зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Тэмүүжин: Цэкү, Сарнай хоёрыг нийлүүлье гэдэг санааг би гаргасан

2014-6-17
0
ЖИРГЭХ

10314683_482901105173810_3452696899548510385_n        Эмоци продакшн, Боловсрол суваг ТВ-ын хамтын бүтээл “Гурван найз” инээдмийн цуврал үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Тэгвэл 24tsag.mn сайт тус кинонд Төгөлдөрийн дүрийг бүтээсэн СТА жүжигчин С.Тэмүүжинтэй ярилцлаа.

-“Гурван найз” инээдмийн цуврал үзэгчдэд маш сайн хүрсэн. Өнгөрсөн хугацаанд та бүхэнд үзэгчдээс ямархуу мессежүүд ирж байв?

-Монголын хамгийн отгон “Эмоци продакшн”, “Боловсрол” суваг телевизтэй хамтран бүтээсэн “Гурван найз” олон ангит кино гараад дууслаа. Бидний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Хүмүүс маш сайхан хүлээж авсан. Үзэгчид гэдэг бол ямар ч уран бүтээлийн шүүгчид байдаг. Тэр утгаараа манай уран бүтээлийг маш сайн шүүн тунгааж үзсэн байх гэдэгт итгэлтэй байна. Маш сайхан халуун дулаан энергитэй, ямар ч стресс байхгүй монголын өнөөгийн нийгэмд тохирсон сайхан кино болсон байна гэж олон хүмүүс магтаж байгаа. Түүнийхээ хэрээр бас сөрөг мессежүүд ч байна. Тэр нь юу гэхээр архидалт шоу цэнгээнийг их үзүүлж байна, залуу хүмүүс гэхээрээ олон хүүхэнтэй орооцолддог юм уу, солонгосын киног хуулаад хулгайлаад хийчихлээ гэсэн янз бүрийн шүүмжлэлүүд ирсэн. Бид анхнаасаа Солонгосын “Найз” гэдэг киноны албан ёсны эрхийг нь аваад монголынхоо хөрсөнд буулгахыг зорьсон. Гэхдээ эх зохиолоос нь өөрчилсөн зүйл олон байгаа. Тухайлбал төгсгөлийн 40-р ангийг найруулагч С.Баттулга ахтайгаа ярьж байгаад өөрчилсөн. Монгол орныхоо 21 аймгаар аялан тоглолт хийгээд явж байхад олон хүн бидэнд урмын үг хайрласан. Бид энэ киноноос маш их урам авч байгаа.

-Энэ киног хийх санааг анх хэн гаргасан бэ? Шинэ жилийн тусгай дугаар хэлбэрээр үзэгчдийн хүртээл болсон санагдаж байна?

- Анх Төтө ах бид хоёр хамтлагаараа 20 юм уу 40 ангитай кино хийвэл яадаг бол гэж ярьж байсан. Тэгээд Боловсрол суваг телевизийнхэнд энэ санаагаа хэлэхээр очиж уулзсан л даа. Тэгсэн “Боловсрол”-ынхон “Бид ч гэсэн олон ангит кино хийе гэж бодож байгаа. Гэхдээ инээдмийн ситком төрлийн кино хийх төлөвлөгөөтэй байгаа” гэсэн. Бодсон зүйлүүд маань хоёр талаасаа мөргөлдсөн гэхэд болно. Тэгээд “Гурван найз” гэдэг кинон дээр хамтарч ажиллах саналыг Боловсрол суваг ТВ-ээс тавьсан. Эхэндээ бид хэд зохиолоо ярилцаад шинэ жилийн тусгай дугаар хийе гэж шийдсэн. Хүмүүс тэрийг нэг ангит кино юм байна гэж ойлгоно биз. Дараа нь олон ангит кино гараад эхлэх юм чинь гэж бодсон. Биднийг шинэ жилийн дугаараа хийж байхад бусад зураг авалтууд маань зэрэг явагдаж байсан. Өнгөрсөн жилийн 12 сараас эхлээд дөрвөн сарыг дуустал зураг авсан.
10314683_482901105173810_3452696899548510385_n
-Монголд анх удаа хийгдэж байгаа төрөл жанарын кино гэж байсан. Энэ талаар?

-Ситкомыг ситуац комеди буюу үйл явдлын инээдэм гэж утгачилж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, анги болгон дээр өөр өөр үйл явдал гарч тухайн үедээ үзэгчдийг инээлгэдэг. Тэр утгаараа монголын анхны ситком сериал болсон. Зураг авалтынх нь обьектууд дандаа павилионд засагдсан байгаа.

-Та энэ кинонд ухаалаг, хүүхнүүдийг араасаа гүйлгэсэн сайхан залуугийн дүрд тоглосон. Энэ дүрд хэрхэн тоглох болов?

-Би киноныхоо зохиолыг хамгийн түрүүнд уншсан хүмүүсийн нэг. Надад Цэкүгийн дүр хамгийн их таалагдсан. Би Төгөлдөр шиг дүрд зөндөө тоглосон болохоор Цэкүд тогломоор байсан. Гэтэл найруулагч болоод хамтлагийнхан маань "Киноны ноён нуруу болсон дүр дээр чи өөрөө байсан нь дээр. Цэкү сахилгагүй гоё дүр. Гэхдээ чи Төгөлдөрт тоглосон нь дээр" гэцгээж байсан. Тэгээд надад нэг болзол тавьсан. Тэр нь Төгөлдөрийг арай өөрөөр бүтээх юм. Тэд надад энэ дүрийг өөрөөсөө аль болох холдуулаад өөр хүн бүтээх гээд үз гэсэн нь надад урам зориг өгсөн. Ингээд Төгөлдөрийн дүр дээр ажилласан даа.

-Таны гэр бүлийн хүн энэ кинонд Сарнай хэмээх бүсгүйн дүрд тоглосон байгаа. Киноны төгсгөлд найзтай тань учир ургуулаад дууслаа. Таньд хардах сэтгэл төрсөн үү?

-Уран бүтээлч хүн ажлаа л хийж байгаа юм чинь хардаагүй ээ. Зохиол дээрээ бол тэгж дуусдаггүй. Цэкү, Сарнай хоёрыг нийлүүлж дуусгая гэдэг санааг би өөрөө гаргасан. Найруулагч С.Баттулга ахтайгаа ярьж байгаад зохиолд өөрчлөлт оруулсан байгаа.
10176171_673591356030180_1043806835488314307_n
-Та гурав амьдрал дээр хэр найзууд вэ?

-Цэкүд тоглосон Анхаа бид хоёр СУИС-ыг Лхамхүү багшийн удирдлаган дор хамт төгссөн нэг ангийн найзууд байгаа юм. Төтө ах бид хоёрын хувьд нэг хамтлагт хүчин зүтгэдэг. Амьдрал дээр бол ах, уран бүтээл дээр бол найз минь. Төтө ах бид хоёр Цэкүгийн дүрд хэнийг тоглуулах вэ гэж удаан ярилцсан. Тэгээд Анхаагаа тоглуулъя гээд санал тавьсан.

-Найзууд хайраа олоод төгслөө. Зарим хүмүүс цаашид үргэлжилнэ гэсэн найдлага тавиад байгаа?

-Ер нь "Боловсрол" ТВ-ийн фэйсбүүк хуудас, "Эмоци" продакшны фэйсбүүк хуудсуудаар маш их мессежүүд ирсэн. “Та нар киногоо ингээд дуусгачихаж байгаа юм уу, дөчхөн анги гэж үү, цаашаа үргэлжлүүлээд хий л дээ, орой “Гурван найз” маань гарахгүй байсан чинь нэг л гунигтай санагдаад явчихлаа, бараг хотод баймааргүй санагдаад байна” гэсэн янз бүрийн комментууд ирсэн. Тэр бүх коммент бичсэн хүмүүстээ хандаж хэлэхэд уран бүтээл маань ингээд дуусч байгаа. Гэхдээ “Гурван найз” шиг өөр олон сайхан уран бүтээл “Эмоци” продакшн, “Боловсрол” суваг ТВ-ынхэн хамтарч хийх болно гэдгээ амлаж байна.

-Сайхан киног сайн уран бүтээлчидгүйгээр төсөөлөх аргагүй. Уран бүтээлчдэдээ хандаж хэлэх үг байгаа л байх?

-Манай кинонд олон сайхан уран бүтээлчийн сэтгэл шингэсэн. Эмоци продакшны анхны дэлгэцийн уран бүтээл гэхэд маш амжилттай болсон. Энэхүү кинонд анх хамтарч ажиллах саналыг тавьсан Боловсрол суваг телевизийнхэн болон ерөнхий найруулагч С.Баттулга ахдаа маш их баярлалаа. Мөн энэ кинонд бидний урилгаар тоглосон бүх жүжигчид, операторууд, эвлүүлэгчид, нүүр будгийнхан, киноны зураачид, дууны найруулагчид, хувцасны эрхлэгч, жолооч нартаа бүгдэд нь халуун баяр хүргье. Та бүхэнтэй хамтарч ажиллахад сайхан байсан шүү гэж хэлмээр байна. Та бүхний тусламж дэмжлэгтэйгээр энэ кино маань өдий зэрэгтэй кино болж гарч байгаа юм шүү.
10269457_616811138396888_2902186597077086792_n
-Дахиад ийм сериал хийх бодол байгаа юу?

-Ер нь Эмоци продакшн янз бүрийн уран бүтээл хийнэ. Монголын хамгийн отгон буюу байгуулагдаад жил гаруй л болж байгаа хамтлаг шүү дээ. Тийм учраас бидэнд өөр олон сайхан уран бүтээл хийх бодлого, зорилго, мөрөөдөл байгаа. Түүнийгээ биелүүлэхийн төлөө ажиллана даа.

-Эмоци продакшн гээд ярьсных сүүлийн үеийн сонин хачнаасаа хуваалцахгүй юу?

-Сүүлд манай хамтлаг 21 аймгаараа явж аялан тоглолт хийлээ. Одоогийн байдлаар зуны амралт эхэлчихсэн сайхан амарч байна. Ирэх намраас бид тайзны шинэ уран бүтээлүүддээ орно. Бас шинэ дуу хийх санаа байгаа. Уран бүтээлийн олон төлөвлөгөө байна. Тухайн үед нь үзэгч олондоо тайлагнаад явна.

-Хөлбөмбөгийн ДАШТ эхэллээ. Та ер нь хөлбөмбөг хэр сонирхдог вэ?

-Багаасаа хөлбөмбөг үздэг байсан. Энэ спортод дуртай. Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон ДАШТ болж байна. Өөрийнхөө дэмждэг багийг үзээд, уухайлаад л сууж байна даа.

-Аль багийн фанат вэ?
-Английн шигшээ багийг дэмждэг. Гэхдээ энэ жил Англичууд маань жаахан тааруухан л байх шиг байна.

Ярилцсанд баярлалаа.
10314683_482901105173810_3452696899548510385_n
10269457_616811138396888_2902186597077086792_n
10269457_616811138396888_2902186597077086792_n
10269457_616811138396888_2902186597077086792_n
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (48)

  • emotsi uragshaa (203.91.115.38)
    Goy kino shuu tsaashd n ajlin ondor amjilt husi aja aja amjilt
    2016 оны 01 сарын 30 | Хариулах
  • zochin (112.72.11.107)
    ug i dajgui huurhun kino bolson baisan gehdee tugs bish jaahan amidralaas tasarsan sanagdsan zarim neg heseg ni6 jishee ni mongol zaluuchuud gertee bainga pivo uugaad l pizza ideed l hov yariad l huuhendeed l bdaggui shde bas anhaa zarimdaa arai hetruuleed baisan jim kerri shig busdaar bol dajgui e dajgui alivaa yumand aldaa dutagdal bailgui yahav tsaashid iluu chadvarlag bolooroi gej husie. tuutuu bol goe baisan dur ni ih goe zohison gehdee dandaa shar kurtiktai bsan ni sonin sanagdsan kkk
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (98.206.10.166)
    Bas neg zyul helehed mongol erchuud bol hujaa solongosuud shig yamaan zan,turgen uur, hov jiv,uilj unjiad baidgui l humuus shdee. Ta nar l zaluu ueiig iim bolgoh surtal hiigeed baih yum.Ter tusmaa mongol erchuud hov yarimtgai em zantai bolson n solongos dram, tuuniig huulsan mongol kinonoos uudeltei gedgiig sanahad iluudehgui.Heterhii ih yavgan heruul garch bna, ene bol solongos ger buld iluutei baidag.Manai mongolchuud arai ch am neeh bolgondoo hereldeed baidaggui gedgiig erhem oduud anhaarna bizdee
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • anhaarah zuil nileed bna lee (98.206.10.166)
    Yahav arai gegeeleg gedeg utgaaraa bol boloh l yum.Harin arhidalt, huuhendelt,hulgai hiih, ***** ijil huistenuudiig bol arai denduu surtalchilsandaa.Hoishdoo anhaarah heregtei. Zaluu ucvur ueiinhen uuniig chin duuraij amidardag gedgiig dahin sain bodoj daraagiin uran buteeldee iim aldaagaa vitgii davtaarai gej husiidee
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • Ачу (194.230.155.138)
    Сонирхолтой хөөрхөн кино байналээ.Бүх ангийг нь үзсэн уйдаад сүйд болсон юм байхгүй хааяа элгээ өвдтөл инээсэн шүү.Кино хийхэд оролцсон бүх хүмүүс амжилт хүсэе.Яг энэ төрлөөрөө өшөө ихийг бүтээж туурьваарай. Амжилт
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (79.82.4.222)
    goy kini urgeljluuleerei
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.193.23)
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • ok (112.72.13.189)
    дажгүй гоё кино байна лээ. таалагдсан. амжилт хүсье.
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • гэр (202.179.11.42)
    төгөлдөр цэкү нарын амьдарч байсан гэр хэний гэр вэ
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.91.159)
    гое болсон байн лээ
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.42.208)
    Гоё кино
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.226.243)
    Дунд гэсэн үнэлгээ өгнө дөө
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • Amakay (103.10.22.77)
    Huurhun kino bolson. Minii huu bas 32 r angi dr ni garaad amjisan shuu
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.13.148)
    Tseku hogjiltei dur, sain ch togloson yamarch hoshin shogiin medremjgui hund baraanduu humuust bol medeej taalagdahgui baih. Anhaa chi sain jujigchin shuu amjilt husiye
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Someone (222.66.202.50)
    Uneheer huurhun kino bolsoon gej bodoj bnaa. Uur ulsad bdg uchraas ter bur mongol suvguud uzej chaddaggui, mongold bsn ch ter neg l uitgartai bdg bsn tv uzehed harin ene kino bol jinhene hungun shineleg tesrelt bolson gej bodoj bna. Amjilt huseye.
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.40.170)
    Хэхэ Тэмүүжин бас овоо гараа залуу жүжигчинтэй цэвэрхээн романс үүсгэхийн тулд эхнэрээ Анхаатай үнсэлцүүлээд тэгээд хамгийн сүүлд өөрөө хариуг нь тэр дор нь аваад л....
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • сандаг (103.26.193.9)
    энэ кинонд Анхаа Төөтөө 2-ыг яг дүрийг нь олоод тоглуулчихсан юм энэ 2 -ын зан араншин амьдрал дээрээ ч яг л ийм байдаг байх ялангуяа амьдралыг нь мэдэх Төөтөө бол яг л амьдрал дээрээ тийм л байдаг шүү дээ
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Zochin (122.254.127.34)
    Энэ киног 4 настай охиныхоо хамт хааяа үзсэн. Таалагдаагүй зүйл гэвэл эрчүүд байж сонссон, үзсэн харсанаа тэвчиж чадахгүй, бүр амаа хавчиж дийлэхгүй байж ядаж байгаа нь ёстой муухай байлаа.Хэзээ эр хүн тийм балиар ам задгай байсан юм бэ?Охин маань хүртэл санаа зовчихсон битгий хэл, хэлж болохгүй гээд амаа дарж Цэкүг шоолоод нууц задруулж болохгүй тийм ээ ээжээ? гэж асуух вэ дээ.Бага насны хүүхдүүдэд хүмүүжилд нь нөлөөлхүйц чанартай зүйл хийцгээвэл яасан юм бэ залуучууд?Анхбаяр үнэхээр мэдэхгүй ээ, хэтэрхий жүжиглээд ч байгаа юм уу, эсвэл бүр чадахгүй байгаа юм уу бүү мэд.Жуумалзаад л... жүжигчин ямар ч дүрийг гаргаж чаддаг л баймаар. Юунд инээд нь хүрээд байгаа юм бол?ёстой ойлгомжгүй байсан.Бас Төгөлдөрийн хамгийн сүүлд сонгодог эмэгтэй хаалга онгойлгох, хаах болгонд л цочдог, дэндүү олон залхмаар цочоод байсан.Анхны кино учраас алдаа байгаа л даа. Цаашдаа улам олон уран бүтээл бүтээгээрэй.Бидний ирээдүй TV-ийн дэлгэцээр л хүмүүжил олж авч байгаа.Тийм учраас хүүхдүүдэд сайнаар нөлөөлөх чанартай бүтээл туурвиарай.Та бүхэнд амжилт!!!!!
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
    • tenegt
      ene chin 4 nastai huuhdiin uzeh kino bish... chamd taalagdaad bas 4 nastai huuhded chin taalagdah yostoi kino hiiwel yu boloh uu? chi uuruu huuhedteigee yawj huuheldein kinogoo uz.
      2014 оны 06 сарын 17
  • Зочин (202.179.10.150)
    Àðõè ïèâîíû ñóðòàë÷èëãàà þìóó ë ãýæ áîäñîí Àíõáàÿð àõèæ êèíîíä òîãëîõ õýðýãã¿é þì øèã ñàíàãäñàí õàìãèéí ìóó ä¿ðýý ãàðãàñàí
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.13.43)
    ENE COMMENT BICHSEN HVMVVS OORSDOO TIIM SVRHII YM BOL EDNII OROND TOGLOWOL YASAN YM BE CHADAHGVI BJ AMAA MEDETSGEE TA NAR
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • ohon (182.160.40.196)
    цэкүг үнэхээр муу тоглосон анхбаяр үнэхээр чадваргүй юм байна лээ дахиж кино хийвэл энэ анхбаярыг л бүү тоглуул ямарч чадваргүй энэ киног ёстой унагаасан даа харин бусад бүх хүмүүс сайн тоглосон төдө тэмка 2 мундаг байсан угаасаа ч мундаг
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.20.173)
    ийм киног гоё гэж бодож байвал тэгээд одоо муухай кино байхгүй юм байна л даа. кино зохиол бол гайгүй жүжиглэлт найруулга муу байна. жүжиглэлт үнэхээээээээр ноль
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • муу кино (202.179.20.173)
    тэр солоонгос кино нь ёстой инээдтэй гоё кино байна лээ. жүжигчид нь юун ч чадварлагийн. та хэд жаахан муу дуурайгаад байна ааа. жүжиглэж сураачээ. ялангуяа тэр нэг дэлхийд дурласан сар кинонд тоглодох охины найз залуу гээд байгаа залуу жүжиглэж сур сур. тэмүжин ч гэсэн үнэн дүфф. нөгөө нэг нь бас яах вэ жүжиглээд байна лээ. тэгээд өөрсдөө инээдээ барьж ядаад худлаа жүжиглэээд байх юм ааааааа. өөрсдийгөө л зугаацуулсан кино санагдсан. огт таалагдаагүй жүжиглэлт. бас тэр дүү нь гэнэ үү юуууу вээээ бүр жүжиглэж чадахгүй
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
    • muu
      kinonoos huulbarlasan uursduu yu ch setgeegui hiigeegui, zugeer l duuraij daldaganasan heleh ch ug alga
      2014 оны 06 сарын 17
  • Зочин (202.70.46.204)
    Amjilt
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.46.204)
    Goyo shuu
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • saraa (202.70.46.204)
    Uneheer tv iin umnu uyaj chadsan kino. Sain baina zaluusaa iluu ihiig buteegeeree
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • zochin (118.216.252.165)
    IH huurhun kino bolson bnalee.Buh humuus ih goy togloson baisan.Urgeljid l hamtdaa baigaad baimaar duusgahad haramsaltai l kino mini bailaa.Gehdee oor olon olon hugjiltei sonirholtoi kinonuud hiigdene gej naidaj bna.Msanai kino urlag dunguj higjij baina.Zondoo ih amttai saihan kinonuud hiigdenee gej huleej suuy.Buh jujigchiddee amjilt husie.Mundag shuu ta buhen.
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.119.100)
    ta nar zvger alia salbdaigaa xiivel yasiiiin tenegvvd
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.119.100)
    vnen teneg jvjig ymyy kino ymyyy vnen zalxmaaar vzxees booljis xvrmeer
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
    • hen chamaig uz gesiin, albagui shde. cham baitugai olon hund taalagdsan bn le.. yostoi huurhun kino
      2014 оны 06 сарын 17
  • Zaya (140.116.253.72)
    kinonii ehen hesegt Anhaagin dur uneheer garahgui bsan, neg l heviiin bgaad bsan. Thde dundaasaa arai deer bolson shoo dee humuusee. Zaluu hun tsaashaa hugjij devshine shde. Yum hj bga hiih gej oroldoj bga negnee yah gej ingej bdiin be... Hyjaa nariigaa l doromjil l doo. 3sayuulhnaa yum bjiij dotroo alaltschih n.
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • ЗОЧИН (202.131.231.26)
    ТЭР ЦЭКҮД ТОГЛОДОГ ЗАЛУУ ҮНЭХЭЭР ЯМАР Ч АВЪЯАСГҮЙ ЗАЛУУ. НҮД НЬ МУУХАЙ ЦАГААНАААР ЭРГЭЛДЭЭД МЭДРЭЛ МУУТАЙ ХҮН ШИГ. ӨӨР ЖҮЖИГЧИН ОЛДООГҮЙ ЮМ БАЙХДАА
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Goe (202.179.20.158)
    Hamgiin goe dur ni tseku buyu anhaagiin dur ih goe mash sain jujigchin shuu. yrih ymgui.
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.214.117)
    Solongosiin 3 naiz gedeg kino bdag tuunii mongol huwilbar, sain huulsan bna lee dajgui
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • b (202.21.106.169)
    gurban nz gd kino ih goy shuu bid nar ger buleeree uzdg
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • mm (202.55.184.18)
    het ih arhiddag zambaraagui baidliig oogshuulsen
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
    • zass
      chi uuruu arhi uudaggu yu arhi uuhara zambaragu bolchihdog yumu unen duff setgeh yuma bas
      2014 оны 06 сарын 17
  • Coco (80.111.132.55)
    Bayar hurgie zaluusaa.ih huurhun kino bolson bna lee.ta nar budge eeree mash chadwarlag togloson.amjilt husie.dahiad goe kino hiigeerei.huurhun kino.bi amtarhan uzseen....
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • zochin (108.204.88.217)
    anhaa ni ugaasaa jujegleh shaardlaggui baigaagaaraa unen dur torh ni iim yum genelee.naizuud bolon hamtragchdaa muridag, muuldag,shurgadag,shunaltai,hunii itgel daadaggui,hogiin amitan baina lee!!!!!!!!!!!
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.11.74)
    shnkino shuu
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • unen (172.248.34.85)
    anxaa gedeg ni unendee xiimel dyr xucheer jujiglej baigaa yum shig,, muu xudalaa marzganax geed yadchixsan
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
    • yu we
      cham shig medremjgui ymnuud ter duriig ni yaj ch oilgoh we dee unendee sain jujigchin
      2014 оны 06 сарын 17
  • Зочин (103.9.91.98)
    huurhun kino bolson hvvhdvvd maani durtai vzdeg. ta nartaa uran bvteeliin undur amjilt hvsie.
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • zochin (202.55.183.131)
    tseku heterhii mayaglasan dur baisaan. taalagdaagui.
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • 88124198 (180.149.78.26)
    ТАНАЙ ХИВС, ХИВСЭНЦЭР, ДРОЖ БОХИРДОН ГЭРИЙН ТАНЬ ӨНГӨ ЗҮСИЙГ ДАРААД ТААГҮЙ ҮНЭР ШИНГЭЭД 1 Л ТУХГҮЙ БАЙНА УУ. ТИЙМ БОЛ 3 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ЭЛИТ ХИВС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ТӨВД ХАНДАНА УУ? МАНАЙ МЭРГЭШСЭН ХИВСНИЙ ДОКТОРУУД ТАНИЙ ХИВСИЙГ ӨНГӨ ОРУУЛЖ ТАНСАГ ЗӨӨЛӨН ҮНЭРТЭЙ БОЛГОХООС ГАДНА ХИВС, ДРОЖНЫ ТООСНЫ ХАЧИГИЙГ 100% СОРУУЛАН АВАХ БОЛНО. БИД ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ НЭЭЛТТЭЙ НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХИЙГ ЗОРИЛГО БОЛГОН АЖИЛЛАЖ БАЙНА. МАНАЙХ АМЕРИКИЙН KIRBY-SENTRIA -1, БОЛОН 2, АНГЛИЙН RUG DOKTOR, 3 ТӨРӨЛ, ГЕРМАН HONGKONG ЗЭРЭГ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ДЭВШИЛТЭД ТЕХНИЛОГИ БҮХИЙ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ АШИГЛАН ЗОРИУЛАЛТИЙН АМЕРИК, АНГЛИЙН БАКТЕРИ УСТГАГЧ БҮХИЙ ШАМПУНЬ, ТОЛБО АРИЛГАГЧ АШИГЛАДАГААРАА БИД ТАНСАГ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ БАЙГАА ЮМ.
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    6 цаг 21 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 35 мин
  • Ливерпүүлийн 28 настай португал довтлогч Диого Жота автомашины ослоор амиа алджээ
    6 цаг 55 мин
  • Х.Золжаргал: Нэг айл нэг машинтай байна гэсэн журам байхгүй
    6 цаг 57 мин
  • С.Туваан: "Алт аян" тогтоолын төсөл унаад байгаа нь цэвэр ЗГ-ын асуудал
    7 цаг 31 мин
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
    7 цаг 54 мин
  • Google map, E-Mongolia системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
    8 цаг 1 мин
  • Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд ЗГ баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    8 цаг 9 мин
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    8 цаг 12 мин
  • Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
    8 цаг 35 мин
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
    9 цаг 23 мин
  • Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
    9 цаг 26 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    9 цаг 29 мин
  • Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
    9 цаг 34 мин
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
    10 цаг 2 мин
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
    10 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
    10 цаг 29 мин
  • Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    13 цаг 13 мин
  • О.Номинчимэг: Хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
    13 цаг 26 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
    13 цаг 40 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК