зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Төмөрбаатар: “Намайг эцэггүй болохоор дээрэлхэх гээд байна уу гээд босдог”

2012-1-03
0
ЖИРГЭХ
   Уншигч та бүхнийг энэ удаад төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатартай уулзуулж байна. Түүнтэй хүүхэд нас болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

   Уншигч та бүхнийг энэ удаад төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатартай уулзуулж байна. Түүнтэй хүүхэд нас болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Шинэ оны мэнд хүргэе. Сайхан баярласан уу?
-Сайхан. Шинэ оны эхэнд уншигчидтайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Монголчууддаа шинэ оны мэнд хүргэе. Миний хувьд 2011 онд олон онцлог үйл явдал тохиолоо. Чин ван Ханддоржийн тухай "Ай нан аа" түүхэн дуулалт жүжигт Манжийн түшмэлд тоглож хуучин оноо үдлээ. Үүнд их бэлгэшээж байгаа. Олон байгууллага шинэ оныхоо баярт урьсан боловч энэ жүжигт анхаарлаа хандуулаад зөвшөөрөөгүй.
-2012 оныг хэрхэн угтав?
-Гэр бүлийнхэнтэйгээ сайхан тэмдэглэсэн. Шинэ он гарч байгаагийн хувьд хүүхдүүдтэйгээ оргилуун дарс задалж, амтат бялуу хувааж идээд өнгөрдөг. Хүүхдүүд маань хүсэн хүлээдэг болохоор тэднийгээ баярлуулахыг боддог доо. Том охин маань орос сургуульд сурдаг ч урлагт их дуртай. Бага нь ч ялгаагүй. Сонирхлынх нь дагуу Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурийн ангид оруулсан юм. Он солигдохоос өмнө эхнэр бид хоёр хүүхдүүдтэйгээ бага зэрэг тоглолтын номер бэлтгэж дуулж, бүжиглэсэн. Аав, ээж хоёр нь охиддоо үргэлж цаг гаргаж чаддаггүй болохоор хамт дуулах их дуртай байдаг.
-Таныг бага байхад шинэ жилийн баяр хэрхэн болдог байсан бэ?
-Надад жил бүрийн шинэ жил, наадам сайхан болж үлдсэн. Бага байхад алим, жүрж ховор байсан. Арванхоёрдугаар сар гарангуут "Шинэ жил болох нь эдгээр жимсийг идэх нь" гэж бодохоор бараг нойр хүрдэггүй байлаа. Гацуур модоо чимэглэх гэж их л догдолдог байж билээ. Тэр үед одоогийнх шиг хиймэл гацуур байгаагүй тул ойн хамгаалагчаас зөвшөөрөл авч уулнаас ориг гацуур чаргаар авчирч, гэрийнхээ хойморт зална. Гялгар, гоёмсог чимэглэл байдаггүй байсан болохоор өнгийн цаасаар элдэв янзын амьтдын дүрс хайчилж чимдэг байсан. Мөчир дээр нь хөвөн наана. Цас тогтсон мэт харагдуулах гэж тэр.
-Өвлийн өвгөнөөс бэлэг их авдаг байв уу?
-Айлд өвлийн өвгөн нэг их ирдэггүй байсан. Харин цэцэрлэг, сургуульд жил бүр ирнэ. Тэр болгонд л бэлэг авна шүү дээ.
-Өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг байв уу?
-Тэгэлгүй яах вэ, Энэ өвгөн хаанаас, юугаар ирдэг юм бол гэж их бодно. Цэцэрлэгт байхад багш биднийг нэг ангид оруулаад "Өвлийн өвгөн аав ирэх гэж байна. Томоотой суугаарай. Үймүүлдэг хүүхдэд бэлэг өгдөггүй юм шүү" гэхээр нь томоотой нь аргагүй сууна. Нэрсийг дарааллаар дуудаад бэлэг өгөхөөр нь нэрээ сонсохгүй өнгөрөөчих вий гэж бодоод аль болох чих тавиад сууна шүү дээ. Ингэж ингэж бэлгээ авсныхаа дараа нимгэн трико өмссөн цасан охидыг нь хараад "Даардаггүй юм байх даа. Цасан охид юм чинь арга ч үгүй байлгүй дээ. Харин чаргаар ирдэг гэсэн. Морь, бугын алийг нь хөлөглөж ирдэг юм бол" гэж бодно.
- Шинэ жилийн үеэр хөгжилтэй зүйл олон тохиолддог. Та өөрт тохиолдсоноо сонирхуулаач?
-Цэцэрлэгт байхад аав минь нэг удаа ангийн шинэ жилд оролцохдоо хатуулгатай цаасаар баатрын хувцас хийж өгч, бэлэг болгож билээ. Тэр жилийнх бол надад сүүлийн хэдэн жил тохиогоогүй сайхан шинэ жил байсан.Тэр оны шинэ жилийн баяр өнгөрөхөөр хувцсаа ангийнхаа толины ард хадгалж баигаад дараа жилийн шинэ жилээр өмсөх гэтэл багтдаггүй. Миний уурлах, уйлах гэж жигтэйхэн. Гэртээ уруу царайлсан амьтан иртэл аав "Миний хүү яагаад уурлачихав" гэв. Учраа хэлтэл "Үүнд уурлах юу байх вэ. Аавдаа зүгээр л хэлчихгүй. Ахиад хийгээд өгье" гээд шөнөжин сууж байгаад өмнөхөөсөө гоёор сэлэмтэй хийж өгсөн. Гэвч миний сэтгэлд өмнөх нь илүү үлдсэн болохоор нэг их баярлаагүй. Хүүхүүд ч "Би өмсч үзье" гэхээр нь "Үгүй, би бол Цогт тайжийн хүүхэд. Гапнцаараа л ийм сэлэм, хувцастай байна" гэж онгирно. Ангийн хүүхэд "Баатар хүн сахалтай байдаг. Чамд алга" гэхээр нь балын харандаа цаасан дээр үрж байгаад хурууныхаа үзүүрээр арчиж, сахал хийнэ. Миний нас ахиж яваа ч шинэ жил болох бүрт тэр шинэ жилийг боддог юм.
-Баатрын хувцас өмсч "Цогт тайжийн хүүхэд” болж  тоглож байсан тань урлагт хөл тавихад нөлөөлсөн байх даа?
-Магадгүй. Аавыгаа дагаж олон жүжигчинтэй уулзахын зэрэгцээ тэднийг тайзны ард хувцсаа сольж, өмсч байгааг харах их сонирхолтой байсан. Дунд сургуульд урлагийн үзлэгээр шүлэг их уншина. Харин ахлах ангид ороход багш алиалагчаас эхлээд олон номерт оруулах гэхэд нь зугтдаг болсон. Хүнд зөн совин гэж байдаг. Угаасаа л драмын жүжигчин болох учиртай болоод л хошин шогийн номероос зайлсхийгээд байж л дээ.
-Таныг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг юм билээ?
-Тийм, Өөрөө тийм хүүхэд байсан болоод ч тэр үү ийш, тийш үсчсэн, сахилгагүй хүүхдэд хайртай. Ийм хүүхэд том болоод амьдрал үзэхээрээ гүйлгээ ухаанаараа ном уншсан, ноомой хүүхдээс илүү ихийг тооцоолсон байдаг юм, Би хүнийг үйлдлээр, үгээр их зовоодог байсан. Жишээ нь, хүн сууж байхад ширээнийх нь доогуур мөлхөж ороод гутлых нь үдээсийг сандлын хөлтэй уячихдаг байсан. Мөн эмэгтэй хүүхдийн үсийг сандлынх нь түшлэгтэй холбочихно, Цас орохоор ангийнхаа хүүхдүүдийн хүзүү, энгэр рүү хийнэ. Цаас зажилж байгаад хүний улаан нүүр рүү пял гэтэл нь шиднэ. Хорлон санаагүй сахилгагүйтдэг байсан минь намайг урлаг руу аяндаа хөтөлсөн байх. Зажилсан цаасаа хүний нүүрэнд наахаар яаж ярвайдаг, ямар үйлдэл хийдгийг нь харах их дуртай. Одоо аль нэг жүжигт тоглож байхад тийм үйлдэл гарга гэвэл найруулагчаасаа асуулгүй тодоор гаргачихаж чадна. Би тэдгээр үйлдлийг багаасаа цуглуулж, их урлагт эргэл буцалтгүй орсон.
-Та ахлах ангид ороод янз бүрийн урлагийн үзлэгт тоглохоо больсон юм уу?
-Би дургүйдээ болиогүй. Хамгийн гол нь их ичдэг болсон юм. Тэр байдал оюутан болоод ч салаагүй. Харин багш, найз олон жүжигчний тусламжтайгаар бүрэг зангаа орхисон.
-Аавтайгаа уран бүтээлийн талаар ярилцдаг байв уу?
-Намайг долоон настай байхад аав бурхан болсон учир уран бүтээлийн талаар ярилцаж чадаагүй ээ. Бид хоёр түрдэг дугуйны талаар ярьж байсан зүйл харин санаанаас гардаггүй юм. Тэр үед хүүхдүүд томор утас тахийлгаж байгаад дугуй түрж тоглодог байлаа. Би тэгж тоглох гэсэн чинь түрдэг төмөр байдаггүй. Аав "Ховилтой модоор түр" гэв. Би тэр хүүхдүүд шиг төмрөөр түрэх гэж дургүйцэхэд "Хүн хийе гэсэн зүйлээ өөр өнцгөөс ч гэсэн чадъя гэвэл болдог юм" гэж билээ. Үүгээрээ намайг ухаажуулж байж. Хааяа ээждээ зодуулахаараа аавдаа уйлаад очно. Тэгэхээр "Миний хүү битгий уйл. Эр хүн эодуулах тусам хатууждаг юм" гэж аргаддаг байсан.
-Аав тань "Энэ шар л урлагийн хүн болж магадгүй" гэж ээжид тань хэлж байсан гэдэг. Багаас тань таньж байж ээ?
-Тийм. Өөрийнх нь зөн совинд би жүжигчин болмоор санагдсан юм байлгүй. Тиймээс ч би хичээж явна.
-Анх урлагт хөл тавихад юу бодогдож байв?
-Аавыгаа бурхан болсноос хойш 12 жилийн дараа анхны бүтээл "Хүний амь" кинонд тоглосон. Тэр үед би "нэг юм тоглосон боллоо доо" гэж бодсон гэнэ билээ. Ээж маань урлагийн хүн биш болохоор ингэж л тоглох ёстой байж гэж бодоод өнгөрсөн гэсэн. Киноны дараа уран бүтээлчдэд шагнал гардуулахад би ээждээ бүх мөнгөө өгсөн. Тэгэхэд "Миний хүү одоо л тусад орох нь дээ. Аав нь урлагт 10 жил зүтгэсний дараа "Одоо л би жүжигчин болох нь дээ" гэж байсан. Чи сайн жүжигчин болъё гэж бодож байвал аливаа дүрд тоглосон шиг тогло, Үгүй бол зүгээр нэг дүрд ороод гардаг хүн шиг тоглох хэрэггүй" гэсэн. Тэр үг надад ихийг ухааруулсан шүү.
-Олонд танигдаж эхлэхдээ биеэ тоож байв уу?
-Миний аав олон шавьтай. Зарим нь надад аав болдог. Тэд надад "Миний дүү үргэлж л хүүхэд зангаараа байгаарай. Битгий биеэ тоогоорой" гэж байнга хэлдэг. Би угаасаа тийм зан гаргахгүй л дээ. Харин ч тийм зан гаргаж байгаа хүмүүсийг харахаар дургүй хүрээд байдаг юм. Хүн сайн байж болно. Харин сагсуурах хэрэггүй л байхгүй юу. Одоогийн томчууд яг ийм  зантай. Зиндаархаад л. Надаас мөнгөөрөө л илүү. Өөр илүүрхэх юмгүй байж хөгийн зан гаргаад байдаг юм.
- Та одоо ямар дүр бүтээхийг хүсч байна вэ?

-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй болохоор тийм дүр бүтээчих юмсан гэж бодолгүй яах вэ. Нас ахиж яваа болохоор малчин монгол эрийн дүр бүтээхийг хүсч байна. Чөлөөт уран бүтээлч гэсэн нэр зүүсэн болохоор санаанд тохирсон дүр байвал үгүй гэхгүй. Гавъяат жүжигчин Н.Ариунболд (Бооёо) нэг сонинд ярилцлага өгөхдөө намайг Төмөрбаатар тийм л сайн юм бол над шиг хэдэн хүн удирдаад хошин шог тоглоод явахгүй яасан юм бэ" гэж хэлсэн байна билээ. Би драмын жүжигчин болохоос хошин шогийн жүжигчин биш. Тэгээд ч Хүүхэд залуучууд театрыг минь И.Нямгаваа гэдэг хүн сөнөөгөөгүй бол би хүнд ингэж хэлүүлээд явахгүй байсан.
-Таныг би залуудаа их омголон байсан болов уу гэж боддог юм?
-Угаасаа шартай хүүхэд байсан. Зөв юмны өмнө хэзээд бат зогсдог. Хэрэлдвэл хэрэлдэнэ, зодолдвол зодолдоно. Одоо ч иймээрээ. Надад нэг бодол байдаг юм.
-Ямар?
-Хэн нэгэн толгой дээр гарах гээд байвал "Чи намайг эцэггүй болохоор ингэж байна уу" гээд босдог. Намайг дунд сургуульд байхад багш нар аавгүй болохоор их дээрэлхдэг байсан. Тэр бодол одоо хүртэл миний оюун ухаанд шингэсэн байх. Эцэггүй ч гэсэн би хүнд дээрэлхүүлэхгүй.
-Та "Миний аавын нэрийг шавь нараас нь эхлээд олон хүн барьдаг. Тэгсэн хэрнээ хөшөөг нь ч босгоогүй байна шүү дээ" гэж хэлж байсан?
-Тэр үед би жаахан шаралхсандаа тэгж хэлсэн байж магадгүй. Би аавдаа зориулж хөшөө босгох гэж их хичээсэн. Гэвч бараагүй. Харин одоо чадахаар болсон. Зарим хүн бараг амьд хэрнээ өөрсдөдөө хөшөө босгуулах гээд байгаа учир больсон. Цагааны Цэгмид гэдэг хүн байсан уу байсан, кино урлагт дийлж байсан уу, дийлсэн нь үнэн юм чинь би өөрөөр мөнхлөх гээд яах вэ дээ. Би зүтгэсэн зүтгээгүй ард түмэн аавыг минь мэдэх юм чинь.
-Олон алдартан бурхан болоход ар гэрийнхэн нь нэрэмжит шагналыг нь бий болгодог. Та аавынхаа нэрэмжит шагналыг бий болгох бодол байхгүй юу?
-Ийм бодол байсан. Гэвч намайг дэмжиж ажиллах дургүй хүмүүсийг гуйхгүй. Тэгвэл аавыгаа доромжлуулсан болно.
-Таны аав ер нь хэчнээн шавьтай вэ?
-13. "Итгэлт баян" А.Очирбатаас эхлээд олон сайн жүжигчин бий. Кино урлагийн дээд сургуулийн кино драмын ангид багшилж байсан жүжигчин Д.Маамхүү гуай ч байна. Энэ хүн одоо ямар ч гавъяа, шагналгүй явна. Чөлөөт уран бүтээлч гэсэн гудамжинд дэлгэрсэн үгээр өөрийгөө баясгаад ямар нэгэн кинонд тоглоод явж байна.
-Таны эгч СУИС-ийн төгөлдөр хуурын багш, дүү Төмөрхуяг, Төмөрсүх нар тань жүжигчин, балетчин мэргэжилтэй. жүжигчид "Ц.Цэгмидийн хүүхдүүдийг дарж бай" гэсэн байдаг юм билээ. Яагаад ингэж хэлсэн юм бол?
-"Ц.Цэгмидийн хүүхэд гэхээр л бүгд урлагийн хүн болж байдаг юм уу. Тэдннйг дарж байх хэрэгтэй" гэсэн өвгөчүүдээс гарсан яриа бий. Дараагийн үе нь хэрэгжүүлэх гэж яваа. Миний дээд үе гэсэн үг. Гэхдээ чадахгүй л дээ. Авъяас билэг агуу юм чинь биднийг хэчнээн дараад ч чадахгүй байгаа юм чинь. Тэд бид шиг дийлж жүжиглэж чадахгүй болохоор ингэж хэлэхээс ч яах вэ дээ. Ийм яриа гаргасан хүмүүсийг би мэднэ. Аав минь залуудаа нас барсанд ийм яриа гаргасан тэдний хараал ч шингэсэн байх гэж боддог юм. Хэрвээ би тэдэн шиг хэн нэгнийг зулгуйдөөд явсан бол ардын жүжигчин байтугай хөдөлмөрийн баатар цол авах байсан. Гэхдээ би тэгэхгүй. Миний цусаар шударга бай гэсэн үг урсч байгаа. Биднийг дарах гэсэн хүмүүс ингэж яриад явж л байг. Ц.Цэгмидийн хүүхдүүдийг дарав ч далдайна, булавч бултайна гэж хэлэх байна.
-Энэ үгийг анх сонсоод эмзэглэсэн үү ?
-Үгүй. Миний дотрыг улам загатнуулж, юу чаддагаа харуулах хүслийг бадраасан. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэж үг байдаг шүү дээ. Улам ондор ургана даа.
-Та Тэмүүжин, Жамуха хоёрын дүрийг бүтээсэн. Аль нь хэцүү байсан бэ?
-Энэ хоёрын дүр нэг үеийн баатарлаг түүх болсон. Жамухын дүр надад илүү ааг, омогтой, зорилгынхоо төлөө оюун ухаанаа зарцуулсан хүн санагдсан. Энэ хоёрыг харьцуулахад нөхөр мэт дайсан, дайсан мэт нөхөр гэсэн үг санаанд буудаг. Тэмүүжин өөрийнхөө цаг үеийг зөв ухаарсан хүн. Одоогийнхоор бол менежмент сайтай гэсэн үг. Аль алинд нь хэцүү байгаагүй ээ.
-Таны бодпоор Тэмүүжингийн оронд Жамуха байсан бол өдийд яах байсан бол?
-Би аливаа зүйлийг хоёрлосон жишгээр боддог. Нэг нь байхгүй бол нөгөө нь залгах учиртай. Гэхдээ нэг нь байхаар тогтносон цагт хоёрдогч нь үгүй болох хэрэгтэй. Хоёулаа адил байвал хэн хэндээ дайсан мэт явсаар аль ч үгүй болно. Тиймээс Жамуха агуу ухаанаараа өөрийгөө хороолгуулсан. Хэрвээ Тэмүүжин үгүй байсан бол Жамуха түүний замналаар явах байсан болов уу. Жамуха Тэмүүжинийг ялах гурван боломж байдаг гэж Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн байдаг. Тэгсэн атлаа яагаад ялаагүй вэ гэвэл тэр хоёр "Ярихгүй зүйлээ ярилцаж, сэтгэхгүй зүйлээ сэтгэлцэж, нэгэн хөнжилд шургах адил явъя” гэсэн үгэндээ бат зогссон болохоор үнэнч байж чадсан.
-Одоо нийгэмд үнэнч зүйл байхгүй боллоо. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?
-Гадны нөлөө их байна.
-Тодорхой яриач?
-Хятадын нөлөө гэсэн үг. Тэдний эртний бодлого Монголчуудыг монгол биш болгох байсан. УИХ-д сууж буй хүмүүсийн 70 хувь нь хятадын эрлийз. Өнөөдөр манай улсад суугаа хятад иргэдийн тоо хэд хүрснийг бүү мэд. Ингэхээр монгол залуусын оюун ухаан хаашаа хазайх нь ойлгомжтой. Бүх салбарын бодлого алдагдчихсан байна. Залуучуудаас уламжлал, түүх соёл асуухаар юу ч мэддэггүй. Тэдний хийж байгаа зүйл юу вэ гэвэл архи, зугаа цэнгэл. Гурван сая хүрэхгүй иргэн сайхан явах боломж байна. Тэгсэн атлаа Чингисийн монгол гэж цээжээ дэлдсэн залуус нь архинд мансуурч, хогийн савны дэргэд хэвтэж байна. Үүнд мйний сэтгэл үнэхээр эмзэглэдэг. Нийгмийг сайхан байлгах үүргийг 76 гишүүнд хүлээлгэж өгөөд байхад чадахгүй юм. Дээр нь нам гэсэн нэрийдлээр хэд хуваагдчихсан. Энэ нь хэтээсээ л Манжийн үед байсан. Одоо дахиад ирлээ. Би ард түмэндээ “Эдгээр гишүүнээс нэгийг нь ч битгий сонго” гэж хэлмээр байна. Харин амьдрал үзсэн, ажил хийдэг олон эрдэмтнээ сонго.
- Таныг УИХ-д нэр дэвшинэ гэж байсан. Хэвээрээ юү?
-Сонгуулиин хуулиар бие дааж нэр дэвших боломжгүй болохоор чадахгүй нь.
-Нэр дэвшихээсээ өмнө тан шиг сайхан ярьдаг байсан, хүн УИХ-д суухаараа амаа үдүүлдэг. Та өнөөдрийх шиг байж чадах байсан уу?
-Би хэзээ ч амаа үдүүлэхгүй. Чиглэл чиглэлээр, сурсан сурснаараа улсдаа нэмэр болох уриа гаргах байсан. Би одоо сууж байгаа гишүүд шиг хуурамч диплом өвөртөлж, түүнийхээ цаана нуугдахгүй. Зөвхөн соёл урлаг, боловсролын талд ажиллана гэнэ. Чадахгүй байж уул уурхай ярьж, замын тендер авах гэж хөөцөлдөхгүй.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Гэр бүлийн маань хүнийг Б.Отгончимэг гэдэг. Уг нь урлагийн хүн. Одоогоор хувиараа уул уурхайн комнани байгуулаад ажиллаж байна. Том охин Биндэрьяа энэ жил аравдугаар ангид сурч байна. Бага охин Сүндэрьяа Хөгжим бүжгийн дүнд сургуулийн төгөлдөр хуурын ангид сурдаг. Өөрөө жүжигчин болно гээд байгаа. Яг жүжигчин болно гэвэл хойд хөрш рүү явуулна, тэндхийн сургалт сайн.
-Таны эхнэрийг танаас нэлээд дүү гэж сонссон?
-Тийм ээ. Хүмүүс ийм сонин юманд их дурладаг л даа. Би 60 настай байгаад 18-тай бүсгүйтэй суусан ч яадаг юм. Миний аав ээжээс 21 насаар ах. Би эхнэрээсээ 14 насаар ах. Хэн хэндээ хайртай байгаад, амьдралаа сайхан авч явж чадаж байвал болоо.
-Охидынхоо нэрийг та хайрласан уу?
-Тийм. И.Нямгаваа бид хоёр сайхан цагт Хүүхэд залуучүудын театрт ажиллаж байхад манай том охин ээжийнхээ гэдсэн байсан юм.Тэр үед түүний хүүхэд "Би Сүндэрьяа дүүдээ чихэр өгнө гэдэг байсан юм. Би "Сүндэрьяа дүү чинь хаана байгаа юм" гэхээр манай эхнэрнйн гэдэс рүү заасан. Тиймээс хүүхэд тэгж байгаад нь бэлгэшээгээд энэ нэрийг өгсөн. Манайхан Батаар эхэлсэн нэртэй хүүтэй бол бусдыг нь адил эхлүүлдэг болохоор дүүг нь ч бас ингээд нэрлэчихсэн юм.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
У.Баярсайхан
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • baruu (62.178.103.91)
    4 zamd sogtuu gankhanj yavkhiig ni 100 kharsan daa zurag ni ch baigaa kk kk
    2012 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    za tiim dee ene ch gej dee
    2012 оны 01 сарын 03 | Хариулах
  • uka (202.72.247.244)
    ene saitaar anx udaa ayllaa ix taalagdlaa ulam ix orgon medeelel shine sodon zviliig vrgelj bvteej gargaj olon tvmendee xvrgej bgaarai amjilt
    2012 оны 01 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    10 цаг 1 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    10 цаг 2 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    10 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    12 цаг 56 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    13 цаг 28 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    14 цаг 33 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    15 цаг 57 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    19 цаг 49 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    20 цаг 12 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    20 цаг 25 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    20 цаг 37 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    21 цаг 18 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    23 цаг 11 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    Уржигдар 21 цаг 19 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    Уржигдар 14 цаг 22 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Уржигдар 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    2025-07-10
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    2025-07-10
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК