Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Жаргалсайхан: Өөрийнхөө хүчээр гарьд цолонд хүрлээ, Идэртээ очиж амарнаа

2014-7-22
0
ЖИРГЭХ

661b105c52fe152aoriginal        Тулгар төрийн 2223, Их Монаол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Завхан аймгийн Идэр сумын харьяат Монгол Улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан гарьд цол хүртсэн билээ. Түүний хувьд 2003 онд аймгийн арслан, 2011 онд улсын начин цол хүртсэн юм. 2012 онд начин цолоо баталсан бол өнгөрөгч онд дөрөв даван тавын даваанд улсын арслан Хадбаатарын Мөнхбаатарт тахим буулгаж байв. Түүнтэй ярилцсанаа хүргэв.

-Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэнд баяр хүргэе. Энэ наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр их баяртай байна. Намайг дэмжиж, надад итгэл хүлээлгэж байсан бүх хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлье. Энэ жилийн баяр наадам нар хур тэгширсэи наадам  болж өнгөрлөө. Бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийсний үр дүнд Монгол Улсын гарьд хэмээх эрхэм хүндтэй цолонд хүрлээ.

Гарьд цолыг өөрийн хүчээр авч, төрийнхөө наадамд үзүүрлэсэндээ маш их баяртай байна. Нийт Монголчууддаа, Завхан нутгийнхаа ард түмэнд баярлалаа. Завхан аймгийн Идэр суманд байгаа аав Ширбазар, ээж Лхагвасүрэндээ их баярлалаа. Би анх Юнрэн багшид шавь орж байсан. Багшдаа баярлалаа.

-Энэ жил наадмын бэлтгэлээ хаана базаасан бэ?

-Миний хувьд Богд Очирваань хайрхандаа очоод Сүүжид баяр наадмын бэлтгэлээ базаасан.

-Ер нь бэлтгэл хэр хангасан гэж бодож байсан бэ. Төрийн наадмын үзүүр түрүүнд гараад ирнэ гэхээр сэтгэлзүйн бэлтгэл ч гэсэн сайн байжээ. Таны хувьд даваа өгсөх тусам улам л задгайрч сайхан барилдаж байгаа харагдсан?


-Энэ жилийн хувьд би заалны барилдаанд цөөхөн барилдсан. Гэсэн ч бэлтгэл сургуулилт гайгүй, аятайхан таарсан юм болов уу өндөр даваанд гарч ирсэн. Мэдээж бөхчүүд бүгдээрээ л дээшээ явж барилдах хүсэлтэй байдаг болохоор миний хувьд биеийн хүчнээс гадна сэтгэлзүйгээ бэлдэлгүй яахав. Өнөө жилийн баяр наадмын бэлтгэл ерөнхийдөө аятайхан байлаа.
661b105c52fe152aoriginal
-Таны хувьд тав, зургаагийн даваанд энэ цаг үедээ бөхчүүдийн манлай болон яваа хоёр аваргыг дараалан орхисон. Хоёр аваргад дараалан амлуулж барилдах амаргүй байсан уу?

-Монгол Улсын хүчит аварга, арслан, гарьдуудтай барилдаж найм даван үзүүрлэж гарьд цол хүртсэндээ баяртай байна. Хоёр аваргатай барилдсан барилдаан гэлтгүй бүхий л барилдаан эхнээсээ дуусах хүртлээ асар их хариуцлага тээлгэсэн хүнд барилдаанууд болсон. Энэ бүхэнд ямар нэгэн зүйлгүйгээр өөрийнхөөрөө барилдахыг хичээсэн. Тухайн үедээ хийчихье гэсэн мэхнүүдээ хийгээд явсан л даа. Барилдаан ч сайхан болсон. Хоёр аваргын хувьд мэдээж энэ цаг үеийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж байгаа бөхчүүд. Энэ хүмүүстэй барилдахад сэтгэлзүй хүнд шүү дээ. Хоёр аварга бол мэдээж авах цолоо авчихсан болохоор түрүүлэх л гэж барилдаж байсан. Ер нь хүнд байсан даа.

-Үзүүр түрүүнд одоогийн Н.Батсуурь арслантай үлдэхэд барилдааны туршлага аль алийг нь бодсон ч таныг түрүүлчихбайх гэсэн хүлээлт их байлаа. Үнэхээр болсонгүй юу?

-Янз бүрийн зүйл бодоод байх ч завдал гараагүй. Барилдаан эхлээд л хэн хэнд маань түрүүлчих юмсан гэсэн хүсэл байсан болохоор өөрийн байгаа хүч боломжоо ашиглаж барилдаад л дууссан. Үнэхээр ч болсонгүй л дээ.

-Таны хувьд 2003 онд аймгийн арслан цол хүртсэн. Түүнээс хойш улсын баяр наадамдаа зодоглож байгаа юу?

-Би улсынхаа баяр наадамд зодоглоод яг 12 жил болж байна. Харин улсын начин цол хүртээд дөрвөн жил болчихож. 2011 онд улсын начин цол хүртсэн бол дараа жил нь улсын начин цолоо баталснаар өсөх идэр чимэг хүртсэн. Ноднин жил тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд унаж байсан бол энэ жил харин найм давчихлаа. Нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн цэнгэлдэхээс гэр рүүгээ буцсан он жилүүд надад олон бий. Энэ жил харин гарьд цол хүртлээ.

-Завхан аймгаас жил дараалан гарьд цолтон төрлөө. Уг нь арслан болчихсон бол сайхан л байх байлаа. Нутгийнхан тань арслан цол л хүлээж байсан биз?


-Харин тиймээ. Өнгөрөгч онд манай Б.Гончигдамба гарьд маань найм даван үзүүрлэж Монгол Улсын гарьд хэмээх эрхэм хүндтэй цолонд хүрсэн. Ямар ч байсан энэ буухиаг нь алдалгүй гарьд цолтны бүлд багтлаа. Гарьд цол ч гэсэн дааж явах хариуцлага өндөртэй цол шүү дээ. Цаашид улам хичээж барилдан цолоо бататгахын төлөө бэлтгэл сургуулилтаа хийнэ дээ.

-Долоогийн даваанд оюутан ахуй цагт нэг өрөөнд хоолоо хувааж идэж явсан найз Х.Мөнхбаатартаа амлуулан барилдсан. Энэ барилдааныхаа тухай ярихгүй юу. Өмнөх наадмаар та тавын даваанд амлуулан тахим буулгаад байсан даа?

-Х.Мөнхбаатар арсланд ноднин наадмаар тавын даваанд унаж байсан юм. Энэ жил намайг долоогийн даваанд амалсан. Яахав ээ намайг амаллаа гэж би дотроо янз бүрийн зүйл бодоогүй. "За Мөнхбаатар намайг амалчихлаа. Өөрийнхөөрөө барилдъя" л гэж бодож хичээсэн. Түүнээс хэн хэндээ нэг даваа өгчихье гэсэн бодолгүй хал балгүй л үзсэн дээ. Мөнхбаатар арслан ч гэсэн аварга цолонд хүрчихье л гэж бодож явсан байх.

-Таныг барилдаж байхад ямар хүмүүс зөвлөгөө өгч байсан бэ?


-Намайг барилдаж байхад Завханы бөхчүүд маань дэргэд байсан. Нутгийн бөхчүүд болох М.Баяржавхлан гарьд тэргүүтэй бөхчүүд барилдааны туршид хэрхэн барилдах талаар ярилцаад явсан.

-Төрийн их баяр наадмынхаа ард гарчихлаа. Удахгүй нутаг ус руугаа явах уу?


-Тэгнэ дээ. Төрийн наадамд нутгийн уул, ус нь дагаж ирдэг гэдэг биз дээ. Тийм болохоор Завхан аймгийнхаа Идэр сум, Идэр голынхоо хөвөөнд очно. Нутагтаа хэд хоног амарч байгаад есдүгээр сараас бэлтгэлдээ орно доо.

-Заалны барилдаанд цөөхөн барилдаад байгаа шалтгаан тань юутай холбоотой вэ?


-Бөхчүүд бид чинь бэртэж гэмтэхээс эхлээд асуудал их шүү дээ. Тийм болохоор бэртлээ эмчлэх шаардлагатай. Заалны барилдаанд олон гараагүй шалтгаан бэртэл байсан юм. Хавраас бэртэл ерөнхийдөө гайгүй болсон тул бэлтгэлдээ эрчимтэй орсон.

-Таныг наадмын барилдааны таавар эвдсэн бөхийн нэг гэж нэрлээд байгаа. Та өөрийгөө хэр дээшээ явж барилдана гэж бодож байсан бол?


-Би л хувьдаа дээшээ сайхан барилдах юмсан гэж боддог. Хоёр жилийн баяр наадмаар дараалан шөвгөрөөд дараа жил нь тавын даваанд өвдөг шороодсон. Тиймээс энэ жил дээшээ явж барилдана л гэж бодож байлаа. Үнэхээр ч бодож байсан барилдаанаа хийж төрийн наадамдаа үзүүрлэлээ. Таавар эвдсэн гэхдээ хүрвэл бүх бөхчүүд л таавар эвдсэн байж таарна. Бүгдээрээ л сайхан барилдаад дээд даваануудад гарч ирье гэсэн хүсэлтэй байсан.

-Та оюутан ахуй цагтаа олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, өсөх идэр начин Э.Энхбат нартай нэг өрөөнд амьдардаг байсан гэдэг. Нэг өрөөнд хоолоо хувааж идэж явсан залуус өнөөдөр бүгд спортын өндөр амжилт гаргацгаасан байна. Бас л сонин тохиолдол юм даа?

-Манай өрөөнийхөн чинь мундаг хүмүүс байхгүй юу, базарваань. Би эднийхээ хажууд хэн ч биш. Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр, төрийн наадмын түрүү бөх Х.Мөнхбаатар арслан, улсын баяр наадамд гурав шөвгөрсөн Э.Энхбат начин, Гансүх начин маань байна. Бид оюутан ахуй цагтаа нэг өрөөнд амьдардаг байсан нь бас л зол юм шүү.

-Бүгдээрээ үндэснийхээ бөхөөр улсын цолонд хүрлээ дээ?

-Зөв явбал санасан хэрэг бүтдэгийн нэг жишээ бид тав байх аа. Бас л ховорхон хувь тохиол гэж боддог.

-Та ч наадмаар байнга л аманд гарч барилдлаа. Амлуулаад байх нь танд ямар санагдсан бэ?

-Ер нь бол амалж байснаас амлуулж барилдсан нь дээр гэж боддог. Тэр нь ч амар санагддаг.

-Бөхийн удам бий юу?

-Аав маань бөхөд дуртай ч өөрөө барилдаж байсангүй. Харин ээжийн авга ах Хаян гэж даншигийн заан байсан юм билээ. Бие томтой, асар их бяр чадалтай хүн байсан гэдэг.

Эх сурвалж: Өдрийн сонин
0
ЖИРГЭХ
Санал болгох
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
3 настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан, үйлдлээ нуун далдлах зорилгоор онц харгис, хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар нь хорих ял оноолоо
Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
Цагдаагийн хошууч Д.Баттөр: Дотоод хэргийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын 15 хөтөлбөрт элсэлт авна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    6 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    56 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    58 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    1 цаг 10 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    1 цаг 57 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    2 цаг 45 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    2 цаг 52 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    4 цаг 37 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    4 цаг 46 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    5 цаг 7 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    5 цаг 11 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    5 цаг 19 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    5 цаг 59 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    6 цаг 14 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    6 цаг 26 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    6 цаг 30 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    6 цаг 32 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    7 цаг 1 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    7 цаг 10 мин
  • УИХ: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    7 цаг 12 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • ХХБ Paradise City Hotel & Resort-той хамтын ажиллагаагаа эхлүүллээ
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Байнгын хороод хуралдана
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК