зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Төмөр замын асуудлаар Монголын сайд байсан хүн ийм хөгийн юм яриад сууж байгаа нь харамсалтай

2014-6-28
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой төмөр замын асуудлаар ярилцлаа.
нямдорж    УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой Төмөр Замын асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед бүдүүн, нарийн төмөр замын царигийн асуудал олон нийтийн анхаарлын төвд орчихсон байна. Танч хувьд энэ асуудлыг хэрхэн дүгнэх вэ?

-Энэ асуудал бол төмөр замын түүх л юм даа. Зарим хүн түүхийг өөрчилсөн байна. Би та нарт төмөр замын түүхийг яриад өгье. 1949 онд монголын төмөр зам байгуулагдах шийдвэр гараад хоёр жилийн дотор одоо байгаа төмөр зам баригдсан түүхтэй. 2007 онд буюу С.Баярын Засгийн газрын үед гурван компани төмөр зам барих зөвшөөрөл авсан. “Эм Си Эс” 247 км, “МАК” 47 км, Дарханы Ттөмөртэйн орд 100 км төмөр зам барих зөвшөөрөл авсан. Дарханы төмөр зам баригдаад дууссан. Одоо тэр зам ашиглалтад орчихсон, тээвэрлэлт хийгдэж байгаа. “Эм Си Эс”, “МАК” хоёр зураг төслөө хийгээд, ТЭЗҮ гаргаад газар шорооны ажил нь эхэлж байсан. Ингээд нарийн царигийн төмөр замын 51 хувь нь тодорхой хугацааны дараа төрийн мэдэлд очино гэсэн  нөхцөлтэй төмөр замыг өөрийнхөөрөө хөрөнгөөр бариад дуусгана гэсэн тодорхой шийдвэр гарчихсан байсан. Тэр ажлыг Х.Баттулга зогсоосон юм. Оросуудтай нийлж өргөн царигийн төмөр зам барина гэж элдэв түвшинд яриа хэлэлцээр хийж, Лакунин гэдэг хүн монголд хэд хэдэн удаа ирсэн. Тэр хүн ирээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д,Дэмбэрэл нартай уулзаж баахан юм болсон. Тэгээд Засгийн газрын хуралдаан дээр оросуудтай хамтарч төмөр зам барих үүрэгтэй “Дэд бүтцийн  хөгжил” гэдэг нэртэй хамтарсан компани байгуулна гэдэг асуудлыг Х.Баттулга оруулж ирээд, зөвшөөрөл авсан. Ингээд “Дэд бүтцийн хөгжил” гэдэг компани байгуулагдаж, ТУЗ-ын даргаар нь ОХУ-д элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангай, гүйцэтгэх захирлаар нь Виталий Морозов гэдэг орос нөхөр томилгодож байсан. Тэр компани ямар үүрэгтэй байсан гэхээр энэ яригдаад байгаа төмөр замыг барих ёстой байсан. Ингээд энэ компанийг байгуулж, төмөр зам бариулна гэж  баахан юм болоод 2010 оны таван сард “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого” гэдэг баримт бичиг батлагдсан. Тэр баримт бичгээр бол 1800 км төмөр зам барих. Тэр нь 15х20 хэмжээтэй өргөн царигтай байх гэсэн бодлого байсан. Тэр бодлогын баримт бичгийн VI-ийн II гэдэг заалтад экспортын зориулалтын төмөр зам барих шаардлага гарах юм бол Засгийн газар саналаа УИХ-д  оруулж батлуулна гэсэн нэг өгүүлбэр орсон. Энэ ажиллагаа явагдаж байх үед далдуур буюу 2009 онд Монголын сайд Хятадад айлчлаад төмөр замын салбарт хамтран ажиллана гэж санал солилцоод 2009 оны 3 сарын 18 –ны өдөр “Хятадын төмөр зам” хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдэг газартай Х.Баттулга санамж бичигт гарын үсэг зурсан. Тэр санамж бичигт тэдний тал мөнгөө босгож, төмөр зам барина. Монголын Засгийн газар Таван толгойн ордыг ашиглах онцгой эрхийг тэр компанид өгнө гэсэн санамж бичигт гарын үзсэг зурсан. Энэ үйл явдлаас хэдэн сарын дараа буюу 2009 оны долоодугаар сарын 22-нд Хятадын төмөр замын дэд сайд нь монголд айлчлаад одоо сайд хийж байгаа А.Гансүхтэй гурван хуудас санамж бичигт гарын үсэг зурсан. Тэр санамж бичиг дотор нарийн царигийн төмөр замыг хятадын тал мөнгөөрөө барина гээд маршрутыг нь хүртэл зааж өгсөн. Харин монголын тал ашигт малтмалын ордууддаа урд хөршийг оруулах замаар санхүүжилтийг шийдвэрлэхэд оролцоно гэсэн санамж бичиггт гарын үсэг зурсан. Ийм юм болсны дараа буюу 2011 оны 3 сарын 18 ний өдөр  Х.Баттулгын туслахаар өмнө нь ажиллаж байсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяа гэдэг хүн БНСУ-ын “Moric-Korea” гэдэг групптэй төмөр зам монголд бариулна гэсэн 21 хуудас гэрээг байгуулсан. Тэр 21 хуудас гэрээн дээр “Зөвшөөрсөн Х.Баттулга” гээд гарын үсэг сурчихсан байдаг юм. Тэр гэрээг монголд хэн ч мэдэж, харж байгаагүй. Нууцаар хийсэн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тухайн үед БНСУ-д айлчилж байх тэр хугацааг далимдуулж ийм нууц гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд 1800 км төмөр зам барих гэрээг хэлэлцээрийг оросуудтэй нэг хийгээд, яг тэр үеэр хятадын холбогдох хүмүүстэй давхар хийгээд, тэрний дараахан солонгосуудтай хийгээд бүгдийг нь хуураад хаясан. Энэнээс болоод л энэ төмөр замын ажил гацсан. Одоо болохоор С.Баярын Засгийн газар мөнгө өгөөгүй учраас юм хийж чадаагүй гээд яриад байгаа. Мөнгөө өөрсдөө босгоно гэсэн нөхцөлтэйгээр оросууд хөрөнгийг нь гаргаад санхүүжилтийг нь шийдээд 1520 км төмөр зам барина гэсэн тайлбарыг тэр үед хийж байсан. Монголын Засгийн газраас юу чгарахгүй гэж ярьж байсан. Мөн биз. Ийм юмнууд хийж будлиан хутгаж хаячихаад одоо болохоор баахан хятадын эрлийзүүд монголд ирээд нарийн төмөр цариг бариад урд хөршөөс хэдэн зуун хүн оруулах гэж байна гээд бичээд байна аа.

-Энэ асуудалтай холбоотой нэвтрүүлэг ч гарсан байна?

-Тийм нэвтрүүлэг хийжээ. Харсан. Тэр 1435 км нарийн царигийн төмөр зам тавина гэдэг баримт бичигт чинь Х.Баттулгын даалгавараар А.Гансүх нь гарын үсэг зурчихсан байдаг юм. Энийг юу гэж ойлгох вэ. Тэгээд ашигт малтмалын ордуудад тэднийг оруулна гээд биччихсэн байдаг юм. Энийг юу гэж ойлгох вэ. Эцсийн дүнд нь хоёр жилийн дотор УИХ-ын бүх гишүүдэд буюу 2010 оны тавдугаар сард төрийн чухал шйидвэр гаргахад өндөр үүрэг гүйцэтгэсэн учраас дурсгаж байна гээд шилэн хорготой зүйл бэлэглэсэн. Тэр нь одоо миний ширээн дээр байж л байгаа. Тэрний маргааш нь “Монголд хоёр жилийн дотор төмөр зам барина” гэж өдрийн сонинд ярилцлага өгсөн байдаг. Мартаагүй биз. Одоо юу  ярьж явна. Ийм л юм ярьж хэлсэн учраас энэ төмөр замын ажил бүтэлгүйтэж байгаа юм. Энэ асуудлаар гурван улсыг хуурсан явдал нь эргээд Таван толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулахад асар их муу нөлөө үзүүлсэн. Тэр үед ажлын хэсгийг Н.Алтанхуяг ахалж байсан. Нарийн бичгийн даргаар н.Хүрэлбаатар байсан. Тэр ажлын хэсэгт Х.Баттулга өөрөө ч байсан. Тэгээд сүүлд нь нэг их тохиролцоо хийх гэхэд оросууд нь та нар Таван толгойн талаар урьд нь тохиролцсон тохиролцооноосоо буцсан гээд суучихсан. Тэдний тэгж ярьдаг нь зөв. Та нар биднийг хуурч мэхэлсэн гээд суучихсан учраас Таван толгой эдийн засгийн эргэлтэд орж, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирүүлэх хаалга хаагдчихсан.

-Төмөр замын энэ асуудал цаашид хэрхэн үргэлжлэх бол та юу гэж бодож байна?

-Ноднин жилээс бондын мөнгөөр газар шорооны ажил хийж эхэлсэн. 400 сая ам.доллараар бүтэх ёстой. Одоогоор 200 саям ам.долларыг нь өгсөн ажил зогслоо гэж А.Гансүх нь мэдэгдэж байгаа. Ерөнхий сайд нь болохоор А.Гансүх хамтарсан компани байгуулаад, тэр компани нь 200 сая ам доллар босгох ёстой.  Тэрийгээ хийхгүй байгаа юм гэсэн тайлбар хийж байгаа. Энэ янзаараа бол энэ төмөр замын ажил мөнгөгүй гээд зогсоно. Хувийн компаниуд өөрсдийнхөө мөнгөөр  мөнгөтэй байх үедээ босгоод 2013 онд ашиглалтад оруулчих байсан. Гэтэл төмөр замын ажлыг замаас нь хорлоод наашаа ч үгүй цаашаа ч үгүй болгож орхилоо. Засгийн газар санал оруулж ирсэн. Тэр саналыг нууц хуралдаанаар хэлэлцсэн. Би нээлттэй хэлэлцэе нуух юм байхгүй, ард түмэн үнэнийг мэдэх цаг нь болсон. Хэн юу хэлснийг мэдэх ёстой гэсэн ч олонхоороо хаалттай хуралдсан. Харамсалтай нь хаалттай хийсэн тэр хуралдааны материалыг С.Ганбаатар гишүүн твиттер дээрээ олон нийтэд дэлгэсэн байна. тэгэд бослого гаргана гэх зүйлийг ч бичсэн. Энэ үйлдэл нь дахиад л ажил хорлох далд санаа агуулсан. Дахиад хэлье. 1800 км төмөр зам барих ажил бүтэхгүй. Угаасаа наадах чинь мөрөөдөл байсан. Алтай таван богдын оргилоос Нөмрөгийн гүүр хүртэл төмөр зам барьчихаад тэрүүгээр юу зөөх юм. Малын арьс шир ачих юм уу. Мөн биз. Яахав баримт бичиг бол байж болно. Гэхдээ 1800 км төмөр зам бариад тэрүүгээрээ тээвэрлэлт хийгээд монголыг хөгжүүлнэ гэдэг чинь ээлжит хууран мэхлэлт гэж хэлмээр байна. Аминд тулчихаад байгаа гол асуудал нь энэ говийн аймгуудад байгаа 2-3 хан ордоо яаж эдийн засгийн эргэлтэд зөв оруулах вэ, яаж энэнээс ашиг хүртэх вэ, яаж зардал багатайгаар олборлож, ашиг олж зарах вэ, эндээс олсон хэдэн төгрөгөөр ард түмний зовлонг хэрхэн нимгэлэх вэ гэсэн ганц л асуудал байгаа. Одоо монгол үлдэж байгаа 3-4 хөн ийм том компанийг дэмжих ёстой. Тухайлбал, Дорнод аймагт байгаа Дачин тамсагт болон Зүүн баянд байгаа Доншин гэсэн хоёр компани газрын тос олборлож байна. Урагшаа эргээд Ухаа худаг, Таван толгой, Оюулгой  л байна. Оюутолгой, Таван толгой хоёр хоорондоо 200 гаад км-ийн зайтай. Тэднээс гарах бүтээгдэхүүнийг хаашаа гаргах вэ гэдэг асуудал байна. Хойшоо гаргах арга бахйгүй. Оросоор дамжаад баруун европ руу гаргана гэсэн асуудал бүүр ч байхгүй. 10 аад ямнган км явахаар тээврийн зардал өндөр гарах юм байгаа биз дээ. Тэр зүгт хувилбар муутай. Яагаад гэвэл оросууд багтаж ядсан нүүрсний орд, нөөц газартай. Одоо тэр дайн байлдаан болоод байгаа Донецкийг дурьдаж болно. Тэгэхээр уул уурхайд чиглэсэн бодлого, хөдөлгөөн бол ойрын 10 хэдэн жилдээ урд хөрш л харагдаж байгаа. Монгол байтугай дэлхийн том том орнууд бидний урд хөрш рүү эдийн засгаа нь эрчимтэй хөгжүүлж байгаа гээд ийшээ нүүдэллэж байна. Энэ улсыг яаж ч үзэн ядаад, ямар муу яриа тараасан ч гэсэн өмнөд хөршид дэлхийн эдийн засаг эргэлдэж байгаа нь хэнд ч ойлгомжтой.
Тийм болохоор 247 км яваад л МАК-ийнханд урагшаа гарц байж л байгаа. Ойрын 10-15 жилдаа Оюутолгойн бүтээгдэхүүн урагшаа гарна. Энэ асуудлаас хэн ч хаашаа ч холдож чадахгүй. Тэгэхээр аминд тулчихаад байгаа гол асуудал бол Гашуун сухайт, Нарийн сухайт чиглэлийн төмөр замыг яаж хурдан байгуулах вэ гэдэг байна. Энэ асудлаар зургаан жил улс төр хийж хороллоо. Хорлож дуусах болоогүй юу. Засгийн газраас гарсан энэ саналыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Дэмжихээс өөр хувилбар байхгүй гэдгийг ерөнхийлөгч ч хэлж байна. Сүүлийн үед нэг хөгийн юм болоод байгаа нь төмөр замын царигийг нарийнаартавьчих юм бол баахан хятадууд зэвсэгтэй орж ирээд монголыг эзэлчих юм шиг яриад байгаа биз.

-“Тусгаар тогтнол, Газрын тухай хууль, Төмөр замын цариг” гэдэг нэвтрүүлгийг л хэлээд байна уу?

-Тийм. 21 дүгээр зууны Монгол төрийн сайд байсан хүн ийм хөгийн юм ярьж, ард түмний тархийг угаана гэж хэний санаад ордог юм. Орчин үеийн дайн байлдаан  чинь буутай, танктай үеэс аль хэдийнэ гараад явчихсан. Тэр төмөр зам чинь цэрэг дайны үүднээс авч үзэх юм бол юу ч биш болсон. Хэнд ч хэрэггүй.  Одоо байна ш дээ, байлдааны хүнд даацын онгоцоор холын тусгалтай пуужинг дуртай газраа буулгачихна. Пуужингаараа нэг айлын жижиг амбаарыг ононо гэвэл хүссэнээрээ сөнөөдөг болсон цаг. Ийм техникийн түвшинд цэрэг дайны асуудал хөгжчихсөн байна.  Тэгтэл энэ нэг нэвтрүүлгээр айлгаж, УИХ, Засгийн газар төмөр замын бодлогыг хэлэлцэх асуудлыг үгүй хийх гэж оролдоод байна.  УИХ шийдвэрээ гаргах ёстой.

-Төмөр замын энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохих вэ?

-Хувилбар бол манайд маш энгийн. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэж Х.Баттулгыг сайд байх үед ямар ч тооцоо судалгаа байхгүй, хажуудаа нэг жижиг нууртай төсөл би дээ. Х.Баттулга тэрийгээ одоо ч ярьж л байгаа. Гэхдээ тэр байхгүй.  Тэр төсөл байхгүй гэдгийг ерөнхийлөгч хэлсэн дээ. Зургаан жил яригдаж байгаа тэр аж үйлдвэрийн цогцолбор бий болдог юм аа гэхэд өргөн, нарийн царигаараа хослуулж тавиад  Оюутолгой, Тавантолгойн бүтээгдэхүүнийг тийшээ ачиж очоод боловсруулаад тэрийгээ гаргах бололцоотой. бүдүүн нарийн хоёр царигийг хослуулж тавиад хоёр улс руу гаргачихаж болно. Ийм арга байж л байна. Харин одоо юу болоод байна  вэ гэхээр энэ төмөр замын босгоно гэдэг арга хэмжээний хүрээнд өмч хөрөнгийн асар их будлиан бий болсон. М.Энхсайхан нэг хэсэг дээрх асуудлаар нилээн ярив аа. М.Энхсайхан яриад эхэлсэн  чинь хэсэг хугацааны дараа Тавантолгой цахилгаан станц төслийн захиралаар тавиад амыг нь хаагаад авсан. Сүүлийн үед монголд чинь юм ярьдаг хүний амыг худалдаж авах амархан болсон ш дээ.  Бие даагчид үг хэлвэл албан тушаалаар амыг нь худалдаад авчихна.  Үнэнийг худалдаж авч эд нар дийлэхгүй ээ. Энэ төмөр зам чинь ийм л учиртай юм. Түүнээс төмөр зам барихыг эсэргүүцээд байгаа хүн монголын төрд байхгүй ш дээ. Монголчуудад маш жирийн энгийн нэг л асуудал тавигдчихаад байгаа. Гарсан бүтээгдэхүүнийг нэг замаар нэг, нэг машинаар зөөх үү нэг толгойгоор зуун вагоноор зөөх үү гэдэг дээр монголын төр зургаан жил зогсож байна. Мөн биз. Би наадхыг чинь яриад эхлэхэд Ц.Нямдорж Таван толгойд 300 ширхэгхүнд даацын автомашинаар нүүрс зөөдөг гэдэг мэдээлэл тараасан. Тухайн үед би Засгийн газрын гишүүддээ үнэнийг хэлсний төлөө долоо хоног хэвлэлээр миний талаар муу мэдээ явна та нар харж л байгаарай гэж хэлж байсан. Гуравдахь өдөр нь “Нийгмийн толь” сонин дээр тэр 300 машины чинь асуудал гарч байсан юм. Ийм л юм болоод байгаа юм. Тийм учраас одоо монголын төр энэ шийдвэрээ гаргах хэрэгтэй. Нэг хүнээс хэзээ болтол айж энэ улсын хөгжлийн асуудлыг хойш татах гэсэн юм. Нэг хүн монголын төрийг хэдэн удаа хорлож болох юм гэдэг асуудал үүсчихээд байна. Манай улс төрчдийн нэг арчаагүй байдал нь энэ ш дээ. Энэ бүхнийг чиньУИХ-ын гишүүд цөм мэдэж байгаа за. Ардчилсан намынхан толгой дараалан, Ардын намынхан толгой дараалан бүх баримт бичгийг цөмөөрөө мэдэж байгаа. Айгаад хэлэхгүй байгаа юм наадуул чинь. Аймхай хүн 10 үхнэ гэдэг байх аа. Эцсийн эцэст үнэнд гүйцэгдэнэ. Одоо тэрнээсээ гарах гээд хөгийн кино зохиогоо л найруулагч нь би байсан гэж зарлаад л явж байна ш дээ. Улс орныхоо эрх ашгийг гэж энэ гишүүд УИХ-д орж ирсэн, өөрсдөө улстөрд ирсэн зорилго биелүүлэх гэж улс орноо мөн ч их хорлох юм даа. Одоо УИХ-д дараачийн ерөнхийлөгч болох гэж байгаа хоёр хүн байна ш дээ. Тэр зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс сийхгүй байна ш дээ. Би нэрлэчих үү. Нэг нь Х.Баттулга, нөгөөдөх нь бие даагч С.Ганбаатар. Өөрийгөө дараачин ерөнхийлөгч гээд итгэчихсэн. Тэрэндээ хүрэхийн тулд энэ улс орныг сүйтгэхээс ч буцахгүй байна. С.Ганбаатар гэдэг этгээд Оюутолгойг олон улсын ГААГ-ийн шүүхэд өглөө л гэсэн. Тэр шүүхийн шийдвэрээ авчирч ард түмэнд танилцуулах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр юу болж байна гэхээр Монголын Засгийн газар ухаан муутай алхам хийсэн учраас Рио тинто энэ хууль бус зохисгүй үйлдлээ зогсоохгүй бол далд уурхайн ажил байхгүй шүү гэсэн утгатай мэдэгдэл хйичихсэн байна. Ингэж л энэ улстөрчид улс орныг хорлож байна. Тээр жил Өүлэн ээж гэнэт гарч ирээд л өндөгнийхөө цусыг гаргаад таван хүн тэр цусыг долоогоод зогсож байсан байх аа. Иргэний хөдөлгөөнийхөн монгол төрийн төлөө үнэнчээр зүтгэнэ гээд л зогсож байсан. Өнөөдөр тэдний нилээн хэд нь УИХ-д ороод ирчихсэн байж байгаа. Ажиллаж байна уу тэд. Өүлэн эх хаачсан, Чингисийн хүүхдүүд нь хаачсан. Байхгүй ш дээ. Өөрсдөө дарга болоод авахаараа энэ улс орныг сүйтгэх гээд хөгийн улстөр хийгээд, энэ улсыг сүйтгэх гээд ийм л юм хийж байна. Наадхыгаа бүтэн эхээр нь гаргаарай, за.

Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (212)

  • Зочин (66.181.190.18)
    Өргөн цариг монголд тохирдоггүй
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • hazgai (202.126.89.212)
    Лакунин gej bichih yum daa hazgai heltteigee taarsan setguulch tegeed bas niilj hun muulah geed bgaa shuu
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • galgolomt (202.21.118.98)
    yag yarisaniin sonshoos naash itgehgui dee kuu
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • irgen (124.158.91.33)
    unen ug helsen hund ushurhuj uhehnee ed nar nimdorjoo chamd amjilt husii turiin unench hatuu samar mine
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • Тангад (103.26.193.13)
    Манай миний монгол улсын даяар дурсагдах дархан их хурлын гишүүн хууль зүй дотоод хэргийн сайд нямдорж ах оросын сайд байсангүй гэдэг нь тодорхой боллоо доо цаг хугацаа гэж
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • Баньд (103.26.193.15)
    Энэ харх юу гээд бна аа энержид хувьцаа эзэмшдэг ш дээ хятад руу энержи мак тэргүүтэй хувийн том компаниуд л нүүрс гсргадаг ш дээ эрдэнэс таван толгой нь улсынх өнөө нямкагийн нам нэгт зарим худалчдын иргнддээ хувьцаа эзэмшүүлнэ гэж молигддог тэдний тоглоом болсон одоо сонгуулиар өртэй болсон улсын ганц компани ард иргэдээ та нар хувьцаа эзэмш гэж молигдоод өөрсдөө энержи макд хувьцаа авчихсан дараа нь болохоо болилоо мөнгөө ав гээд аргалчихсн одоо хувьцаа эзэмшиж байгаа нөхөддөө зориулж зам тавих нь хятад мөнгө гаргах нь зээл өгөх нь хувийн компани нүүрсээ зөөх нь эзэд нь хувьцаа эзэмшигч нямка нар баяжаад үхэхдээ мөнгөө аваад үхэх нь за яахав татвараа төлнө л дөө бас бага мөнгө төлөх хуулийг нь нутаг нэгт ерөнхий сайд нь санаачлаад байдаг эцэст нь өрийг тэд төлөхгүй ард иргэд бид хойч үе үр хүүхэд минь үе дамжин төлөх нь тэдний хүүхдүүд бямбасүрэн гуайн хэлдэгээр гадаадад гарах байх одоо угаасаа гадаадад амьдарч сурч дадлага хийж байгаа улс болох л байх жирийн иргэд бид яах вэ хөөрхий нямка ***** биш лдээ царигт ***** хурлийз нь чухал биш юуны тулд гэдэг нь чухал ***** хурлийз гэдэг нь өнө эртний эмзэг сэдэв учраас л эвгүй сонсогдоод байгаа юм тулга сайд үүн дээр алдсан байж магадгүй юм гол нь хэн баяжиж хэн хоосрох хэн хэний зарц хэний эдийн засгийн боол болох вэ гэдэгт бна одоо өмнөговь дорнот дорноговийн нутгаар тархан амьдарч байгаа нутагшсан жинхэнэ хятад иргэдийг яах вэ говийн залуучууд мөнгө хир билээ охидыг хэн тэжээж бна тэр нутагшсан суугуулууд биш үү манжуурт орос хятад нөхөртэй орос авгай хоер өөр иргэний хүүхэд өсгөөд явж бна оросууд харин үүний эсрэг арга авч эхэлсэн бид яөж бна нутагшуулья гээд бна төмөр замаас болж түвд яалаа оросууд үүнээс болгоомжилж бна ш дээ буриад республикийг хойд монгол гэж нэрлэе гэж хэлээд бна нэг үг шүү монголд хэн довтолж байлаа хэн сөргөөр нь тусал байлаа одоо ***** агсахгүй ээ эдийн засгийн гео политкийн гео стратекийн дайн болж байна чойбалсан хичнээн шахаанд байсан ч боловсролгүй гэж хэлэгдэж байсан ч тусгаар тогнолоо худалдаагүй ш дээ төрд шальдар бальдар мэнгэт шиг улс төрийн зөнөглөлт хэнээрхэгчдээс илүү самбуу гуай шиг монгол ноен нуруутай төрийн хүн хэрэгтэй бна нямка гнцаараа баяжсан гахй яадаг гэлээ бас саваагүй нохой юу гэдэг билээ женког гүтгээд бүх шүүхээр яваад дийлэлгүй нэр төрийг гутаасандаа уучлалт гуйх үүргээ биелүүлээгүй байх үхэх нь дээ чиний яриад байгаа тэр олон гэрээ мэрээ чинь 10 он уих-н хуулиар хүчингүй болсон гээд хуульчид хэлээд байгаа юм биш үү өөрөө сайн бод доо эх орноо зоосноос өгсөн баатарын илрүүлсэн тагнуулч аа одоо чи хүнийг хилсээр гүтгэж шоронд хий чадахгүй эрх мэдэлч хүрэхгүй орондоо зассан хууль чинь өөрчлөгдсөн чадах юм юу гэвэл зүүдлэх үр хүүхдээсээ ичээч тэднийхээ нүүрийг бүү улалзуулаач ичиж амьдар чиний хэлдэгээр энгийн логик энэ л бна гэхдээ монгол хүн болж төрсний чинь хувьд монголд гишгэх эрхээ одоохондоо гээгээгүй байгаагүйн чинь хувьд баяр хүргэе
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • oogi (202.126.91.155)
    nymdorjooooooooooo chini hagas galzuu,s0liotoi yriltslagiig mongold uzdeg hun tun tsuun bolson sh de.xa xa xa xa xa
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (110.14.119.156)
    hujaagiin tagnuul orchin tsagiin esmiil taij mongoloos ***** alii sdhuu
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.35.18)
    энэ муу хазгай нямдоржийг цагаан хэрэм давтал өшиглөөрэй . тэнд нисч очоод баярцогтын эмээгийн жантай гоймон руу толгойгоороо шааж унаг.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • zochin (112.72.13.36)
    Bas neg zvil: : sain shandad tumur zamiin nileen ajil hiigdsen shvv Bagzal 2 iin gazariig dalang beldsen bas Bold tumur eruu kompanii zahiral DELGERSAIHAN uuriin hurunguur umnugovi chigleliin zamiin dalangiin ajil nileen gazar hiisen bgaa getel tvvniig bariad horichihson bgaa bh shvv Aj vildveriin park bol estoi tag chig daa SAINSHANDaas bichiv.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • zochin (112.72.13.36)
    Nyamdorj vneniig heljee er ni vneniig heldeg hvn shvv! Nariin t zam tavij bnoo HARIN tavisan hoinoo hyatad ajilchid AJILLUULAHGVI SUURISHUULAHGVI BAIH l asuudalin gol ni bgaa yum shvv dee MOHGOLCHUUDAA!! Bas neg zvil:: Sain shandsd
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (14.192.215.39)
    Het tuilshirch bgaad avahiig ni avaad hayhiig ni hayaach. Neeh hajuud ni haitsgaasan ym shig l 2tal bolj hereldej gene ene hdn commentchid ni. Odoogiin turd mgloo gsn 1ch hvn bhgv. Zvgeer show hiij ta nar shig archaagvi baagiinuudiig 2huvaadag ym sht.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (86.57.193.147)
    nyamdorj chi ene olon jil ih urald suulaa. yu hiisen yum be.mongoloo hudaldaj hagartalaa bayjalaa odoo mongoloos tonil ***** hyatadiin tagnuul
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (86.57.193.147)
    urvagch eh oronoo hudaldsan nyamdorj
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (86.57.193.147)
    nyamdorj tonil
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • dotood yam. (86.57.193.147)
    nyamdorj hyatadiin tagnuul horlon suitgegch. mongoloos *****.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Додоо (180.235.187.172)
    Ярдаг нохой шиг үсчиж,төрийн өдарлөгүүлийн хооронд яс хаяж амьдарч ирсэн энэ зөнөг ханаагүй бас л АРИРАЖ эхдэв. Энэ нөхөр зөвхөн өөрийн эрх ашиг, албан тушаалаа хамгаалах гэж бусдыг нээнтгэлэн, намдаа ая тал засч ирсэн амьтан шүү дээ. Хууль хяналтынхныг улс төрөгчдийн гар хөл болгон "МАФ" сүлжээ болгон өнөөгийн гай тарьж байгаа бохир бүхний ЗАНАМГАЙЛСАН эцэг энэ этгээд. Баригдах гэхээрээ, ХУУЛЬ ХЯНАТЫНХАНТАЙ ХУВИЛДААД, БУРУУГАА БУСАД РУУ ЧИХЭЖ ГҮТГЭЭД ГАРЧИХНА. Үнэн хэрэгтэй Энхбаяр, Баяр,Батболд нар болон МАН-ыг буруу тийш хөтөлсөн хүн бол яахын аргагүй Нямдорж мөн.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • хм (202.131.236.154)
    өнөөгийн ашгийг харж ирээдүйдээ гай битгий хийгээсэй дээ. өмнө хуучин муу замаараа зөндөө зөөгөөд л зүв зүгээр л байсан ш дээ. гэнэт яага болохоо больчихов? Шалтгаан нь энгийн Чингэс, Самурай баахан бонд оруулж ирж мөнгөө өөрсдөө үрчихээд сангийн мөнгийг хоосруулчихаад яаж хурдан мөнгө олох вэ л гэж яарч, хамгийн хурданаар мөнгө олох аргаал хайж байгаа нь тэр. Ер нь Монголд тэр бондууд ямар ч хэрэггүй байсан. болох л байсан
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • zochin (202.126.89.251)
    nyamdorj ih hemjeenii avilga avsan hun.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • зочин (117.79.232.0)
    Яасан арчаагүй Төр вэ? Монголын ард түмэнг спиртээр хордуулсан, хөрөнгийг нь луйвардаж авсан,ард түмэнг хооронд нь хагралдуулсан, Монголын хөгжлий зогсоосон энэ Хөгийн лалраас салах цаг нь болжээ. Хуулинд заасан ёсоор эрүү үүсгэж хариуцлага тооцоох хэрэгтэй.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • USA (67.166.25.50)
    Nyamdorj chi pizzzdaa uuriiguu hichee. mongoliin ard tumniig shorongiin hulgaich gej anduurch bolohgui shuu.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • ddd (5.199.142.195)
    3 uyeiin bayan gej baidguig chi sanaarai nyamdorj ooo. Zaavl uguirch doosh ordiim daaa. Hyatadiin tusgai albadiin gar hul bolj baisan barimtiig chin bid martaagui bga shvv. 2 huuhed chin yugaaraa tiim olon terbumiin unetei baishin bariulsan bilee? Neg ergej dursaarai. Yadarsan muu tatvar tulugch irgediin mungiig hulgailj, eh ornii bayalagiig huviin yum shig zarj bayajsaniig chin bugd l medne dee
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • dadaa (202.179.20.212)
    chamaig chinii vr hvvhdiig mongoliin turiin svld nirgene dee. adgiin muu *****.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • dada (202.179.20.212)
    bvh yumaa hiitsen hvn shig terend ni hen hen saad bolood bsanaa dursaj bga hvn shig sanagdchihlaa. argagvi hyatad ulsiin tuluu vneheer zvtgesen hvn shv.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Нямдорж яах аргагүй үнэнийг хэлжээ. Зоригтой хүн шүү
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • 0017 (202.21.113.140)
    buur aichlaa
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • zochin (103.26.193.9)
    ta zarimdaa hetryyleed bh shig
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • зочин (103.26.193.9)
    таны хэлсэн үгийн үнэнд итгэж байна. танд дэээд зэргийн доромжлол, гүтгэлэг, сүрдүүлэг ирсэн ч сэтгэлийн хаттай тэвчээртэй байж биеэ бодох хэрэгтэй. Угаасаа манайхан үнэн үг хэлсэн нэгийгээ үзэн яддаг нь гэм биш зан. хамгийн гол нь эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ дээ
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    19 цаг 59 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    20 цаг 16 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    20 цаг 26 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    20 цаг 34 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    21 цаг 8 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    23 цаг 12 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    23 цаг 35 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    23 цаг 58 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    Өчигдөр 13 цаг 12 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    Өчигдөр 12 цаг 40 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 12 цаг 01 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    Өчигдөр 11 цаг 22 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 10 цаг 58 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • ЭМГЭНЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК