Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Ганбат: Найз бүсгүйтэйгээ орцонд орсон хүн эргээд харахад нь амиа хорлочихсон байж болох уу?

2014-6-30
0
ЖИРГЭХ

10155210_651829621570909_3807788919600297673_n    “Аварга” дээд сургуулийн төгсөх курсын оюутан, бөх барилддаг залуу амиа хорлосон гэгдэж хорвоогийн мөнх бусыг үзжээ. Харин залуугийн ар гэрийнхэн нь хүүгээ амиа хорлосон гэж үзэхгүй байгаа бөгөөд энэ хэрэгт гадны нөлөө байна гэдгийг хуулийн байгууллагынханд хандан хэллээ.

Уг хэрэг энэ оны гуравдугаар сарын 15-нд гарсан бөгөөд талийгаач Г.Батцог нас барах өдрөө найз бүсгүйтэйгээ хамт явж байсан байгаа юм. Улмаар тэр хоёр Г.Ганзориг гэх барилддаг найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр гурвуулаа уулзалдсан баримт камерийн бичлэгт үлджээ. Ингэж уулзалдсан даруйдаа найз охиноосоо болж өнөөх залуутай талийгаач муудалцаж, хоорондоо гар зөрүүлсэн байна. Харин ийм зүйл болсоны дараахан талийгаачийн цогцос орцонд боомилж үхсэн байдалтайгаар олдсон гэнэ. Хамгийн хачирхалтай нь уг орцонд талийгаач найз бүсгүйн хамт орсон бичлэг байсан ба боомилсон оосор бүч нь уг найз бүсгүйнх нь толгойн алчуур байх юм.

Тэгэхээр энэ хэрэг чухам юунаас болж гарав?. Залуу яаж амиа хорлов. Тухайн үед найз бүсгүй юу хийж байв. Толгойн алчуурыг нь яаж авав? Гээд л олон асуулт урган гарч байна. Тиймээс талийгаачийн аав Н.Ганбаттай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

10155210_651829621570909_3807788919600297673_n-Найз охин нь хоёр залуу дуудаж уулзуулаад хооронд нь маргалдуулж нэгнийх нь аминд хүрлээ гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Миний хүн Г.Батцог 2014 оны гуравдугаар сарын 15-ны орой найз охин Б.Чанцалдамбатайгаа хамт Г.Ганзориг гэгчтэй уулзсан байдаг. Гэвч тэд хоорондоо маргалдаж Г.Ганзориг миний хүүтэй барилцаж авсан байгаа юм. Камерийн бичлэг бүх юм баримтаар бий. Улмаар хүүгийн маань куртикийн урж багагүй маргаан болсон байсан. Энэ үеэр найз охин Б.Чанцалдамба нь хаашаа ч юм алга болчихсон.   Ингэж өнөөх Г.Ганзориг гэдэг залуутайгаа үлдсэн манай хүү хэсэг хамт байж маргалдаж, барьцалдаж авч байгаад Г.Ганзориг нь мөн алга болсон.

Тэгж байтал миний хүү дээр Б.Чанцалдамба гэнэт хүрээд ирсэн. Улмаар хоёулаа 28 дугаар байрны орцруу ороод хэдхэн хормын дараа Б.Чанцалдамба эгчрүүгээ Г.Батцог үхчилээ гэж ярьсан байгаа.

Харин бид бол нэлээн хожуу мэдсэн. Уг нь Б.Чанцалдамба хүүг маань талийгаач болсоныг бидэнд түрүүлж мэдэгдэх ёстой байтал тэгээгүй. Харин гэрийнхэн болоод найз нөхөдрүүгээ ярьж, мэссэж бичиж суусан байгаа юм.

1-Цагдаагийн байгууллагад очиход та бүхэнд юу гэж хэлсэн бэ?

-Танай хүү амиа хорлосон гэж хэлсэн. Улмаар хувцсыг нь өгөхөд бичлэг дээр гарч байгаа суга нь урагдсан миний хүүгийн гадуур хувцас биш шал өөр хүний хувцас өгсөн. Ингээд хүүгийнхээ хувцсыг нэхсээр байгаад авч үзтэл суга нь урагдсан цул шороо болчихсон байсан. Гэтэл энэ хэрэг гараад 10 гаруй хоног болчихоод байхад хүүгийн маань хувцсанд үзлэг ч хийгээгүй байсан байгаа юм.

Улмаар би миний хүүгийн хэрэг дээр ажиллаж байсан Н.Өлзийсайхан дэслэгчид гомдолтой байна, сольж өгнө үү гэдэг хүсэлтийг мөрдөн байцаагч Хишигдоржид хэлсэн. Гэвч солих үндэслэл байхгүй гээд солиогүй. Ингээд  арван хэд хоногийн дараа миний хүүгийн хэргийг Амартайван гэгч байцаагч авчихсан байсан. Уг нь би өөрөө солих гээд хөөцөлдөөд дийлэхгүй байхад гэв гэнэт Амартайван гэгч байцаагч хэргийг шалгахаар авчихсан байсан.

-Бичлэг дээрээс харахад талийгаач уг орцонд найз бүсгүйтэйгээ орсон байх юм?

-Б.Чанцалдамбатай орсон. Тодруулбал, 2014 оны гуравдугаар сарын 15-ны 00.57 минутад 28 дугаар байрны 3 дугаар орцруу  хамт орсон. Ингээд миний хүү тун удахгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн. Бичлэг үзэж байхад энэ орц руу хүн орохгүй зөвхөн гараад л байсан.  Улмаар би явж шалгахад машинаа гаражинд тавиад дээшээгээ цахилгаан шатаар гарчихдаг орц байсан. Минийхээр бол Б.Чанцалдамба, Г.Ганзориг хоёр үгсэн хуйвалдаад миний хүүгийн аминд хүрсэн гэж үзэж байгаа.

1-Шөнийн 00.57 минутад орсон юм бол яг хэдий үед нас барсан юм бол?

-01.09 минутад Б.Чанцалдамба эгчрүүгээ утсаар ярьж Г.Батцог үхчихлээ гэж ярьсан байгаа. Үүнээс хойш харанхуй орцонд миний хүүг үхчилээ гэж найз нөхөдрүүгээ хүртэл хэлж ярьж, мэссэж бичсэн байдаг. Улмаар 01.40 минутын орчимд бидэнд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидэнд хамгийн сүүлд хэлсэн байгаа юм.

Би энэ орцонд Б.Чанцалдамба ганцаараа байгаагүй гэж үзэж байгаа. Цагдаагийн байгууллагаас тухайн үед Г.Ганзориг хаана байсныг ч тогтоогоогүй.  Мөн миний хүүг Б.Чанцалдамба дагуулж орж байхад толгойнд нь байсан эрээн алчуур байхгүй байсан. Гэтэл нас барахдаа эрээн алчуураар боомилж үхсэн гээд байгаа.

Ядаж эрээн алчуурыг хэнд, хаана байсныг цагдаагийн байгууллага тогтоох ёстой.

-Б.Чанцалдамбаас мэдүүлэг авахад юу гэх юм бол?

-Би талийгаачийг дагуулаад орцонд орсон. Харин эргээд харахад амиа хорлочихсон байсан гэж мэдүүлсэн байдаг. Ер нь энэ хэрэгт анхнаасаа шинжээс эмч томилж шалгаагүй байдаг. Б.Чанцалдамба уг нь өөрөө тухайн байрны хажууд байрлах 27 дугаар байранд амьдардаг. Гэтэл яагаад 28 дугаар байранд хүүхдийг минь яагаад дагуулж оров гэдэг сонин. Мөн Б.Чанцалдамбын өгч буй мэдүүлэг, хэргийн газар очиж болсон явдлыг дүрслүүлж байгаа байдал бүгд зөрж байгаа.

10155210_651829621570909_3807788919600297673_n-Шүүх шинжилгээнд оруулахад гадны нөлөөтэй гэж гараагүй юм уу?

-Би шүүх шинжилгээнд оруулах гэсэн ч амралтын өдөр таарсан гэсэн. Улмаар мөнгө хөлсийг нь өгөөд шүүх шинжилгээнд оруулая гэхэд  бичиг баримт шаардсан. Улмаар хүүгийнхээ бичиг баримтыг хайхад Б.Чанцалдамбад бүх бичиг баримт, хэтэвч зэрэг нь байсан байгаа юм. Тиймээс бид хүүгийнхээ бичиг баримтыг авая гэж залгатал би Яармагт лам, бөөд үзүүлээд явж байна гэсэн. Гэтэл бидний ярьсаны дараагийн өдөр гэв гэнэт миний хүүг шүүх шинжилгээгээр оруулсан байсан. Би оруулах гээд бараагүй юмыг гэв гэнэт шүүхийнхэн яагаад оруулчихсаныг мэдэхгүй байна.

-Шүүх шинжилгээгээр юу гэж гарсан юм бол?

-Ямар ч гадны нөлөөгүй гэж гарсан. Хамгийн сонин нь яг тэр амралтын өдрөөр Б.Чанцалдамба найз охинруугаа залгаад Г.Батсүхийн үхсэн нь ямар ч гадны нөлөөгүй. 100 хувь өөрийнх нь буруу гэж гарсан гэж хэлсэн байдаг. Шүүх эмнэлгээр ч ороогүй байхад ийм зүйл ярьж байдаг үнэхээр сонин. Тэр бүү хэл бид ч шүүх шинжилгээний хариуг сонсож чадахгүй удтал хүлээсэн шүү дээ.

10155210_651829621570909_3807788919600297673_n-Танай хүүгийн ааш зан хэр вэ. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм болов уу?

-Ер нь яаж ч бодсон миний хүү бөхөөр хичээллэдэг том бие хаатай, өндөр хүүхэд. Тийм намхан таазтай байранд өөрийгөө боомилж үхэх үү?. Мөн тэр эрээн алчуур хаанаас гараад ирэв гээд бүх зүйл сонин байгаа. Тухайн үед бага зэрэг шар айраг уусан байсан.

-Найз охинтой нь яг биечилж уулзсан уу?

-Бидэнтэй Б.Чанцалдамба бүү хэл ар гэрийнхэн нь ч ирж уулзаагүй.  Өмнө нь үерхэж байхдаа хэд хэдэн удаа манайд ирж байсан. Хүүтэй маань үерхээд 3 жил болж байгаа. Гэхдээ нэг удаа миний хүү согтуу орж ирсэн. Юу болсон гэж асуухад найз бүсгүйгээ өөрийг нь хуураад байна гэж байсан.

-Биднийг ийн зовж байхад Б.Чанцалдамба ангийнхаа охинтойгоо мэссэжлэсэн байдаг. Энэ мэссэжинд “Өшөө болоогүй. Эмэгтэй дүү, ээж нь нас барна. Харин аав нь галзуурч үхнэ” гэж бичсэн байдаг. Тэгэхээр энэ бүсгүй манай ам бүлийг бүгдийг нь устгахгэсэн зорилготой байгаа юм. Энэ бүхнийг цагдаагийнханд өгөхөд шалгалт хийгээгүй.

-Ер нь энэ хэрэгт ядаж хүнийг үхэхэд нөлөөлсөн гэж эрүүгийн хэрэг үүсгээгүй юу?

-Үүсгэсэн. 195 дугаар зүйл анги, 172 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Гэвч энэ сарын 2-нд  хэрэгсэхгүй болсон. Бид бол цааш нь шалгуулаад явна.

-Г.Ганзоригийн хувьд мэдүүлэгтээ юу гэсэн байдаг юм бол?

-Г.Батцог ах намайг баяртай гээд яваад өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Ер нь тэгж зодолдож байсан хүмүүс нэгнээ баяртай гээд яваад өгөх үү.

10155210_651829621570909_3807788919600297673_n

10155210_651829621570909_3807788919600297673_n

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
3 настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар нь хорих ял оноолоо
Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • бочлчи (103.229.120.1)
    Б.Чанцаа эсвэл Б.Баясал гэсэн фбтэй хүүхэн
    2014 оны 09 сарын 21 | Хариулах
  • ахрбах (103.9.90.248)
    Б.Баясал гэсэн ФБ-тэй юм байна энэ хүүхэн нь
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • msn (27.123.213.170)
    nootoil bn daa hun ard ni yavj bgd uuriiguu shatnaas uyaj boomilj uhej bhd medku bn gj bhuu
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • Өмгөөлөгч (103.26.193.22)
    Иргэд, хуулийн этгээдэд эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Эрүү, иргэн, захиргааны хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ. Утасны дугаар: 9191-3149, 9191-3449.
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (12.46.46.55)
    Yasan muuhai emegtei veee...ter l amind ni hyrsen bnshdee
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
  • irgen (202.179.20.155)
    eooo uyl bolood bndaa hvni ami iimhyamdhan boltsiimyy shvvh ene teree ni iim heel hahyyld idegdtsen umyy hvn alchaadl zvgeer gemgv boloodl garchhiin sonin umaa haramsaltaien
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
  • zochin (124.197.141.200)
    Za neg shan zaluu munh busiig uzuulj neg ***** natand yavah ni dee. Yagaad iimiin be? Mongold hereg l garaad bh yum tsuuhuulehnee bj. Nuguu daldaak 76 ni ulsaa zarj ideel yosroi ***** lalat yumaa
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • yaana daa (202.70.46.206)
    Huurhii zaluu yamar yanziin shulamtai taarchaa ve Naad huuhnee nuuriig n nyygaad bh hereg yu bna il gargaad hevleliin baga hural hiilgeed olon niitiin anhaarald oruulaachee Byrhnii gesgeeliig hurteh l blgui dee Huurhii huu hoid nasandaa sain torold toroh boltygai
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • 1234 (203.194.114.197)
    Gerch ni bn, kheregten ni olddoggui ??? Ems zadgairahad ....
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • keti (203.194.115.5)
    oilgomjtoi hereg bishu.ter shuuh tsagdaagiinhanii ajiliig oligtoihon shalguulaach.hunii ami iim unetsegui bolchihoo yu.alj l bdag uhej l bdag.ter naiz huuhen ni udahgui biz de.huurhii
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • ыбйыйбй (202.21.111.141)
    найз хүүхэн хүн дуудаад алуулсан юм бишүү,\
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • zozin (103.26.193.15)
    ene odooni ems er n iy bolood bn hugshin zaluu gehgyi byyr elii balai bolson umnyyd heden harchyyl zeregtsyyleed bgaam bvv med erchyyd uursnuu mash bolgoomjtoi bai l da
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • a (202.170.81.170)
    энэ арай л үнэмшилгүй байна даа ах минь ,наад хөгийн хүүхэн чинь найзтай нь явалдаж байгаад баригдаад эцэст нь хүүг чинь нийлээд алчихсан юм биш үү
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • gggg (103.26.193.6)
    haramsaltai hereg boljee.uhaan muutai hormoi sultai.ataach shunaltai hvvhnvvdees bolj uls gvren hvrtel mohoj bsan tvvh bii shv.ymar muuhai har mortei hvvhen be.za tegeed barilddag tom bietei zaluu bol dor hayj 2s 3 hvn bj l ***** shv de.eronhiilogchid zahidal biche.vnen mon ni oldoosoi
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • ntre (182.160.2.220)
    yagaad ch unemshil alga.hamt yavsan hun ni ergeed harahad l burhan bolchihdog yum gej ulgert ch gardaggui shu de,ter dor ni olnii anhaarald oruulahgui,yun oroi medeelel hiideg yum be de...dahiad shalguulah l heregtei.mash ergelzeetei asuudal bn
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.2.153)
    ЦАГДААД Л ХАНД ДАА . АЛЬ АЙМГИЙНХАН БЭ?
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
    • zochin
      tsagdaad ni handaad iim bhad yu bicheed bgan be
      2014 оны 06 сарын 30
  • zochin (124.158.125.107)
    yun Batsukh Battsogt Chantsaldamba Chantsaldagba be heden hunii tuhai bicheed bnaa
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • zochin (103.26.193.26)
    ugaasaa naad nz huuhen geed bgaa hunii hiisen hereg ym bishuu ger buliin surduuleed ih sorsoj bgaa bololtoi hunii saihan alag uriig alchihaad yaj taiwan yawj bgaa boloo tenger tumen nudtei heregiin ezen lawtai garch irnee
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • ганданхүү (202.131.225.197)
    за хө Ундрах аа. чи юу л бичээд байна даа. батсүх гээд л батцогт гээд л . чимэддамба гээд л чимид дагва гээд л чи мэдрэл муу юм уу хүний нэрийг сольж хольж бичээд
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    22 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    25 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    1 цаг 20 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    2 цаг 24 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    2 цаг 34 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    5 цаг 28 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    5 цаг 39 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    5 цаг 55 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    6 цаг 4 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    6 цаг 7 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    6 цаг 11 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    6 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    7 цаг 1 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    7 цаг 57 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    8 цаг 2 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    8 цаг 4 мин
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    22 цаг 57 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    23 цаг 36 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    Өчигдөр 16 цаг 05 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    Өчигдөр 16 цаг 03 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК