 29
    • hohi ni ee hohi ni
      Ooroo zambaraagui bolohoor dooshoo yag haldvarlj ergeed oort chin buuj baigaa yum. Ooriin chini tarisan uiliinhee uriig odoo ooroo uurch baigaa ni ter. Gaihah hereggui
      2014 оны 05 сарын 29
  • Zochin (125.35.87.18)
    ene Altanhuyagaas nen met yum asuuh hereg bna uu asuusan ch huuli tender mender gedeg yum meddegui hunees hamag mongo togrog ursen demii ajil
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    2 цаг 54 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    3 цаг 11 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    7 цаг 21 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    7 цаг 40 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    7 цаг 59 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    8 цаг 3 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    9 цаг 14 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    9 цаг 40 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    9 цаг 55 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    10 цаг 26 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    10 цаг 47 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    10 цаг 52 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    11 цаг 34 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    11 цаг 38 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    11 цаг 46 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Өчигдөр 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК