Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Оюундарь: Улс төр бол багаар ажиллах, бусадтай харилцах ур чадварт суурилдаг

2014-7-08
0
ЖИРГЭХ

    f0cd75ee51230982bigАрдчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд Ардчилсан намаас  "Сумын чуулган" сургалт, хэлэлцүүлэгийг зохион байгуулж байна. Энэхүү сургалт хэлэлцүүлгээр 331 сумдын намын анхан шатны гишүүдээ сургаж, чадавхижуулахаас гадна тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлуудаа хамтран шийдвэрлэхийг зорьжээ. Энэ талаар Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

-Ардчилсан намаас энэ оныг дотоод сургалтын жил болгон зарлажээ. “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм байна. Гол ач холбогдлыг нь та хэрхэн тодорхойлж байна вэ?

-Тийм ээ. Ардчилсан намаас 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарлаж, анхан болон дунд шатны гишүүдийнхээ дунд дипломын болон богино хугацааны үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байна. “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлэг бол энэ ажлын хүрээнд хийгдсэн анхны том оролдлого. Одоогийн байдлаар зүүн, баруун болон говийн бүсийн 11 аймгийн 172 суманд байгаа намын анхан шатны 4500-аад гишүүддээ хүрч ажиллалаа. Анхан шатныхаа гишүүдэд багаар хамтран ажиллах, багийн дотор хэн болохоо хэрхэн таниж мэдэх дадлага суулгахаас эхлээд харилцааны арга барилын талаар оролцоог хангасан сургалтуудыг хөтөлбөртөө оруулсныг гишүүд талархан хүлээн авч байлаа. Үүнээс гадна гишүүдийнхээ санал бодлыг сонсож, намын анхан дунд дээд шатанд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаж байгаа асуудлуудыг нь хэлэлцэж хамтран шийдвэрлэх үүднээс хэлэлцүүлэг өрнүүлсэнд гишүүд ихээхэн талархалтай байгаагаа илэрхийлж, санаа авахаар олон зүйлийг хэлэлцүүлгийн явцад гаргаж ирж байлаа. Эцсийн эцэст сонгуулийн үеэр айлын хаалга тогшиж амлалт өгдөг хүмүүс анхан шатны нэгж дээр ажилладаг намын гишүүд маань байдаг болохоор сонгуулийн бүрэн эрхийн хугацаа талдаа орж буй энэ үед тэдэнд хэлж ярих, сануулж сэрэмжлүүлэх олон зүйл байсан нь хэлэлцүүлгийн явцад тодоор ажиглагдаж байсан л даа.

-Тэгвэл энэхүү чуулганы цаад зорилго нь дараагийн сонгуульд бэлдэх үйл ажиллагааны нэг хэсэг гэж ойлгож болох уу?


- Эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөр сонгож гаргасан гишүүд, томилж байгуулсан засгийн газраараа дамжин хэрэгжиж байдаг. Харин нам мөрийн хөтөлбөр хэрэгжиж буй энэ цаг үед дараагийн сонгуулийнхаа бэлтгэл ажлыг эхлүүлж, хүний нөөцөө бэлдэж байдаг. Өнөөдөр намын өмнө тулгамдаж байгаа аливаа алдаа эндэгдэл дараа дахин давтагдахгүй байх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хүний нөөцөө бэлтгэж, сургаж, чадавхижуулах нь миний эрхлэх ажлын жагсаалтын нэгд орж байгаа юм. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг шиг улс төр бол багаар ажиллах, бусадтай харилцах ур чадварт суурилдаг гэдгийг хүн бүр мэдэх юм шиг хирнээ яг сургалт зохион байгуулаад, тодорхой жишээн дээр ажиллаад ирэхээр санаж сэрэх олон зүйлийг хүмүүс анзаарч анхаардаг. Хүрч очин зохион байгуулж буй энэхүү сургалтаас гадна бид "Сум 330” хөтөлбөрийн хүрээнд Удирдлагын академитай хамтран төрийн захиргааны менежерийн эчнээ  сургалтыг мөн жилийн өмнөөс хийж хэрэгжүүлж эхэлсэн. Саяхан анхны төгсөгчид маань дипломоо гардаж авлаа. Энэ сургалтанд хамрагдах хүмүүсийг мөн л сум бүрээс сонгон шалгаруулж авсан. Эхний ээлжинд 100 гаруй сонсогч суралцаж төгслөө. Удахгүй намрын сургалтад хамрагдах гишүүдийн сонгон шалгаруулалт эхэлнэ.

-Сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах явцад хөдөө орон нутаг хэрхэн өөрчлөгдсөн байна вэ? Мөн орон нутгийн ард иргэдэд тулгамдаж байгаа ямар асуудлууд хөндөгдөж байна вэ?

- Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг засгийн газар хэрэгжүүлж байгаатай адил орон нутгийн сонгуулийн хөтөлбөрийг аймгийн засаг захиргаа хариуцан хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр Шинэчлэлийн засгийн газраас явуулж байгаа  “Монголдоо Бүтээцгээе” төсөл хөтөлбөрүүд бүх  аймагт хийгдэж байна. Дэд бүтцийн асуудлууд,  аймгийн төвийг хот болгох, 1000 айлын орон сууц, амины орон сууцны хөтөлбөрүүд, дулаан хангамж, жишиг сум, орон нутаг хөгжүүлэх болон сум хөгжүүлэх сангийн төсөл зэрэг томоохон хэмжээний хөтөлбөрүүд орон нутагт хэрэгжиж байна. Энэ бүхнийг төр өөрөө хийхгүй, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор хийдэг. Үүний тулд хувийн хэвшлийхэнд аль болох ээлтэй бодлогыг явуулж байж тэр байгууллагууд бизнесээ өргөтгөж  энэ бүх бүтээн байгуулалтын ажлыг босгож ирэх юм. Хөдөө орон нутгийн иргэдэд орон нутгийн хөгжлийн сангийн төсөл хөтөлбөрүүд ихээхэн үр дүнтэй хэрэгжиж, тэдний амьдрал ахуйд мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлж байгааг оролцогчид хэлэлцүүлгийн явцад онцолж байсан.  

- Энэхүү сургалт хэлэлцүүлэг сумдын нийт гишүүдийг төлөөлж ирсэн цөөхөн тооны гишүүдэд хүрч байгаа. Цаашид бүх гишүүддээ хэрхэн хүргэх вэ?


- Ардчилсан хувьсгал өнөөдөр 25-ны жил нь орж эрийн цээнд хүрлээ. Өнгөрсөн бүх хугацаанд бид намын үнэт зүйл, бодлогоо олон нийтэд хэрхэн хүргэх  вэ гэдэг дээр буюу гадаад имиж дээрээ илүү анхаардаг байсан бол өнөөдөр төлөвшилдөө илүү  анхаарах цаг нь болсон байна. Төлөвшил гэдэг бол үнэт зүйлс, бодлогоо бодит үйл хэрэг болгох институтын соёлыг бий болгон хөгжүүлэх чухал үйл явц юм. Сумын чуулганы хүрээнд бид нийт 330 сумаас ирсэн тухайн орчиндоо хамгийн идэвхтэй нөлөөтэй 8000 гаруй хүний дэлгэрэнгүй бүртгэлтэй болж байгаа. Цаашид бид энэ хүмүүсээ тогтмол мэдээллээр хангаж байхаас гадна сум бүрээс таван хүнийг сонгож сургагч багш болгон бэлтгэх юм. Сургалтанд суусан тэдгээр хүмүүс тухайн сум орон нутагтаа ирж бусаддаа мэдсэн сурсан бүхнээ түгээн, дэлгэрүүлэх маягаар цааш салбарлан бүх гишүүддээ хүрэх зорилт тавин ажиллаж байна.

- Ардчилсан хувьсгал өнөөдөр 25-ны жил нь орж эрийн цээнд хүрсэн гэлээ. Энэ хугацаанд ардчилал хэмээх мөн чанартаа хүрсэн болов уу?


- Ардчилсан хувьсгалын анхдагчид маань хуучин нийгмийг өөрчлөхийн тулд олон шинэлэг зорилтуудыг тавьж тэмцэж байсан. Тухайлбал хүний эрх, хувийн өмч, үг хэлэх эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө,  төрийн хязгаарлагдмал оролцоо, хувь хүний хүсэл тэмүүлэл, хариуцлагын тогтолцоо, чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээл гэсэн урьд хожид байгаагүй үнэт зүйлсийн төлөө тэмцэж байсан. Социализмийн үед энэ бүхэн бүгд хаалттай байсан гэдгийг өнөөгийн залуус огт ойлгодоггүй, угаасаа байсан, байдаг л зүйл мэт энгийн ойлголт болсон. Монголын ард түмэн хамтдаа энэ 25 жилийн хугацаанд сайн сайхан амьдралынхаа дээрх бүх зорилтуудад аль хэдийнэ хүрч, энгийн хэрэглээ болгож чадсан шүү дээ. Одоо үүнийгээ цааш хадгалах, бататгах, үргэлжлүүлэх л үлдсэн гэж бид ойлгож байгаа. Эрхээ мэддэг хэрнээ үүргээ ухамсарлахаа больсон, хариуцлагын ухамсар гэдэг зүйлийг мартсан гээд өөлөх шүүмжлэх зүйл багагүй байна.  Үүнийг бид хамтдаа ухамсарлаж, үзэл бодлынхоо төлөө нэгдэж, улс орноо хөгжлийн төлөө хамтдаа тэмцэх л үлдэж байна.

- Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн арга хэмжээг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөөд байна вэ?

- ХХ зуунд Монголд гурван том хувьсгал гарсны отгон нь 1990 оны ардчилсан хувьсгал. Энэ хувьсгалын үр нөлөө, ач холбогдол цаашид он жил өнгөрөх тусам, үе солигдох бүрт улам тодрох болно. Энэ жил  тохиож буй ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор бид хувсгалд оролцсон анхдагчиддаа хүндэтгэл үзүүлэх, тухайн үеийн түүхийн мэдлэгийг шинэ залуу үеийнхэнд танилцуулах, дараагийн 25 жилд юу хийх талаар төлөвлөх зэрэг илүү ач холбогдолтой, цөөн тооны бодитой ажлуудыг хийхээр ярилцаж байна. МоАХ болон хувьсгалд оролцсон бусад эвсэл холбоод ч дор бүрнээ ойгоо үр бүтээлтэй тэмдэглэх тал дээр намтайгаа хамтран ажиллахаа илэрхийлээд байгаа.
Т.Энхэлээ



0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • монггл (202.21.113.141)
    энэ үнэхээр тэнэг авгай байна лээ. ийм улсууд авгай нар төрийн толгойд гарвал ч хятад руу очсон дээр. гэхдээ тэгж арай балрахгүй байгаа даа бурхан минь
    2014 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (69.157.114.18)
    ene ch uneheer boloogui avgaidaa. Uilchlegch baisan gee bizdee. teriigee hiij baisan ni deer
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    муу муухай бүхэн бугласан АН одоо тарах хэрэгтэй. эсвэл хятад америк руугаа зугт.
    2014 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.15)
    Uxsenii chin Ardchilsan xuvisgal ve,tertei tergui delhii oorchlogdoj baisan shuu dee,tegeed ch ard tumen jagssan bolohoos ta muusain golognuud tor erguulcen yum uu,xarin ardchilaliin nereer amidarch baigaa xuvalznuud ,ta nar yasan tansag amidarch baina aa AH iin darga naraa ,erxem xuvisgalchidaaaa
    2014 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.12)
    AH dald or baliar nam,uvaigui huvia hicheesen ,hun chanargui golognuud
    2014 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.16)
    AH iig 24 jil demjlee xandiv ogloo bi.Odoo ch bolihuudaa,baliar nam.Ulsiig dampuuruuldag bas hunii tusiig martdag novsin nam,gehdee ta naraas guih ch yum alga guih ch gui
    2014 оны 07 сарын 20 | Хариулах
  • зочин (103.26.193.1)
    Монгол зан заншлаа устгаж Америк маягийн мөхөж байгаа соёл үзэл санааг улс орондоо нэвтрүүлэх гэж унтаж чадахгүй шаналсаар байгаад хөгширч орхиж хөөрхий дөө. болохгүй юм гэдэг болдоггүй юм, үйлийн үрээ АН-ынхан үүрээд буцах цаг удахгүй ирнээ. хэл амаа билүүдсэн хэлэмгий хэдэн хэрүүлчийн үнэнд гүйцэгдэх цаг ирэх л болно
    2014 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.185)
    ТА НАР УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ ЗОВЛОНГООР ХАНАЖ ТОГЛОЖ ДУУСААГҮЙ ЮУ 1 ШИРХЭГ АТАР ТАЛХ ТАНАА НАМЫГ ЗАСАГ АВАХ ҮЕЭР 600 ТӨГРӨГ БАЙСАН ОДОО 1100 ТӨГРӨГ АС ДОЛЛАР 1350 ТӨГРӨГ ОДОО 1850 ТӨГРӨГ БОЛЖ БҮХ БАРААНЫ ҮНЭ ӨСЛӨӨ, ТА БҮХНИЙ ХҮСЭЭД БАЙСАН БҮХ ТӨР ЗАСАГ, ШҮҮХ, ЗАСАГИЙН МЭДЛИЙГ ӨГЛӨӨ. ОДОО ТА НАР ӨӨР ЮУ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ ЭНЭ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛД АНХААРАЛ ХАНДУУЛААЧ
    2014 оны 07 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.36.106)
    танай нам багаар нийлж улс орныг худалдаж байна гэвэл мөн үү?
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (49.0.159.31)
    Яасан ч их хөгшрөөв дээ. Хайран залуу нас
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.13.223)
    энэ юун авгайв
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • зочин (182.160.33.75)
    Анхан шатны нэгжүүдэд ажиллаж байгаа хүмүүс чинь гологдоод байнаа Оюундарь даргаа.
    2014 оны 07 сарын 17 | Хариулах
  • zochin (202.55.191.76)
    UURUU ULS TUCH MUN YY
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • Zochin (103.26.193.2)
    Teneg huuhen
    2014 оны 07 сарын 16 | Хариулах
  • бөт (182.160.33.59)
    Эн алцгар авгай мөн *****. Дэндүү мэдэмхийрэх юм даа. ингэж байж албан тушаал дээр тогтдог юм байна л даа.
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    монголчуудыг дампууруулж ханахгүй байна уу? та нар?
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.193.38)
    Banhar nohoi shig muuhai zurag bna.
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • irgen (203.91.117.4)
    dendvv judaggvi
    2014 оны 07 сарын 15 | Хариулах
  • АН-ын гишүүн (112.72.13.41)
    Та бол Улс төрийн "А"-ч үгүй тоглоомын хүүхэлдэй.АН-ыг минь алж байгаа хүн Өөрийнхөө хүсэлтээр зайлаад өгөөч дээ
    2014 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.23.51.11)
    ш.отгонбилэгийн сүнс энэ авгайг харж байгаа байх даа. арайл муухай загнасан шүү.
    2014 оны 07 сарын 13 | Хариулах
  • mongol (108.255.1.92)
    ene neg segsger ustei avgai yu ve amar aimshgiin haragdaj baina aa.
    2014 оны 07 сарын 13 | Хариулах
  • зочин (103.26.193.9)
    энэ заваан авгайг харахаар ой гутах юм зайлуулаач ан үнэхээр боловсон хүчний нөөц гэж байхгүй юм аа
    2014 оны 07 сарын 12 | Хариулах
  • жс жс (103.23.51.11)
    аугаа гутамшигийн 25 жилийн ойн гуниг.
    2014 оны 07 сарын 10 | Хариулах
  • 25 jiliin oin bayar hurgee (103.26.193.6)
    Augaa ardchilal gaihamshigt zah zeel Mongol orniig maani manduulan badraah boltugai.
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • xaxa (124.158.92.36)
    ardchilsan namiin cover girl ym bizdee tsarai shigee setgedeg xuuxen shuu dee nuurei budchuul matar n medegdexgui xudalaa yriad bval tar n tanigdaxguie gej xaxa
    2014 оны 07 сарын 09 | Хариулах
  • neg uvgun (182.160.41.76)
    Хөөрхий дөө, энэ муу охин бүр царай алдаж гүйцэж. Ажил нь ч нэг их сайнгүй талдаа байгаа даг шүү. Зүтгээд л байж дээ, хүүхээ.
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.23.51.11)
    чи өөрөө лаг улс төрч үү? оюундариа танай гамин нам монголыг зарж дуусгалаа.
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • zochin (110.35.47.116)
    chinii yein mongol emegtei chyyd arail uur zyil yarij bn daa
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (180.149.97.77)
    Битгий *****, дандаа амьдралгүй аргуун юм ярьж байх юм.
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    2 цаг 3 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    3 цаг 30 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    4 цаг 0 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    4 цаг 17 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    4 цаг 19 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    4 цаг 25 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    4 цаг 42 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    5 цаг 25 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    5 цаг 31 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    6 цаг 7 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    6 цаг 30 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    7 цаг 14 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    8 цаг 31 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    8 цаг 45 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    9 цаг 14 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    9 цаг 18 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    9 цаг 33 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    9 цаг 43 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    9 цаг 56 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    10 цаг 20 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК